NBA-д Kobe Bryant, Dirk Nowitzki, Tim Duncan гэх мэт тоглогчид карьерынхаа туршид нэг багтаа үнэнчээр зүтгэж байсан. Харин зарим нэг тоглогчид нэг багтаа тогтвортой тоглож чадалгүй олон багуудад тоглосон байдаг.

Карьерынхаа туршид хамгийн олон франчайзад тоглож байсан тоглогчид хэн бэ?

Kevin Ollie – 11 Франчайз

NBA-д 1

Ollie карьераа CBA-д эхлүүлсэн. 1997 онд тэрээр Dallas Mavericks багтай гэрээ байгуулснаар NBA-ын карьераа эхлүүлсэн байдаг. Тэрээр карьерынхаа туршид 10 өөр франчайзад тоглож байсан. Dallas Mavericks, Orlando Magic, Sacramento Kings, Philadelphia 76ers, New Jersey Nets, Chicago Bulls, Indiana Pacers, Milwaukee Bucks, Seattle Supersonics (Oklahoma City Thunder), Cleveland Cavaliers болон Minnesota Timberwolves гэх 10 өөр франчайзад тоглож байсан.

Mike James – 11 Франчайз

NBA-д 2

Mike James 1998 онд NBA-д драфтлагдаж чадаагүй бөгөөд Европт очиж тоглохоор шийдсэн. Гурван жилийн дараа тэрээр NBA-ийн анхны гэрээг Miami Heat багтай байгуулав. Miami Heat, Boston Celtics, Detroit Pistons, Milwaukee Bucks, Houston Rockets, Toronto Raptors, Minnesota Timberwolves, New Orleans Hornets, Washington Wizards, Mavericks болон Chicago Bulls гэх 11 өөр франчайзад тоглож байсан.

Joe Smith – 12 Франчайз

NBA-д 3

Joe Smith нь Tony Massenburg, Jim Jackson болон Chucky Brown гэх тоглогчдын хамтаар хамгийн олон франчайзад тоглосон амжилтыг эзэмшдэг. Joe Smith 1995 оны драфтын эхний сонголт байсан бөгөөд NBA-ын 16 жилийн карьераа 2011 онд өндөрлүүлсэн. 1995 онд Golden State Warriors баг түүнийг эхний сонголтоор авсан. Golden State Warriors, Philadelphia 76ers, Minnesota Timberwolves, Detroit Pistons, Milwaukee Bucks, Denver Nuggets, Chicago Bulls, Cleveland Cavaliers, Oklahoma City Thunder, Atlanta Hawks, New Jersey Nets and the Los Angeles Lakers гэх 12 өөр франчайзад тоглож байсан.

Tony Massenburg – 12 Франчайз

NBA-д 4

Tony Massenburg 1990 оны драфтын 43 дахь сонголт байсан хэдий ч NBA-д 16 жил тоглосон. Тэрээр NBA-д 1990 оноос 1992 он хүртэл, 1994 оноос 2005 он хүртэл тоглосон. San Antonio Spurs, Charlotte Hornets, Boston Celtics, Golden State Warriors, Los Angeles Clippers, Toronto Raptors, Philadelphia 76ers, New Jersey Nets, Vancouver Grizzlies, Houston Rockets, Utah Jazz болон Sacramento Kings гэх 12 өөр франчайзад тоглож байсан.

1992 оноос 1994 онд Tony Massenburg Pallacanestro Reggiana, Unicaja Málaga болон Barcelona гэх багуудад тоглож байсан.

Jim Jackson – 12 Франчайз

NBA-д 5

Jim Jackson NBA-д 1992 оноос 2006 он хүртэл 14 улирлын турш тоглосон. Түүний анхны баг болох Dallas Mavericks-ад тэрээр 5 жил тоглосон бөгөөд энэ нь хамгийн удаан хугацаанд тоглосон баг нь юм. Dallas Mavericks, New Jersey Nets, Philadelphia 76ers, Golden State Warriors, Portland Trailblazers, Atlanta Hawks, Cleveland Cavaliers, Miami Heat, Sacramento Kings, Houston Rockets, Phoenix Suns болон Los Angeles Lakers гэх 12 өөр франчайзад тоглож байсан.

Chucky Brown – 12 Франчайз

NBA-д 6

Chucky Brown NBA-д 1989 оноос 2002 он хүртэл 13 жил тоглосон. Cleveland Cavaliers,Los Angeles Lakers, New Jersey Nets, Dallas Mavericks, Houston Rockets, Phoenix Suns, Milwaukee Bucks, Atlanta Hawks, Charlotte Hornets, San Antonio Spurs, Golden State Warriors болон Sacramento Kings гэх 12 өөр франчайзад тоглож байсан. 1995 онд Chucky Brown Houston Rockets багтайгаа аваргын цомыг өргөж байсан.

Chucky Bronw 13 жилийн хугацаанд NBA-ийн багуудаас гадна гурван өөр багт тоглож байсан. Pallacanestro Firenze, Grand Rapid Hoops болон Yakima Sun Kings багууд юм. Нийт 13 жилд 15 өөр багт тоглосон байдаг.

эх сурвалж