Дэлхийн хамгийн дур булаам татам эрчүүдийн жагсаалтыг medium вебсайт гаргасан байна. Манай ертөнц олон царайлаг, ухаалаг, ажилсаг хүмүүсээр дүүрэн. Энэхүү жагсаалтыг зөвхөн царай зүс гэлтгүй биеийн бүтэц, сэтгэл татам байдал, зан чанар гэх мэт олон шалгуураар шүүн гаргасан үр дүн юм. Доор жагсаасан эрчүүд бол дэлхийн хамгийн царайлаг, хичээнгүй, гайхалтай, дур булаам эрчүүдийн эхний 10 төлөөлөл юм.

10. Brad Pitt

Дэлхийн 1

William Bradley Pitt бол Америкийн алдартай жүжигчин, кино найруулагч юм. Тэрээр одоо 57 настай, гэхдээ сайхан нүд, инээмсэглэлээрээ энэ дэлхийн бүх хүмүүсийг өөртөө татсан хэвээр. Тэрээр олон хит кинонд тоглохын гадна продюсерласан Холливудын алдартай нэгэн билээ. Тэрээр карьерынхаа туршид олон шагналуудыг авч байсан бөгөөд 2020 онд Academy Awards болон Golden Globe Awards-аас шагнал авсан.

9. Salman Khan

Дэлхийн 2

Salman Khan бол Энэтхэгийн хамгийн алдартай жүжигчин, продюсер, царайлаг эр юм. Гайхамшигтай биетэй Энэтхэгийн жүжигчин 1965 онд төрсөн. Өвөрмөц, гайхалтай жүжиглэлтээр тэрээр олон шагнал авсан. Сонирхолтой нь Salman Khan 2015 онд Google дээр хамгийн их хайлт хийгдсэн царайлаг эр болсон.

8. Robert Pattinson

Дэлхийн 3

“Хамгийн Тачаангуй Эр” өрсөлдөөнд үргэлж нэр нь байдаг Английн жүжигчин, загвар өмсөгч Robert Pattinson. Тэрбээр “Twilight” цуврал киногоор алдаршсан. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа олон охид, бүсгүйчүүд энэ царайлаг, гайхалтай залууг шүтэн биширдэг. Түүнийг дэлхийн хамгийн халуухан залуу гэж үздэг.

7. Noah Mills

Дэлхийн 4

Noah Mills бол Канадын алдартай жүжигчин, загвар өмсөгч бөгөөд 1983 онд төрсөн. Түүний карьер анх 2013 оноос загвар өмсөгчөөр эхэлж байсан. Түүний хүрэн үс, дур булаам холимог өнгөтэй нүд нь дэлхийн бөмбөрцгийн бүх охидыг татдаг. Noah Mills 1 сая орчим долларын хөрөнгөтэй. Олон загварын корпорацуудад тэрээр загвар өмсөгчөөр ажиллаж байсан.

6. David Beckham

Дэлхийн 5

David Beckham бол Английн алдарт хөлбөмбөгчин юм. Энэ царайлаг залуу 1975 онд Английн Лондон хотод төрсөн. Хөл бөмбөгийн Manchester United клубд элссэнээр David Beckham-ын карьер эхэлсэн. Спортын хувьд тэрээр алдартай тамирчдын нэг юм. Тэрээр мөн “Хамгийн Тачаангуй Эр” цолыг хүртсэн.

5. Chris Evans

Дэлхийн 6

Chris Evans бол Америкийн алдартай жүжигчин бөгөөд 1981 онд төрсөн. Түүнийг дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс “Captain America” дүрээр нь сайн мэддэг. Түүний царайлаг төрх нь гайхалтай сахлаараа бүрэн төгс болжээ. Түүний өвөрмөц үс засалт, гайхалтай нүд нь хүмүүсийг өөр рүү нь татдаг.

4. Omar Borkan Al Gala

Дэлхийн 7

Omar Borkan Al Gala бол загвар өмсөгч, яруу найрагч мэргэжилтэй бөгөөд Багдадад 1989 онд төрсөн. Түүний хурц нүд, бие бялдар нь хүмүүсийн сэтгэлийг татдаг бөгөөд тэр Саудын Араб болон дэлхийн өнцөг булан бүрд царайлаг хүн хэвээр байна. 2013 онд Omar Google хайлтын системийн хамгийн их хайлт хийгдсэн хүн байв. Түүний араб дур булаам төрхөд олон охид дурлах нь дамжиггүй.

3. Justin Trudeau

Дэлхийн 8

Justin Trudeau бол загвар өмсөгч, жүжигчин биш 1971 онд төрсөн Канад улс төрч юм. Тэрбээр 2015 оноос хойш Канадын ерөнхий сайдын ажлыг хийж байгаа бөгөөд хамгийн залуу ерөнхий сайд болжээ. Тэрээр царайлаг ноён нуруу төдийгүй гайхалтай зан чанартай нэгэн гэгддэг. Тэрээр хэдийнээ 49 нас хүрсэн ч залуу, царайлаг харагдсан хэвээр байна.

2. Hrithik Roshan

Дэлхийн 9

Hrithik Roshan бол Энэтхэгийн кино урлагийн салбарын алдартай жүжигчин юм. Тэрээр “Super 30”, “Band Bang”, “Dhoom 2”, “War” гэх мэт олон кинонд гол дүрд тоглосон. Тэрээр гайхалтай жүжиглэлтээрээ олон шагналуудыг хүртэж байсан. Тэрээр Энэтхэгийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг юм. Болливудын салбарын шилдэг бүжигчин нь бөгөөд гайхалтай нүдээрээ олон бүсгүйчүүдийн хайрыг татсан нэгэн билээ.

1. Tom Cruise

Дэлхийн 10

Thomas Cruise Mapother 1962 онд Нью-Йоркт төрсөн бөгөөд Америкийн жүжигчин, продюсер билээ. Тэрээр “The Mummy”, “The gun”, “Edge of the tomorrow”, “Mission impossible”, “Tropic Hunter”, “Jack reacher” болон бусад олон киноны гол дүрд тоглосон. Тэрээр чадварлаг жүжиглэлтийнхээ төлөө олон шагнал авсан бөгөөд одоо ч гэсэн олон бүсгүй түүний царайлаг төрх байдалд дурласан хэвээр байна.

эх сурвалж