NBA-ийн оддын нэг Карл-Энтони Таунс Майами Хитийн радарт оржээ.

Одоогоор судалгаа болон хүлээлтийн байдалтай байна.

 

Спортын сэтгүүлч Эван Масси Карл-Энтони Таунсыг Майами Хит баг сонирхож байгааг олон нийтэд дэлгэлээ. Майами Хит томоохон наймаа хийхийг хүсэж байгаа бөгөөд тэдний бай Карл-Энтони Таунс руу чиглэж байна. Тэд одоогоор судалгаа болон хүлээлтийн байдалтай байна.

Карл-Энтони 1

NBA-ийн шилдэг төвийн тоглогчдын нэг болох Карл-Энтони Таунс 25 настай бөгөөд карьерын дундаж үзүүлэлтүүд нь: 22.6 оноо, 11.7 самбараас бөмбөг авалт, 2.8 оновчтой дамжуулалт болон 1.5 хаалт.

 

2015 оны драфтын тэргүүн сонголт болон Миннесота Тимбервулвз багт очиж байсан Карл-Энтони Таунс плей-оффод багтайгаа нэг л удаа орж байсан бөгөөд плей-оффын цуврал тоглолтоос ердөө ганц л хожил авч байсан.

Карл-Энтони 2

Хуучин багийн андууд болох Карл-Энтони Таунс болон Жимми Батлер нар Майами хотод дахин нэгдэх үү?

эх сурвалж