АНУ, Мексиктэй хил залгаа Рио Грандед хоёр дүрвэгч живжээ. Хоёр хилчин хөндлөнгөөс оролцохын оронд дүрвэгсдийг живэхийг харан зогсжээ.

Харамсалтай үйл явдлыг харсан Хесус Варгас усанд живж байгаа дүрвэгсдэд хилчин цэргүүдийг туслахыг хүсжээ.

зогсжээ 1

 

Юу ч хийлгүй харан зогсоцгоосон

Хоёр хилчин машинаасаа буугаад юу ч хийлгүй тэднийг живж амьсгал хураахыг харан зогссон гэжээ. Гэрч нар бичлэг хийж байх тэр мөчид дүрвэгсэд хилчдээс аврах хантааз өгөөч гэж гуйж байгаа нь сонсогдож байгаа. Гэсэн хэдий ч хилчид тэднийг аврах ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна.

 

Тус хэргийн хүрээнд мөрдөн байцаалт эхлүүлсэн байна

Хил, гаалийн хамгаалалтын газраас хэргийн талаар мэдэгдэл хийхдээ зөвхөн энэ хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлсэн болохыг мэдэгдэв. Өөд болсон дүрвэгсэд болон тусламж үзүүлээгүй хилчдийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

эх сурвалж