Спортын хүрээнд болсон сонин хачин болон харамсалтай мэдээ мэдээллийг танилцуулахаар бэлтгэсэн нийтлэлээ уншаад сонирхолтой санагдсан бол сэтгэгдэл бичиж найз нартайгаа хуваалцаарай.

Олон улсын баг

сонин

2006 оны 9 сарын 13-нд Английн Арсенал клуб Германы Хамбург клубийн эсрэг Аваргуудын Лигийн хэсгийн тоглолт хийхдээ 40 минут 11 өөр улсын тоглогчийг талбайд тоглуулснаараа түүхэнд бичигдсэн билээ.

Jens Lehmann – Герман, Emmanuel Eboue – Зааны Ясан Эрэг, Johan Djourou – Швейцар, William Gallas – Франц, Tomas Rosicky – Чех, Gilberto Silva – Бразил, Cesc Fabregas – Испани, Alexander Hleb – Беларусь, Emmanuel Adebayor – Того, Robin van Persie – Нидерланд болон 29 дэх минутад Kolo Touré-р солигдон талбайд гарсан Justin Hoyte – Англи.

 

Формула 1 дээд хурд

2

2005 оны 9 сарын 4-нд Формула 1 Италийн Grand Prix-д Колумби нисгэгч Juan Pablo Montoya 372,6 км/цаг дээд хурданд хүрж улмаар түрүүлснээр Формула 1-ийн дээд хурдны амжилтийг эзэмшиж байна.

 

Олимпын медаль

3

1912 оны Стокхольм хотод болсон Зуны Олимпд 100 хувь алтаар хийсэн алтан медал өгсөн сүүлийн олимп болсон. Токиод болох Зуны Олимпийн алтан медал 556 грамм байх бөгөөд үүний 6 грамм нь алт юм.

 

Quadruple-Double

4

Сагсанбөмбөгт нэг тоглогч нэг тоглолтод 5 ашигтай үзүүлэлт буюу оноо, самбараас бөмбөг авах, оновчтой дамжуулалт, бөмбөг таслах болон хаалт хийхээс дөрвийг нь хоёр оронтой тоонд хүрсэн тохиолдлыг нэрлэдэг нэршил юм. NBA-ын түүхэнд зөвхөн дөрвөн тоглогч л энэхүү амжилтад хүрсэн байдаг.

Nate Thurmond, Alvin Robertson, Hakeem Olajuwon 2 удаа, David Robinson.

эх сурвалж