Нидерландад T-Mobile компани саяхан эхлүүлсэн 5G холболтын талаар олон нийтэд мэдээлэх маш өвөрмөц аргыг сонгожээ.

Одоо зарим улс 5G холболтыг ашиглаж байна. GSM үйлчилгээ үзүүлэгчид 5G нэвтрүүлэн түүнийхээ сурталчилгааны ажлуудаа эхлүүлжээ. Нидерландын T-Mobile компани 5G сүлжээний хурд, тогтвортой байдлын зар сурталчилгаанд алсаас шивээс хийж олон нийтэд цацаад байна.

Жүжигчин Стжин Франсен өөр газар байгаа Вес Томасын удирдлагаар ажиллах робот гараар өөр дээрээ шивээс хийлгэхээр тохиролцжээ. Шивээс хийлгэх мөчийг роботын гарыг бүтээсэн The Mill компани видео бичлэг болгожээ.

5G 1

5G сүлжээгээр нарийн детальтай ажиллагаа.

Шивээс хийх ажиллагааг 5G сүлжээгээр шууд дамжуулан хийсэн. Төсөлд Томасын хийсэн бүх хөдөлгөөнийг 5G холболттой компьютер ээр робот гарт шилжүүлсэн. Шивээс хийдэг уран бүтээлчийн гарын хөдөлгөөнийг робот гарт цаг алдалгүй хүлээн авч байв.

Нидерландын шивээсчин Вес Томас алсын зайнаас шивээс хийх технологи дээр ажиллаж байгаа. Томас өмнө нь хүнсний ногоо, хиймэл арьс дээр туршилт болгон алсаас шивээс хийж байжээ. Тиймээс Томас түүхэн дэх анхны 5G шивээсийг хийх боломжтой болжээ.

Бүх үйл явцыг 3 минутын видеон дээр нэгтгэн харуулав. Роботын анхны бүтээн байгуулалтаас эхэлсэн видеонд холболтын судалгаа, шивээсний үйл явц багтсан болно. Ерөнхийдөө бид маш гайхалтай видеог үзэх болно.

Энд өгүүлсэн жишээ бол шивээсний үйл явц боловч хөгжиж буй технологиуд хэр үр дүнтэй болох, бидний амьдрал хэрхэн нөлөөлөх талаар ойлголт өглөө. Робот гарыг эрүүл мэнд, шинжлэх ухаан гэх мэт янз бүрийн салбарт алсын зайны удирдлагаар ашиглах боломжтойг бид харлаа.

Тиймээс шивээс хийдэг уран бүтээлчийн бүтээл нь түүхэн дэх анхны бүтээл байсан бөгөөд ирээдүйд гарч болох өөрчлөлтүүдийг харуулсан байна. Ирээдүйд шивээсний томоохон уран бүтээлчид дээр очих шаардлагагүйгээр алсын зайнаас шивээс хийлгэх боломжтой болох нээ.

эх сурвалж