Нисэх онгоцонд болсон сонирхолтой түүх. Энэ явдал 1998 оны аравдугаар сарын 14-нд тив хоорондын нислэгийн үеэр болжээ.

Онгоцонд өнгөт арьст эрийн хажууд нэг эмэгтэй сууж байв. Эмэгтэй өнгөт арьст эрийн хажууд суух нь түүнд тавгүй байгааг илэрхийлэн нисэх онгоцны стюардессаас өөр суудал олж өгөхийг хүсэв.

Стюардесс онгоцонд өөр сул суудал байхгүйг хэлээд нэгдүгээр зэрэглэлд сул суудал байгаа эсэхийг шалгаад ирье гэжээ. Бусад зорчигчид энэ үйл явдлыг хараад гайхшран зэвүүцэж эмэгтэй бүдүүлэг авир гаргасныхаа үр дүнд нэгдүгээр зэрэглэлээр нисэх гэж байна хэмээн бодоцгоов.

Нисэх 1

Хөөрхий залуу эвгүй байдал орсон хэдий ч дуугүй байхыг илүүд үзэв. Тухайн нөхцөл байдалд бүдүүлэг эмэгтэй залуугаас хол суух төдийгүй нэгдүгээр зэрэглэлээр нисэх болсондоо баярлан стюардессийг эргэн ирэхийг хүлээн сууж байв.

Хэдэн минутын дараа эргэж ирсэн стюардесс “Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Нэгдүгээр зэрэглэлд нэг сул суудал оллоо. Энэ суудлыг олоход жаахан хугацаа шаардлагатай болсон юм аа. Мөн суудал өөрчлөхийн тулд нисгэгчээс зөвшөөрөл авах шаардлагатай байдаг юм. Хэн ч тав тухгүй орчинд нисэх учиргүй” гэжээ.

Нисэх 2

Бусад зорчигчид чихэндээ итгэсэнгүй, харин эмэгтэй ялалт байгуулсан мэт ихэмсгээр босохоор бэлтгэв.

Үүнтэй зэрэгцэн стюардесс сууж байсан өнгөт арьст залуу руу эргэж хараад: “Ноёнтоон, нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухын тулд намайг даган явна уу. Манай аялал жуулчлалын компанийн нэрийн өмнөөс ахлах нисгэгч маань таныг тавгүй байдалд оруулсан хүний хажууд суулгасандаа уучлал хүсэж байна” гэлээ.

Бүх зорчигчид энэхүү шийдвэрийг сонсоод нийт онгоцны багийнханд алга ташин баяр хүргэв.

Нисэх 3

Тэр жил онгоцны ахлах нисгэгч, стюардесс нар нөхцөл байдалд зөв шийдвэр гарган шагнал хүртсэн байдаг.

Нисэх онгоцны компани бүх ажилтнууддаа тус зурвасыг илгээжээ: “Хүмүүс таны хэлсэн үгийг мартдаг. Хүмүүс таны тэдэнд хийсэн үйлдлийг мартдаг. Гэхдээ хүмүүс таны тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлснийг хэзээ ч мартахгүй”