Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

 

Олимпик Марсель, Франц улс

 

Хэргэлсэн загвар зохиомжийн хувьд хамгийн оновчтой логонуудын нэг бол яах араггүй Марсель клубийн лого юм.

 

Хөлбөмбөгийн 3

Логоны доод хэсэгт байрлах “DROIT AU BUT” уриа үг нь “Зорилго эсрэг хаалга” гэсэн утгатай.

Хөлбөмбөгийн 2

Логоны дээд хэсэгт байрлах од бол 1993 онд түрүүлсэн Аваргуудын Лигийн аварга болсныг тодорхойлдог.

Хөлбөмбөгийн 4

“О, М” үсгүүдийн давхарласан энэ зохицолдоо нь 2004 оноос хойш хэрэглэгдэж байна.

 

 

Аякс, Нидерланд улс

Клубын логонд ашигласан зураг бол Грекийн домгийн баатруудын нэг болох Саламисын хаан Аякс.

Логоны утга учир нь Аяксын дүрийг зурсан зураг нь 11 зураасаар бүтээсэн нь талбайд гарах 11 Аяксын тамирчдыг билэгдсэн.

Улаан өнгө нь ид хав болон хүсэл тэмүүллийг, хар өнгө нь хүч чадал болон язгууртан гарлыг билэгдсэн байдаг.

Түүнчлэн эдгээр өнгүүд нь Амстердамын далбааны өнгө юм. Энэ логоог 1991 оноос хойш хэрэглэгдэж байна.

 

 

Селтик, Шотланд

 

Селтик нэр нь МЭӨ 600-гаад онд бий болсон европын Селт хүмүүсээс гаралтай.

 

 

Логод байрлах дөрвөн навчит хошоонгор нь ихэнх сүсэг бишрэлд аз хийморийг билэгддэг.

 

Ирландын домог болон Гай Юлий Цезарийн үеийн баримтуудаас судалж үзэхэд энэ сүсэг бишрэлийн үүсэл нь Уэльсэд амьдарч байсан Селтүүдээс гаралттайг тэмдэглэсэн байдаг.

Хошоонгорын навч бүр нь утаг агуулсан байдаг. Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, хайр болон аз хийморь.

Ногоон, цагаан өнгийн хүрээний дотор клубийн нэр болон байгуулагдсан оныг байрлуулсан байдаг. 2007 онд логоны дээд хэсэгт 1967 оны Европын Цомд түрүүлсний 40 жилийн ойд зориулан од нэмж оруулсан.