Улс төр судлаач Robert Kelly Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцорсонтой холбогдуулан мэдээлэл хүргэхээр BBC News-тэй онлайн ярилцлага хийх гэж байлаа.

Шууд дамжуулалтын тухайн үед тийм ч их дэлгэрээгүй байсан гэрээсээ ажиллах системээр Robert Kelly гэрээсээ BBC-гийн шууд ярилцлагад оролцож байсан билээ.

АНУ-ын судлаач Өмнөд Солонгосын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байхад гэнэтхэн түүний охин нь орж ирсэн. Сэтгүүлчийн асуултад хариулах гэж байсан Kelly охиноо гараараа холдуулахыг оролдож байтал араас нь гэр бүлийн хамгийн бяцхан гишүүн орж ирснээр нөхцөл байдал улам хүндэрсэн. Эцэст нь эхнэр нь түүний өрөө рүү сандарсан байдалтай орж ирэн хүүхдүүдээ хамаг чадлаараа авч гарсан бөгөөд энэ бичлэг нь асар их хандалт авсан бөгөөд тухайн бичлэгээс хойш 4 жил өнгөрөөд байна.

Болсон явдлын 4 жилийн ойд Kelly-гийн охин  нь аавдаа зориулан морин хийл тоглож байгаа бичлэг нь онлайн сүлжээнд цацагдаад байна.

Мөн тухайн үйл явдлын 4 жилийн ойн хүрээнд Twitter компани түүний гэр бүлийг Twitter-ын сурталчилгаанд тоглуулсан байна.

BBC 1

эх сурвалж