Хэрэв та BTS-ийн талаар хараахан сонсож амжаагүй байгаа бол танилцах хамгийн тохиромжтой цаг боллоо. Учир нь долоон гишүүнтэй Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг 2013 онд дэбют хийснээсээ хойш хөгжмийн ертөнцийн оргилд гарч ирээд байна.

 

Тэд хөгжмийн тайзнаа гарснаас хойш долоон жилийн хугацаанд BTS-ийн гаргасан амжилтуудын жагсаалт улам бүр нэмэгдсээр байна. Тэд АНУ-ын The Billboard Hot 100 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн анхны K-поп хамтлаг юм. BTS хамтлаг нь American Music Awards, MTV Video Music Awards, Billboard Music Awards, Өмнөд Солонгосын Melon Music Awards зэрэг томоохон шагналуудыг аль хэдийн хүртэж байжээ. Нэмж дурдахад, тус хамтлаг 2020 оны 1-р сард Grammys-д Lil Nas X-тэй ”Old Town Road” дууг хамтран толилуулснаар мөн л анхны Grammys-ын тайзанд дээр гарсан Солонгос хамтлаг болсон.

 

 

Жил ирэх тусам хамтлаг улам их амжилтад хүрч, 2020 онд хамтлагийнхан амжилтаар дүүрэн байлаа. 2020 оны 2-р сард дөрөв дэх Солонгос хэл дээр гарч буй ”Map of Soul: 7” студийн цомгоо гаргажээ. Цомог нь маш амжилттай болж, Billboard 200 чартыг тэргүүлсэн тэдны дөрөв дэх цомог болов. 8-р сард тус хамтлаг анхны бүтэн англи хэл дээрх ”Dynamite” дуугаа гаргасан Billboard Hot 100 чартад анхны удаа тэргүүлсэн дуун болов. ”Dynamite” дууны клип нээлтээ хийснээс хойш 24 цагийн дотор хамгийн их үзэлттэй YouTube-ийн видео болжээ. Тэр ч бүү хэл, BTS нь хамгийн сүүлд тав дахь Солонгос хэл дээрх студийн цомгоо 2020 оны 11-р сарын 20-нд гаргасан нь ”Be” байв. ”Be” цомог мэдээжийн хэрэг хүлээлтээс доогуур байсангүй.

bts1

BTS гэдэг нь Beyond the Scene буюу Тайзнаас дээгүүр гэсэн үг юм.

BTS нь 2013 онд нэгдэж, Bangtan Sonyeondan буюу Bulletproof Boy Scouts гэдэг нэртэй байгуулагдсан. 2017 онд Beyond the Scene гэдэг нэрийг илүү ашиглах болсон. Тэдний энтертайнмент агентлаг болох Big Hit Entertainment-аас Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэрний талаар тайлбарлахдаа ”одоогийн байгаа шигээ байгаад байлгүй өөр үүд хаалгыг нээж өссөн дэвжих залуусыг бэлэгдсэн” учиртай гэжээ.

bts2

 

BTS-ийн 7 гишүүнтэй танилцана уу

RM

bts10

 

БНСУ-ын Сөүл хотод 1994 оны 9-р сарын 12-нд төрсөн RM-ийн бүтэн Солонгос нэр нь Kim Nam Joon. Англи, Солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг. CNN, BBC болон Friends телевизийн шоу нэвтрүүлгийг үзэж англи хэл сурсан гэж Chicago Tribune сонинд 2018 онд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний тайзны нэр нь анх ”Rap Monster” гэсэн утгатай байсан бол 2017 онд тэрээр ”RM” болгож ”миний зорьж буй хөгжимд илүү нийцэж байгаа юм байна” гэж мэдэгдсэн. RM бол BTS-ийн ахлагч юм.

 

Jin

bts8

 

Kim Seok Jin. Түүний тайзны нэрийг Jin гэдэг.  BTS-ийн хамгийн ахмад гишүүн юм. 1992 оны 12-р сарын 4-нд төрсөн дуучин, ая зохиогч. Jin их сургуульд байхдаа Big Hit Entertainment-ад жүжигчнээр орж байжээ.

 

Suga

bts11

 

Түүнийг Min Yoon Gi гэдэг. 1993 оны 3-р сарын 9-нд төрсөн. RM-ийн нэгэн адил Suga бол BTS-ийн репперүүдийн нэг юм.  Rolling Stone сэтгүүлд түүнийг “хамтлагийн хамгийн ихийг сэтгэгч” гэж тодорхойлжээ. Suga бол реп хийхээс гадна бусад уран бүтээлчидтэй хамтран ажилладаг найруулагч болон продюсер юм. Agust D нэрээр бие даасан Mixtape гаргаж байсан билээ.

 

J-Hope

bts6

 

BTS-ийн гишүүн Jung Ho Seok 1994 оны 2-р сарын 18-нд төрсөн бөгөөд J-Hope түүний тайзны нэр. Тэрээр хамтлагийн гурав дахь реппер бөгөөд бүжгийн ур чадвараараа бусдаас илүү алдартай бөгөөд BTS-ийн бусад гишүүдийнхээ бүжгийг дэглэх тал дээр нь байнга тусалдаг.

 

Jimin

bts7

 

Дуучин Park Jin Min 1995 оны 10-р сарын 13-нд төрсөн. J-Hope-ийн нэгэн адил Jimin бүжгийн хөдөлгөөнөөрөө алдартай бөгөөд сургууль дээрээ орчин үеийн бүжгээр хичээллэж байжээ.

 

V

bts12

 

V хамгийн бүдүүн хоолойтой Kim Tae Hyung 1995 оны 12-р сарын 30-нд төрсөн BTS-ийн залуу гишүүдийн нэг юм. Тэрээр дуулахаас гадна сайн жүжигчин, 2016 онд Hwarang: The Poet Warrior Youth телевизийн цувралд тоглож үзэгчдэд хүрсэн билээ.

 

Jungkook

bts9

 

1997 оны 9-р сарын 1-нд төрсөн Jeon Jung Kook хамтлагийн хамгийн залуу нь бөгөөд BTS-д элсэн орохдоо дөнгөж 15 настай байжээ. BTS хөвгүүдийн хамтлагт дэбютээ хийснээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2017 онд Jungkook ахлах сургуулиа төгссөн. Залуу дуучин хэд хэдэн бие даасан дуунууд дээр ажиллаж байсан бөгөөд түүний 2018 оны ”Euphoria” дуу нь HBO-ийн ”Euphoria” телевизийн цувралд ашиглагдсан билээ.

 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл BTS-ийг алдарт хүрэхэд нөлөөлсөн.

BTS хамтлагийн үнэнч фенүүдийг ARMY гэдэг бөгөөд энэ нь Adorable Representative Mc for Youth гэсэн үгний товчлол юм. BTS нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гайхалтай байр суурийг эзэлдэг. Албан ёсны Twitter хаяг нь 27 сая гаруй дагагчтай, илүү хувийн хоёрдогч Twitter хаяг нь 33 сая гаруй дагагчтай, Youtube хаяг нь 45 сая гаруй дагагчтай, Istagram хаяг нь 37 сая гаруй дагагчтай.

bts5
2018 онд хэд хэдэн Геннисийн амжилтуудыг сошиал сүлжээнд эвдсэн байдаг. Twitter-т хамгийн их хандалт, Dinamit дуугаараа 24 цагийн дотор хамгийн их үзэгдсэн YouTube-ийн видео гэх мэт. 2017, 2018 онд тэд хамгийн их жиргэгдсэн алдартнууд байсан. BTS 2017 онд Justin Bieber болон Selena Gomez нарыг ардаа орхин Billboard Music Award-аас Top Social Artists шагналыг хүртсэн нь мэдээж энэхүү шагналыг хүртсэн анхны Солонгос уран бүтээлчид болжээ.

 

2018 онд гаргасан ”Love Yourself: Answer” болон ”Love Yourself: Tear” цомгууд Billboard 100 чартын 1 дүгээрт бичигдсэн. Мөн тэдний 2019 оны ”Map of Soul: Persona” цомог болон 2020 онд гаргасан ”Soul of Soul: 7” цомог нь Billboard чартуудын эхний байранд бичигджээ.

bts4
Хөгжим, интернетээс гадна энэ бүлгийг бусдаас ялгаруулдаг нэг зүйл бол сэтгэцийн эрүүл мэнд гэх мэт илүү ноцтой сэдвүүдэд анхаарлаа төвлөрүүлдэг. 2018 оны 9-р сард BTS нь НҮБ-ын өмнө үг хэлсэн анхны K-Поп хамтлаг болжээ. НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран эхлүүлсэн тэдний ”Love Yourself” аян нь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон боловсролыг хөгжүүлэхэд чиглэгджээ.

 

”Надад өөрийнхөө түүхийг яриач. Би таны дуу хоолойг сонсож, итгэл үнэмшлийг чинь сонсмоор байна” гэж НҮБ-ын индэр дээрээс RM хэлэв.

 

Тэдний АНУ-д хамгийн алдартай дуу одоогоор ”Dynamite” юм.

Love Yourself гурвалсан цомог болон Map of the Soul: 7 цомгуудын ”Idol,” ”Boy With Luv (ft. Halsey),” ”ON (ft. Sia)” дуунууд хит болсон. 2020 онд гаргасан ”Dynamite” нь АНУ-д хамгийн алдартай нь болсон. Хөгжмийн видео нь YouTube-ийн рекордыг аль хэдийн эвдэж, урьд өмнө дурдсанчлан Billboard Hot 100 чартуудын эхний байранд бичигджээ. Энэ нь мөн Spotify дэлхийн чартад хамгийн том дебют хийсэн бөгөөд Tailor Swift, Ariana Grande нарыг хойноо орхисон юм.

 

 

2020 MTV Video Music Awards дээр Dynamite дуугаа дуулсан бөгөөд Шилдэг Поп, Шилдэг К-Поп, Шилдэг хамтлаг, Шилдэг бүжиг дэглээч шагналуудыг хүртсэн.

 

Хэрвээ мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцахаа битгий мартаарай.

 

 эх сурвалж / эх сурвалж