Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

Олимпиакос, Грек

 

1925 онд байгуулагдсан Олимпиакос хоёр клуб нэгдсэнээр бий болсон түүхтэй.

Нэрний хувьд ойлгомжтойгоор Грекээс гаралтай уламжлалт соёл болох Олимпийн тэмцээнээс гаралтай.

 

Үүний дагуу логон голд байрлах дүрс нь Олимпийн тамирчин байдаг билээ.

 

Толгойн дохь чидун жимсийн навчин титэм нь гойд онцгой байдал, нэр төрийг бэлгэддэг.

Логог тойруулан “Ολυμπιακός Σύνδεσμος Φιλάθλων Πειραιώς” гэж бичсэн байдаг бөгөөд энэ нь “Пирейн Дэмжигчдийн Олимпийн Клуб” гэсэн утгатай.

 

2013 онд Грекийн Супер Лигт 40 дэх удаагаа түрүүлснээр 4 дэх одыг логоны дээр байрлуулсан юм.

 

Ража Касабланка, Марокко

 

20 дугаар зууны хамгийн амжилттай яваа Африкийн клубуудын нэг болох Марокко улсын баг болох Ражагийн логонд ногоон өнгө давамгайлсан байдаг.

Нэгдүгээр ногоон өнгө нь Исламын шашны уламжлалт өнгө бөгөөд хоёрдугаарт итгэл найдварыг билэгддэг.

 

Клубын логонд байрласан бүргэд нь тус улсын колоничлол болон Франц улсын эсрэг эсэргүүцлийг төлөөлсөн байдаг.

Ража Касабланкагийн лого нь алдартай Испани сэтгүүл болох Марка-гаас явуулсан санал асуулгаар 3 сая санал авснаар хамгийн гоёмсог хөлбөмбөгийн клубийн логогоор шалгарч байсан билээ.

 

Коринтианс, Бразил

 

Бразил улсад хамгийн их дэмжигчидтэй клубуудын нэг болох Коринтианс 1940 оноос хойш нэгэн хэвийн логог ашигласаар байна.

Логоны голд байгаа далбаа нь Сао Пауло мужийн далбаа бөгөөд тэдний өмсгөл хар, цагаан өнгөтэй байдаг.

 

Логонд байгаа усан онгоцны зангуу болон солбисон хоёр сэлүүр нь Бразилчуудын сонирхдог өөр спортуудын нэг болох далайн спортыг төлөөлсөн юм.

Хөлбөмбөгийн клубуудын логоны утга №2