Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

Бенфика, Португал

 

1908 онд 2 клубийн нэгдлээр бий болсон Бенфика үүсгэн байгуулагдсан оноороо Спорт Лисбоа клубийн байгуулагдсан он болох 1904 гэж тогтсон байдаг.

клубуудын

Логон голд байрлах “S.L.B.” үсгүүд нь клубийн бүтэн нэрний эхний үсгүүд юм.

 

Ард нь байрлаг цагаан зүйл нь унадаг дугуйн дугуй юм. Учир нь клубийн анхны үйл ажиллагаа явуулж эхэлсэн спортын төрөл нь дугуйн спорт байжээ.

 

Латинаар “E Pluribus Unum” нь “Нэг нь нийтийн төлөө” гэж утгачилж орчуулагддаг.

Ногоон, улаан өнгүүд нь Португал улсын төрийн далбааны өнгө бөгөөд логоны дээр байрласан клубийн сүлд болсон бүргэд нь Лацио клубийнхтэй адил логог сарвуундаа атган дүүлэн нисэх мэт.

 

Кайзер Чифс, Өмнөд Африк

 

Өмнөд Африкийн клубийн логонд Америкийн уугуул Индианчуудын удирдагчийн толгойг байрлуулсан байдаг.

Клубийн үүсгэн байгуулагч Кайзер Мотаунг өмнө нь тоглож байсан Америкийн клуб болох Атланта Чифсээс санаа авсан гэдэг. Санаа авсан гэхээс илүүтэйгээр шууд л хуулбарласан гэхэд болох байх.

Гэсэн хэдий ч ашигласан өнгөний сонголтуудаараа илүү оновчтой сайн дизайнлагдсан логог бий болгосон нь маргаангүй билээ.

 

Ювентус, Итали

 

Итали улсын томоохон клубуудын нэг болох Ювентус ойролцоогоор 10 жил тутамд өөрчилдөг уламжлалтайгаар өдийг хүржээ.

Онцлог нь клубийн ашиглаж байсан логонууд ихэнхдээ өөр хоорондоо адилгүй байжээ.

 

Клубийн хар цагаан өнгөнүүд нь эрээн тахьтай холбоотой гэдэг нь ойлгомжтой бөгөөд өмнө нь хэрэглэж байсан логонуудад эрээн тахийг хэрэглэдэг байсан.

Хамгийн сүүлд 2017 онд логогоо шинэчилсэн Ювентус өмнөх логондоо хар, цагаан өнгөнөөс гадна “JUVENTUS” бичгийн доор алтан шаргал өнгийг байрлуулсан. Алтан шаргал өнгө нь нэр хүндийг бэлгэдэж байжээ.

 

Доод хэсэгт нь эрээн тахины оронд бухны дүр зургийг байрлуулсан байсан билээ.

Сүүлийн лого нь маш энгийн. Клубийн удирдлагууд энэхүү сонголтоо илүү их хар, илүү их цагаан өнгө гэж тайлбарлаж байсан хэдий ч хүмүүс итгээгүй нь ойлгомжтой.  Логог бүтэн болгож харах юм бол бамбай харагдах болно.

Шинэ лого нь өөр нэгэн компанийн логог санагдуулж байгаа нь эргэлзээгүй биз ээ. Энэ компани нь Ювентус клубтэй 135 сая ам доллароор хамтран ажиллах гэрээ байгуулсан Жийп компани юм.

Хөлбөмбөгийн клубуудын логоны утга №3