Хэрвээ Бүх Оддын тоглолтын гараанд сонгогдсон сагсанбөмбөгчид нь WNBA-д тоглодог эмэгтэй тамирчид байсан бол ямархуу бүсгүйчүүд байх байсан болоо?

NBA All-Star 2021 буюу Бүх Оддын тоглолт Монголын цагаар 3 сарын 8-ны өдөр Атланта хотын State Farm Arena-д болох товтой байгаа билээ. Энэ жилийн бүх оддын тоглолт Индиана мужийн нийслэл Индианаполис хотод болох байсан ч Covid-19 цар тахлын хүрээнд авсан аюулгүй байдлын журмын дагуу Жоржиа мужийн нийслэл Атланта хотод зохион байгуулахаар болсон. Бүх оддын тоглолт гурван өдөр үргэлжилдэг байсан бол энэ удаад ганцхан хоногт багтаан явуулж дуусах шахуу хувиартай байгаа.

 

ЛеБрон Жеймс,  Лейкерс (17 дахь удаагийн Бүх Одод)

БүхТэрээр  17 дахь удаагаа Бүх Одод болсноор NBA-ын түүхэнд 3 дугаарт бичигдэх амжилт юм. Бүх Одод болсон удаагаараа Коби Брайант (18),Карим Абдул Жаббар (19) удаа бослноор түүний урд бичигдэж байна. Тэрээр NBA-д орсон 2 дахь жилээсээ хойш тасралтгүй Бүх Одод болж байгаа юм (2004-2005). ЛеБрон Жеймс Бүх Оддын тоглолтонд нийт 385 оноо авснаараа бүх тоглогчдийг тэргүүлж байгаа.

 

Стефен Көрри, Уарриорс (7 дахь удаагийн Бүх Одод)

7Тэрээр 7 дахь удаагаа Бүх Оддын гараанд сүүлийн 8 жилд сонгогдож байна. 2019-2020 оны улирлын тоглолтод гэмтэл бэртлийн улмаас өрдөө 5 тоглолтод оролцож чадсан нь Бүх Оддын тоглолтод сонгогдохгүй гайх шалтгаан болсон билээ.

 

Лука Дончич, Маверикс (2 дохь удаагийн Бүх Одод)

8Тэрээр 2 жил дарааллан Бүх Оддын гараанд сонгогдож байна. Өмнөх жил нь 20 ба түүнээс доош насандаа Бүх Оддын тоглолтонд оролцсон 9 дэх залуу тоглогч болсон.

 

Никола Йокич, Наггетс (3 дахь удаагийн Бүх Одод)

10Тэрээр 3 жил дарааллан Бүх Оддын гараанд сонгогдож байна. Денвер Наггетс багаас 2010-2011 онд Бүх Оддын гараанд сонгогдсон Кармело Антонигоос хойших анхны тоглогч тоглогч боллоо.

 

Кавай Леонард, Клипперс (5 дахь удаагийн Бүх Одод)

9Тэрээр 5 удаа Бүх Одод болохдоо 5-ууланд нь гараанд гарч байна.

 

Кевин Дюрант, Нетс (11 дэх удаагийн Бүх Одод)

БүхТэрээр Бүх Оддын тоглолтод 25 оноо дундажлаж байгаа нь 2 дугаарт бичигдэх амжилт юм. Дюрант улиралд тоглосон бүх жилдээ Бүх Одод болсон. Тэрээр Бүх Оддын тоглолтын гараанд 3 өөр багаас сонгогдоод байна (Тандер, Уарриорс, Нетс).

 

Брэдли Бил, Уизардс (3 дахь удаагийн Бүх Одод)

112020-2021 оны улирлын тоглолтод оноо авалтаар тэргүүлж байгаа Брэдли Бил анх удаагаа Бүх Оддын гараанд сонгогдоод байна.

 

Кайри Ирвинг, Нетс (7 дахь удаагийн Бүх Одод)

2Тэрээр Бүх Оддын тоглолтын гараанд 3 өөр багаас сонгогдоод байна (Кавальерс, Селтикс, Нетс).

 

Яннис Антетокунмпо, Бакс (5 дахь удаагийн Бүх Одод)

3Тэрээр 5 жил дарааллан Бүх Оддын тоглолтын гараанд гарахаар болсон. Антетокунмпо Бүх Оддын тоглолтод 27.3 оноо дундажлаж байгаагаараа бүх тоглогчдийг тэргүүлж байна.

 

Жоел Эмбийд, 76 (4 дэх удаагийн Бүх Одод)

4Тэрээр 4 жил дарааллан Бүх Одод болсноороо 76 багын түүхэнд Аллен Айверсоны дараа орох амжилт юм. Аллен Айверсон 7 жил дарааллан Бүх Оддын гараанд сонгогдсон байдаг (2000-2006).

 

эх сурвалж