Билл Гейтс Microsoft-ын семинарт компьютерийн салбарын хөгжлийн хурдыг тайлбарлах нэгэн зүйрлэл хийжээ.

 

“Хэрэв Volkswagen компани сүүлийн 25 жилийн хугацаанд компьютерийн салбар шиг хурдацтай хөгжсөн бол өнөөдөр 500 доллараар худалдаж авах автомашинд 25 доллар бензин хийж дэлхийн аялал хийх боломжтой байсан.” гэжээ

Билл 2

Хэдэн өдрийн дараа Volkswagen компанийн хэвлэлийн мэдээ нийтлэгдэв.

 

Хэрэв Билл Гейтсийн үйлдлийн систем шиг автомашины үйлдвэрлэл хөгжсөн бол худалдаж авсан бүх машин нэг л суудалтай байх байсан, нэмж суудал авахын тулд лицензийн нэмэлт төлбөрийг төлөх ёстой болох байсан.

 

Манай машин зөвхөн бидний үйлдвэрлэж буй бензинээр ажиллах байсан.

Билл 3

Хяналтын самбар дээрх бүх анхааруулах гэрлүүдийн оронд “Таны автомашин хууль бус ажиллагаа явуулсан тул хаагдах болно” гэсэн бичиг гарах байсан.

 

Нэмж дурдахад автомашины ослын дэр нээгдэхээс өмнө “Ослын дэр нээгдэх гэж байна. Та итгэлтэй байна уу?” гэж гэрэл асан танаас зөвшөөрөл хүсэх байсан.