Монголчуудын эзэмшдэг Гиннесийн номонд бичигдсэн амжилтуудаас:

 

Пауэрлифтингийн дээд амжилт

Монголчуудын

Казахстан улсын Нур-Султан хотод 2019 оны 7 сарын 18-ны өдөр пауэрлифтингийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний -107 килограммын жинд МУГТ Э.Содномпилжээ өрсөлдөж, 247 килограммыг хэвтээ шахалт хийж алтан медаль хүртсэний хажуугаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ.

 

IJF World Tour тэмцээнүүдээс хамгийн олон медаль авсан тамирчин

International Judo Federation World Tour буюу Олон Улсын Жудо Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг тэмцээнүүдэд МУГТ М.Уранцэцэг хамгийн олон медаль хүртсэн тамирчин болон Гиннесийн номонд бичигдэж байжээ. МУГТ М.Уранцэцэг нь 2010 оны 12 сараас 2020 оны 2 сарын 8 хүртэл хугацаанд нийт 36 медаль хүртсэнээс 11 алт, 11 мөнгө, 14 хүрэл медалийг эмэгтэйчүүдийн -48 аас -52 килограммын жингүүдэд барилдан авч байжээ.

 

Нэг дор хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлсөн амжилт

2019 оны 10 сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумд Монгол улсын өнцөг булан бүрээс төдийгүй хилийн цаанаас Монгол ястнууд цуглаж язгуур урлаг болсон хөөмийг нийт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлснөөр Гиннесийн дээд амжилтад бүртгэгдэж байжээ. Тус амжилтыг тогтооход оролцсон нийт хөөмийчдөөс хамгийн залуу хөөмийч нь 5 настай байсан бол хамгийн ахмад нь 83 настай байжээ.

 

Нэг жилийн хугацаанд хамгийн олон барилдаанд давсан сумоч

Нэг жилийн хугацаанд сондгой сар бүр зохиогддог 6 башогийн нийт 90 барилдаад Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал 2009 онд нийт 86 барилдаанд ялалт байгуулснаараа Японы сүмо бөхийн нэг жилийн хугацаанд хамгийн олон барилдаанд давсан сумоч болон Гиннесийн номонд бичигдэж байжээ.

 

Хамгийн олон бөх оролцсон тэмцээн

Монгол бөхийн хамгийн том барилдаанд 6002 оролцогч оролцож байжээ. Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулсан бөгөөд 2011 оны 9-р сарын 17-25-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байсан. 2011 оны 9-р сарын 17-ны өдөр эхэлсэн уг барилдаанд нийт 21 аймаг, 325 сумаас бөхчүүд ирж оролцож байжээ.