Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс үл хамааран хүн бүр олон жилийн турш хэрэглэж ирсэн бохь нь олон чухал ач тусыг өгдөг. Бохь зажлахын ач тусын талаар мэдсэнээр бохьноос илүү их ашиг хүртэх боломжтой болно. Тэгэхээр бохь зажлахын ач тус юу вэ? Бохь зажлахад ямар нэгэн хор уршиг байна уу?

Бохь зажлахын ач тус юу вэ?

Бохь зажлахын ач тус нь бие бялдар болон сэтгэл зүйд нөлөөлдөг. Олон хүний зуршил болсон бохь зажлах нь хүн ашигтай үр дүн үзүүлдэг.

– Бохь зажлах нь ой тогтоолтыг мэдэгдэхүйц сайжруулдаг.

– Мөн урам зориг өгдөг.

– Эрүүнд хөдөлгөөн үүссэнээрээ санах ойг сайжруулдаг.

– Тархинд цус хурдан очдог бөгөөд үүгээр тархинд очих хүчилтөрөгч нэмэгддэг.

– Бохь зажилж байхад сонор сэрэмж сайжирдаг.

– Уур бухимдал болон стрессээс ангижрахаас гадна тайвшруулдаг.

– Булчингийн хөдөлгөөн үүсгэдэг тул тэнцвэртэй хэмжээнд жин хасахад нөлөөлдөг.

– Бохь зажлах нь ходоод гэдэсний үйл ажилгаанд тустай нөлөөлдөг.

– Амны хөндийн хуурайшилтыг арилгаж шүлс үүсгэдэг.

– Ходоодны хүчлийг улаан хоолойруу дээшлэхээс сэргийлдэг.

– Амны хөндийн болон шүдний цэвэрлэгээнд маш чухал ач холбогдолтой.

Бохь 1

Бохь зажлахад хор уршиг байгаа юу?

Бохь зажлахад хоол боловсруулах системд хоол хүнс очих дохио очдог. Энэ тохиолдолд шаардлагагүй ходоодны хүчил ялгардаг  бөгөөд энэ нь хор хөнөөлтэй байдаг. Үүний зэрэгцээ хэвлийн бүсэд зарим өвдөлт үүсэж болно. Хэт их бохь зажлах нь толгой өвдөхтэй зэрэгцэн харшлын урвал үүсгэдэг. Түүнчлэн бохь хэт их зажлах нь эрүүний булчинг ядраахаас гадна гэмтээхэд хүрэх аюултай. Эдгээр шалтгаануудаар бохийг аль болох зохистой хэмжээнд зажилж байх хэрэгтэй. Бохийг тохируулан зажлахын ашигтай үр дүнгүүдийг дээр дурдсан.

Бохь 2

Бохийг хэн зажлах хэрэгтэй вэ?

Үнэндээ наймаас наян настан хүртэл бүх хүмүүс зажилж болно. Бохийг хэтрүүлэхгүйгээр тэнцвэртэй байдлаар зажлах нь ихээхэн ашиг тустай байдаг. Мэдээжийн хэрэг, харшлын эмгэгтэй эсвэл хүнд өвчтэй хүмүүст бохь зажлахгүй байхыг зөвлөж байна. Эр, эм, хүүхэд гэлтгүй хэн ч бохь зажилж болно. Дөрвөөс доош насны хүүхдүүдэд бохь зажлуулж болохгүй.

эх сурвалж