Alibaba-гийн үүсгэн байгуулагч Jack Ma Хятадын хамгийн баян бизнесмен байхаа больжээ. Хурун Судалгааны Хүрээлэнгээс дэлхийн хэмжээнд явуулсан судалгаагаар Jack Ma Хятадын хамгийн баян бизнесменүүдийн дөрөвт бичигджээ.

Өнгөрсөн саруудад хамгийн их яригдсан сэдвүүдийн нэг бол Alibaba-ийн үүсгэн байгуулагч Jack Ma байв. Үүний шалтгаан нь Ma засгийн газрыг шүүмжилсэн мэдэгдэл хийснийхээ дараа ор сураггүй алга болсон явдал юм. Удаан хугацаанд орчин тойронд харагдаагүй Хятад тэрбумтны талаар янз бүрийн цуурхлууд тарж эхлэхэд түүний бичлэг цацагдсанаар Jack Ma-г ямар ч байсан амьд байгааг мэдэж авцгаасан. Гэсэн хэдий ч энэ видео олон тооны хүмүүсийн сэтгэлд нийцээгүй тул энэ видеог бодит биш байх гэж таамаглаж байна.

Jack Ma алга болсон нь томоохон өөрчлөлтүүд дагуулав. Учир нь түүнийг эзгүйд Alibaba ба Ant группийн хувьцаа унав. Үүнээс гадна Хятадын засгийн газар эдгээр компаниудад шахалт үзүүлсэн. Энэ нь Ма-гийн хөрөнгийг сүүлийн хэдэн сарын хугацаанд 11 тэрбум доллараар бууруулжээ. Үүнээс гадна Jack Ma гэдэг нэрийг Хятадын хамгийн том бизнес эрхлэгчдийн нэр хүндтэй жагсаалтаас хассан. Өнөөдөр Ma 2020, 2019 онуудад тэргүүлж байсан “Хятадын хамгийн баян бизнес эрхлэгч”-ийн байр сууриа алджээ.

Jack 1

Jack Ma одоо Хятадын хамгийн баян бизнесменүүдийн дөрөвдүгээрт бичигдэж байна.

Хятадын хамгийн баян бизнес эрхлэгчдийг тодруулдаг Хятадад төвтэй Хурун судалгааны хүрээлэнгээс явуулсан дэлхийн судалгааны үр дүн саяхан гарлаа. Тус хүрээлэнгээс гаргасан жагсаалтын дагуу Jack Ma энэ жил Хятадын хамгийн баян бизнесменүүдийн жагсаалтад гурван байр ухарч дөрөвдүгээрт бичигдэх боллоо. Хятадын засгийн газраас Jack Ma-гийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь ойлгомжтой биз ээ.

Jack 2

Хятадын хамгийн баян бизнес эрхлэгчдийг одоогоор савласан ус үйлдвэрлэгч Nongfu Spring компанийн үүсгэн байгуулагч Zhong Shanshan тэргүүлж эхлэлээ. Хоёрдугаарт дэлхийн хамгийн том видео тоглоомын компаниудын нэг болох Tencent-ийн үүсгэн байгуулагч Ma Huateng орж байна байгаа бол түүний араас гуравдугаарт Хятадад үйл ажиллагаа явуулдаг хөдөө аж ахуйд суурилсан технологийн компани болох Pinduoduo-гийн үүсгэн байгуулагч Colin Huang орж байна.

эх сурвалж