1990-ээд оноос хойш NBA зар сурталчилгааны зах зээлийн хамгийн чухал элемент болсоор ирсэн. Бид супер оддыг дэлхийн түвшинд зар сурталчилгааны томоохон төлөөл болон хувирсан үеийн шилдэг 10 зар сурталчилгааг шалгарууллаа.

8. Gatorade – 23 VS. 39

Он: 2002

Тоглогч: Майкл Жордан

зар 1

Сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчийг хэн ялж чадах вэ? Gatorade компанийн хувьд зөвхөн өөрөө.

 

Вашингтон Уизардс багийн өмсөглтэйгээр сагсан бөмбөгт эргэж ирсэн Жордантой хамтран хийсэн уг зар сурталчилгаанд 39 настай Жордан, ид залуу NBA-д ноёрхож байсан Чикаго Буллс багийн өмсгөлтэй өөртэйгөө ганцаарчилсан тоглолт хийдэг.

 

Траш токын мастер болох Жордан өөрөө өөртөө үг хаяхыг харах үнэхээр сонирхолтой. Нэг Жорданг үзээд уйдаагүй хүмүүс хоёрыг үзээд уйдна гэж үү?

Зар сурталчилгааны төгсгөл Умард Каролина Тар Хийлс багийн өмсгөлтэй залуу Жордан гарч ирдэг.

Хамгийн шилдэг сагсан бөмбөгийн зар сурталчилгаанууд №8