AsianAndy гэх Twitch стример унтаж байхдаа 16 мянган ам доллар олход юу нөлөөлөв.

Twitch бол дижитал видео нэвтрүүлэг цацах, үзэх онлайн платформ юм. 2011 онд байгуулагдсан Twitch анх видео тоглоомууд дээр шууд дамжуулалт хийх зорилттой байсан ч одоо хүмүүс өргөн хэрэглээнд ашиглаж байгаа. IRL /in real life/ буюу амьд харилцаа хүртэл хийдэг болж хөгжсөн байна. Жишээлбэл хөгжим тоглох, ASMR хийх, подкаст хийх, нүүр будалт, зураг зурах болон зүгээр ярилцлага хэлбэрээр Twitch дээр шууд дамжуулалт хийдэг болсон.

 

3

Өнгөрсөн жил нэгэн сонирхолтой шууд дамжуулалт хийгдсэн байна. AsianAndy гэдэг нэртэй Twitch стример унтаж байхдаа шууд дамжуулалт хийж байсан ба тэр хугацаандаа их хэмжээний мөнгө олсон байна. Asian Andy нь АНУ-ын Лос-Анжелес хотод амьдардаг 26 настай залуу. Тэрээр унтахдаа Text-to-Speech програмыг идэвхжүүлсэн байна. Text-to-Speech нь аливаа ирсэн сэтгэгдлийг аудио хэлбэрээр уншдаг програм юм. Үзэгчид мөнгө илгээхдээ бичсэн сэтгэгдлүүд нь аудио хэлбэрээр сонсогдохоос гадна өөр дуу хөгжим болон чимээг сонгон явуулах боломжтой ба үзэгчид түүнийг сэрээхийн тулд их хэмжээний мөнгө илгээсэн байна. AsianAndy-г сэрээхийн тулд маш их хэмжээний мөнгийг үзэгчид явуулсан бөгөөд 7 цагийн дараа сэрээд хархад 16 мянган ам доллар олсон байжээ. Энэ нь түүний анхы унтаж байхдаа мөнгө олсон тохиолдол биш юм.

 

 

эх сурвалж