Индонезид Ковид-19 PCR шинжилгээтэй холбоотой хэрэг дэлхий дахинд шуугиан тариад байна.

Эм эмнэлгийн бүтээгдэхүүн худалдаалдаг компани Ковид-19-ийн шинжилгээнд ашигладаг хамрын хэрэглэсэн савхыг угаагаад дахин худалдаалдаг байсан нь тогтоогджээ.

Нисэх онгоцны буудал дээр ашиглагдаж байсан тус савхаар 9 мянга гаруй зорчигчийн шинжилгээ хийгдсэн бөгөөд Индонезийн цагдаа нар өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш уг хэрэг үйлдэгдэж байсан байна.

PCR

Индонезид онгоцоор нисэхийн тулд Ковид-19-ийн сөрөг хариутай хүмүүс л үйлчлүүлэх боломжтой бөгөөд зорчигчид хүсвэл PCR шинжилгээг нисэх онгоцны буудал дээр өгч болдог байсан байна.

Нисэх буудлын удирдлагууд эдгээр PCR шинжилгээний иж бүрдлийг Кимиа Фарма хэмээх компаниас худалдаж авч байжээ.

Өнгөрсөн долоо хоногт компанийн 5 албан тушаалтныг баривчлагдсан гэж мэдээлж байхад энэ мэдэгдэл нь эрүүл мэнд, хэрэглэгчийн хууль тогтоомжийг зөрчиж байна гэж мэдэгдэж байжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд тус компанийн захирал байгаа.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээр цагдаагийн газар 23 гэрчээс авсан мэдүүлгээр тус компани 124,800 ам долларын ашиг олсон болохыг тогтоожээ. Олсон ашгаараа сэжигтнүүдийн нэг нь тансаг байшингийн зардалд зарцуулсан болох нь тогтоогджээ.

Жакарта хотод байрладаг тус компани энэ хэрэгт холбогдсон бүх хүмүүсийг ажлаас нь халсан бөгөөд одооноос илүү хатуу хяналтыг хэрэгжүүлэн ажиллах болно гэсэн мэдэгдэл хийсэн байна.

Энэхүү шуугиантай холбогдуулан шүүхэд гомдол гаргахаар бэлтгэж байгаа өмгөөлөгчид тус гэмт хэргийн хохирогч болсон зорчигч тус бүрд 70,000 ам долларын нөхөн төлбөр шаардахаа мэдэгджээ.