Жилийн турш үргэлжилж байгаа цар тахал нь бид бүгдийг хайртай хүмүүсээсээ зай барихад хүргэсэн. АНУ-д болсон уг үйл явдал нь үзсэн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөжээ. Эмч өндөр настай өвчтөндөө ач охиноо тэврэх зөвшөөрлийг эмийн жор дээрээ бичиж өгчээ.

АНУ-д коронавирусын улмаас хамаатан саднаасаа 1 жилийн турш зай барих шаардлагатай болсон Эвелин Шоуд (81) эмч нь ач охиноо тэврээрэй гэсэн жор бичиж өгчээ. Жилийн дараа ач хүүгээ тэвэрч буй эмээгийн сэтгэл хөдөлгөм бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа билээ.

жор 1

Эмч нь эмийн жор дээрээ “Ач охиноо тэвэрч” болно гэжээ.

Энэ нь АНУ-д анх удаагаа болсон байна. Нью-Йорк хотод 81 настай Эвелин Шоу, цар тахлын улмаас хамаатан саднаа тэврэлдээгүй, хоёр тун коронавирусын вакцин хийлгэсэн ч тэврэхээс айсан Эвелин Шоу гэх өндөр настай эмэгтэйд түүний эмч “Ач охиноо тэврэх” жор бичиж өгчээ.

эх сурвалж