Дэлхийн алдартай дуучин Женнифер Лопес сүйт залуу Алекс Родригес нар 4 жилийн турш хамт амьдарсны эцэст саллаа. Хосуудын салах шалтгаан нь коронавирусын улмаас хуримаа хойшлуулсан болон Родригесын хууралт байх магадлалтай байна.

2017 онд харилцаагаа эхлүүлж, 2019 онд сүй тавьсан Америкийн дуучин Женнифер Лопес, бейсболчин асан Алекс Родригес нарын хосууд салах болсон нь АНУ-ын болон дэлхийн хэмжээнд шуугиан тариад байна.

Салалтын ард хууралт байна уу?

Женнифер 1

АНУ-д байрладаг TMZ-ийн мэдээлэлд дурдсанаар хосууд салахаар шийдсэн хоёр шалтгаан байгаа аж. Тэдгээрийн нэг нь хосууд коронавирусын тархалтаас болж хуримаа хойшлуулах шаардлагатай болсон, нөгөө нь Родригес Southern Charm шоу нэвтрүүлгийн оддын нэг Мадисо ЛеКройтой нэр холбогдсон билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд хамт оролцсон хосуудын харилцаанд ямар ч асуудал байхгүй мэт байсан. Хоёр хосын гэнэтийн шийдвэр нь олон мянган фенүүдийг нь гайхшруулаад байна.

Тэд 40 сая долларын үнэтэй байшин худалдаж авсан байсан.

Женнифер 2

Нөгөөтэйгүүр хосууд өнгөрсөн жил Майамид 40 сая доллароор тансаг байшин худалдаж авсан байсан. Салж байгаа хосууд тэр байшингаа яах вэ? гэсэн хүлээлт үүсээд байна.