Мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа дуусгаад Петр Чех юу хийв?

 

Петр Чехийн карьерыг та бүхэн тодорхой хэмжээнд мэдэж байгаа. Түүний түүх Викторка Пльзеньд эхэлж байжээ.

Хмел Блшани клубтэй 1999 онд нэгдэн орсноор түүний мэргэжлийн хөлбөмбөгийн карьер эхэлж байсан түүхтэй.

 

2001 онд Спарта Праг клубд очсон бөгөөд 855 минутын турш гол алдалгүй Чех улсын лигийн хүрээнд хамгийн удаан хугацаанд гол алдаагүй рекордыг тогтоож байжээ. Мөн тус клубд байхдаа анх удаагаа Аваргуудын Лигийн тоглолтод оролцож байв.

2002 онд Францын Ренн клубтэй гэрээ байгуулж Францын Цомын тэмцээнд шөвгийн найм хүртэл амжилт үзүүлж байлаа.

 

2 жил Ренн клубд өнгөрөөсний дараагаар дэлхийн дахинд танигдсан клуб болох Челситэй 2004 оны 1 дүгээр сард 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж байжээ.

Тухайн үед Челсигийн үндсэн хаалгач байсан Карло Кудичини хэд хэдэн тоглолтуудад муу тоглосон тул Чех гараанд гарах эрхээ олж авч байв.

 

Түүн олдсон энэхүү боломжийг алдалгүй ашиглаж чадсан Чех тухайн улиралдаа хаалгаа 21 тоглолт хуурай манан Алтан Бээлий шагналын эзэн болж байв.

 

2006 оны 10 сарын 14-ний өдрийн Рединг Челсигийн тоглолт хүртэл Чехийн хувьд бүх зүйл сайн явж байв. Тоглолт эхлээд 16 секундийн дараа Чех эсрэг багийн тоглогчтой харамсалтайгаар мөргөлдөн толгойдоо хүн гэмтэл авсан бөгөөд түүний гавлын яс цуурсан байжээ.

Мэргэжлийн

Энэ явдлаас хойш 1 жилийн турш ногоон талбайд гараагүй Чех түүнд зориулан хийгдсэн толгойн хамгаалалттай 2007 онд эргэн иржээ.

 

8 жилийн турш Челсигийн хаалгыг манасан Чех 2015 онд Арсеналтай гэрээ байгуулан 4 жилийг тус клубд өнгөрөөжээ.

 

2018-2019 оны улирлыг өндөрлүүлсний дараагаар хөлбөмбөгийн карьераа өндөрлүүлсэн Чех сонирхолтой шийдвэр гарган Англи улсын мөсөн хоккейн Гилфорд Феникс багтай гэрээ байгуулснаа олон нийтэд зарлаж байв.

Мэргэжлийн

Гилфорд Феникст хаалгачаар хоккейн карьераа эхлүүлсэн Чех анхны тоглолтдоо тоглолтын шилдэг тоглогчоор сонгогдож байжээ.

 

Чех Мэргэжлийн хөлбөмбөгт 20 жил тоглосны дараа хүүхэд байхаасаа л үзэх, тоглох дуртай байсан хоккейг тоглох нь гайхалтай байх болно. Энэ залуу багийг амжилтад хүргэхийн тулд нэмэр болж өөрийн чадах бүхнээ хийх болно гэж байжээ.