Уг уйл явдал валютын ханшийг хараахан тогтоож хэрэгжүүлээгүй цаг үед АНУ, Канадын хил дээр байдаг хотод болжээ. АНУ болон Канад улсын мөнгөн тэмдэгт нь хоёулаа долларын мөнгөн тэмдэгттэй. Гэсэн хэдий ч хоёр улс өөрсдийн мөнгөн тэмдэгтийг илүү үнэ цэнэтэй гэж үздэг байж.

Канадчуудын хувьд: 1 Америк доллар = 90 Канад цент

Америкчуудын хувьд: 1 Канад доллар = 90 Америк цент

илүү 1

Нэгэн Америк залуу халаасандаа 1 Америк доллартойгоор гэрээсээ гарчээ. Залуу гэнэт өлсөн нарийн боовны мухлаг руу орон нэг боорцог авчээ. Боорцогны үнэ нь 10 Америк цент. Залуу халааснаасаа 1 доллароо гарган өглөө. Мухлагийн эзэн хариулт болгон өгөх задгай мөнгө хайж байгаад 1 Канад доллар олоод түүнийгээ залууд өгч гэнэ.

Дараа нь залуу алхан явсаар Канадын хил даван тэрүүгээр сэлгүүцэж гэнэ. Залуугийн үзэг нь дуусаж байгааг санан нэгэн бичиг хэргийн дэлгүүр лүү орлоо. Үзэгний үнэ нь 10 Канад цент юмсанж. Залуу халааснаасаа өнөөх 1 Канад долларыг гаргаж бичиг хэргийн дэлгүүрийн эзэнд өгтөл хариулт болгон 1 Америк доллар өгч гэнэ. Дэлгүүрээс гараад гэртээ харьж гэнэ.

илүү 0

Залуу юу болсон талаар бодож гэнэ: “Өглөө гэрээс гарахад надад 1 Америк доллар байсан. Харин одоо надад 1 Америк доллар дээрээс нь 1 үзэг, боорцог авч идсэн шүү дээ. Мөнгийг нь хэн төлсөн бэ?”