Румын улсад телевизийн нэвтрүүлэг шууд дамжуулах үеэр гартаа чулуу барьсан бүтэн нүц гэн эмэгтэй сэтгүүлч рүү дайрчээ.

Энэ явдал Румын улсад телевизийн шоу нэвтрүүлэг шууд дамжуулах үеэр болсон байна. Сэтгүүлч Мирела Вайда руу нүц гэн эмэгтэй гартаа чулуу барин дайрчээ.

Шууд 1

Бүтэн нүц гэн байсан эмэгтэй “Миний мөнгийг буцааж өг” гэж орилон сэтгүүлч эмэгтэй рүү дайрчээ. Айж тэвдсэн сэтгүүлчийг телевизийн багийнхан нь хамгаалж амжсан байна.

Шууд 2

Тус үйл явдлын үеэр шууд нэвтрүүлэг тасалдаж, нүц гэн бүсгүйг студиэс гаргажээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэтгүүлч бие нь сайн байгаа, нүц гэн бүсгүйг танихгүй гэж хэлсэн байна.