BTS хамтлагийн J-Hope-г та хэр сайн мэдэх вэ? Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн хэмжээнд алдарт хүрсэн BTS хамтлагийн J-Hope-ийн талаар таны сонирхолтой мэдээ баримтуудаас сонирхуулж байна.

1. Түүний бүтэн нэрийг Jung Ho-seok гэдэг.

2. Дэбют хийхээсээ өмнө тэрээр Smile-Hoya гэдэг тайзны нэртэй байсан.

3. J-Hope 1994 оны 2-р сарын 18-нд Гванжу хотод төрсөн.

4. Тэрээр BTS хамтлагийн дэд реппер бөгөөд гол бүжигчин юм.

5. J-Hope бага сургуулийнхаа жилүүдэд мэргэжлийн теннисчин болохыг мөрөөддөг байжээ.

J-Hope 1

6. Тэр нэг эгчтэй.

7. Тэрбээр мелодраматик кинонд дуртай.

8. Түүний цусны бүлэг нь А.

9. Тэрээр 177 см өндөр, 65 кг жинтэй.

10. Тэр шашин шүтдэггүй.

J-Hope 3

11. Түүний дуртай өнгө бол ногоон.

12. Түүний хамгийн дуртай дуу бол Radiohead хамтлагийн Creep.

13. J-Hope гудамжны болон чөлөөт бүжгээс гадна битбокс хийхдээ гаргууд сайн.

14. J-Hope-ийн идеал эмэгтэйн төрөл бол халамжтай, хоол хийхдээ сайн эмэгтэй.

15. Тэрбээр дэлгүүр хэсэх, хөгжим сонсох дуртай.

J-Hope 2

16. Тэрээр TVXQ хамтлагийн Yunho, Big Bang хамтлагийн Seungri, 2NE1 хамтлагийн Minzy нартай ижил бүжгийн академид сурч байсан.

17. J-Hope B.A.P хамтлагийн Zelo-той адилхан Гванжу дахь нэг академид реп болон бүжиг суралцаж байсан.

18. Дэбют хийхээсээ өмнө тэрээр Neuron нэртэй гудамжны бүжгийн багийн гишүүн байсан.

19. Түүний худалдаж авсан анхны цомог нь g.o.d буюу Groove Over Dose хамтлагийнх байсан.

20. Big Hit Entertainment нь эхэн үедээ жижиг агентлаг байсан. Гэхдээ J-Hope дебют хийхээсээ өмнө аль хэдийнээ алдартай бүжигчин байсан. Тэр үед агентлагийг Jung Ho-seok-ийн агентлаг гэж нэрлэдэг байв.

21. J-Hope дадлагажигч байх хугацаандаа хүнд хэцүү цаг үе тохиолдсон тул багаас хэсэг хугацаанд гарахад хүрсэн.

22. Хамтлагийнхан нь түүнийг эргэж ир гэж ятгаж, дараа нь BTS хамтлагийн гишүүнээр анхны тоглолтоо хийжээ.

23. Тэрээр Глобал Кибер Их Сургуульд хамтлаг гишүүд болох V, Jungkook нарын хамт элсэн орсон.

24. Тэрээр сургуульд сурж байх үедээ математикт дургүй байв.

25. J-Hope нь Кимчи болон Солонгосын уламжлалт хоолонд дуртай.

J-Hope 4

26. J-Hope нь BTS хамтлагийн дуунуудын бүжгийн хөдөлгөөнийг бүжиглэхэд гол үүрэг гүйцэтгэдэг тул түүнийг Manager Jung гэж өхөөрдөн дууддаг.

27. Түүний дуртай BTS хамтлагийн дууны бүжгүүд нь Save Me болон DNA юм.

28. Түүнийг хамгийн эгдүүтэй хамтлагийн гишүүн гэж үздэг.

29. Тэрээр BTS-ийн албан ёсны блог, твиттер хаягаар Hope on the Street нэртэй бүжгийн дасгалынхаа видеог байрлуулдаг байжээ.

30. Тэрээр 2012 онд Jo Kwon-ийн I’m Da One дууны видеонд бүжиглэсэн байдаг.

31. Тэрээр дебют хийхээсээ өмнө хэзээ ч гадаадад аялж байгаагүй. Түүний олон улсын анхны зорьсон газар нь Япон байв.

32. Тэр танил дуу, аялгууг сонсох бүрдээ тэр даруй бүжиглэж эхэлдэг.

33. Тэрбээр аавынхаа уран зохиолын хичээл заадаг дунд сургуульд сурч байжээ.

34. Тэрээр дасгал хөдөлгөөнийг үзэн яддаг.

35. Тэр тариураас айдаг.

36. J-Hope бол BTS хамтлагаас ямар нэгэн газраа цоолуулаагүй цорын ганц гишүүн юм.

37. Тэрээр агентлагт элссэнийхээ дараа л рэп хийж эхэлсэн байна.

38. 2018 оны 3-р сарын 2-ны өдөр J-Hope анхны микстейп болох Hope World-ийг гаргасан бөгөөд Daydream дуу нь их хандалт авсан байдаг.

39. Тэрбээр 2018 оны 3-р сард Billboard 200 жагсаалтын 63-т жагссан нь Солонгосын гоцлол уран бүтээлчийн дээд амжилт юм. Хожим нь түүний хамтлагийн ахлагч RM энэ рекордыг микстейп дуу болох Mono-гоор эвджээ.

40. Hope World микстейпийг Жюль Верний Усан доогуур хорин мянган бээр аялсан нь романаас санаа аван зохиосон.

41. Түүний үлгэр дуурайл авдаг хүмүүс нь ASAP Rocky, J. Cole, Beenzino, Big Bang хамтлагийн G-Dragon нар юм.

42. Түүний дуртай дизайнер бол Bearbrick урлагаараа хамгийн их танигдсан Brian Donnelly буюу Kaws юм. J-Hope бас баавгай цуглуулах дуртай.

43. Жүжигчин, World Wrestling Entertainment-ийн сүпэр од John Cena BTS хамтлагийн хамгийн дуртай гишүүнээр J-Hope-ийг нэрлэсэн.

44. Түүнд Mickey нэртэй нохой бий.

45. J-Hope багадаа Atashin’chi анимэгийн фен байсан.

J-Hope 5

46. Түүний идеал болзоо бол гараа хөтлөлцөн, далайн эрэг дээр хамт алхах явдал юм.

47. J-Hope-ийн Myers-Briggs-ийн хувийн шинж чанар нь ESFJ юм.

48. J-Hope-ийн хувьд аз жаргалын гурван элемент бол гэр бүл, эрүүл мэнд, хайр юм.

49. Түүний амьдралын уриа нь “Хэрэв та шаргуу ажиллахгүй бол сайн үр дүн гарахгүй”.

50. J-Hope TC Candler-ийн “2018 оны хамгийн царайлаг 100 царай”-ны жагсаалтад 88-р байранд оржээ.

эх сурвалж