2020 оны Байгалийн Гэрэл Зургийн шагнал гардуулах ёслолын материалыг шүүж ялагч болсон зураг, гэрэл зурагчдыг саяхан зарлалаа. Thomas Vijayan модонд авирч байгаад авсан зургаараа Гранпри шагналын эзэн болжээ. 13 ангилалд өрсөлдсөн нийт 17 зургийг доор орууллаа. Зургуудыг тайлбар болон зурагчны мэдээлэлтэй оруулсан байгаа.

1. The World is Going Upside Down: Гранпри шагналын эзэн, “Амьтдын Амьдрах Орчин” ангилалд тэргүүн байр. Танжунг Путинг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Борнейн орангутаны зургийг авахын тулд гэрэл зурагчин модонд авирч хүлээсэн байна. “Би дүрсийг дээрээс нь доош харагдуулж чадахуйц тэнгэрийн тусгалыг сайн олж авахын тулд усанд байсан модыг сонгож авсан. Дараа нь би модон дээр гарч цаг орчим хүлээсэн. Энэ хэсэг нь орангутаны өөр хуурай газар руу дамжин өнгөрдөг зам нь учраас тэвчээртэй хүлээвэл хүссэн зургаа авч чадна гэдэгт итгэлтэй байсан” хэмээн зурагчин ярьжээ.

Байгалийн 1

© Thomas Vijayan / World Nature Photography Awards

2. We’re Gonna Need a Bigger Boat: “Хүмүүс ба Байгаль” ангилалд 2 дугаар байр.  Хойд зүгийн аварга Петрель шувуу Австралийн Нингалу эрэг дагуу сэлж байна.

Байгалийн 2

© Naomi Rose / World Nature Photography Awards

 

3. Mist at the Swamp: “Ургамал ба Мөөгөнцөр” ангилалд тэргүүн байр. Зүүн Техас дахь намгийн агар мод.

Байгалийн 3

© Doron Talmi / World Nature Photography Awards

 

4. Lion Fight: Торгон агшин: “Хөхтөн Амьтад” ангилалд тэргүүн байр. Арслангын сүрэг Серенгети үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ус ууж байхад өөр нэгэн арслан ус уухаар ирхэд түүнрүү дайрж буй зураг.

Байгалийн 4

© Patrick Nowotny / World Nature Photography Awards

 

4. Fox: “Амьтдын Амьдрах Орчин” ангилалд 2 дугаар байр. Улаан үнэг Чехийн Бохемиан ойгоор явж байгаа зураг.

Байгалийн 5

© Vladimir Cech / World Nature Photography Awards

 

6. Morning Solitude: Вайоминг дахь Грийн нуурнд нар мандах үеийн зураг.

Байгалийн 6

© Shawna Hinkel / World Nature Photography Awards

 

7. Sedge Wren Splits: Торгон агшин: Шувуу ангилалд 2 дугаар байр. Фолкландын арлуудад авсан шувууны зураг.

Байгалийн 7

© Andy Pollard / World Nature Photography Awards

 

8. Andre Fajardo: “Хүмүүс ба Байгаль” ангилалд тэргүүн байр. Andre Fajardo болон зурагчин 2 өглөө эрт шумбахаар явцгаав. Зарим үед энэ орчимд асар их загаснууд байдаг бол зарим тохиолдолд огтхон ч амьд биетүүд байдаггүй. Энэ өдөр загасны сүрэг тэднийг тойрон сэлж эхэлсэн. Зургийг Хавайн арлууд дахь Номхон далайд авсан байна.

Байгалийн 8

© Christa Funk / World Nature Photography Awards

 

9. Long Live the King: “Хар ба Цагаан” ангилалд тэргүүн байр. Улисс соёт заан.

Байгалийн 9

© Harry Skeggs / World Nature Photography Awards

 

10. Flying Saucer: Торгон агшин: “Шувуу” ангилалд тэргүүн байр. Шар шувууны дэвэлт Канад улсын Хай Ривер орчимд авсан зураг.

Байгалийн 10

© Dale Paul / World Nature Photography Awards

 

11. A Landscape and a Lifestyle: “Хүмүүс ба Байгаль” ангилалд 3 дугаар байр. Josh Mulcoy давалгааг хүлээж байхад Аляскын эрэг дээр авсан зураг.

Байгалийн 11

© Mark McInnis / World Nature Photography Awards

 

12. The Kiss: “Хоёр нутагтан болон Хэвлээр явагч” ангилалд тэргүүн байр. Италийн Авето орчимд мэлхийн үржлийн үеэр авсан зураг.

Байгалийн 12

© Vittorio Ricci / World Nature Photography Awards

 

13. 21st Century Rhino Conservation: “Байгалийн гэрэл зургийн сэтгүүл зүй” ангилалд тэргүүн байр. Цагаан хирсийг хулгайн анчдаас хамгаалахын тулд түүний эврийг тайрч буй зураг.

Байгалийн 13

© Gunther De Bruyne / World Nature Photography Awards

 

14. Miniature Portrait: “Амьтны хөрөг зураг” ангилалд 2 дугаар байр. Бяцхан эрвээхийн зураг Англи улс.

Байгалийн 14

© Joseph Shaffery / World Nature Photography Awards

 

15. Lizard Burps: “Хоёр нутагтан болон Хэвлээр явагч” ангилалд 3 дугаар байр. Сингапурын Виндзор байгалийн цэцэрлэгт хүрээлэнд модны мөчир дээр сууж байгаа гүрвэл.

Байгалийн 15

© Mr. Endy / World Nature Photography Awards

 

16. You are my Sunshine: Торгон агшин: “Шувуу” ангилалд 3 дугаар байр. Эх нугас ба түүний дэгдээхэй Калифорниа мужийн Сан-Луисд авсан зураг.

Байгалийн 16

© Lisa Roeder / World Nature Photography Awards

 

17. Spirit of the Ice: “Байгаль” ангилалд тэргүүн байр. Өвлийн хүйтэн өдрүүдэд Кимон делла Пала уул Итали улсад авсан зураг.

Байгалийн 17

© Alessandro Gruzza / World Nature Photography Awards

эх сурвалж