Дэлхийн алдартай хөлбөмбөгийн клубуудын логонд агуулагдсан утга учрыг нарийвчлан тайлбарлавал.

Эвертон, Англи

 

1878 онд Сент-Доминго нэртэйгээр байгуулагдаж байсан клуб нэг жилийн дараа Эвертон хөлбөмбөгийн клуб болгон өөрчилж байжээ.

клубуудын

Логоны дээд хэсэгт байрлах цамхаг нь ханхүү Рупертийн цамхаг буюу нөгөө нэрээрээ “The Roundhouse” юм.

Цамхгийн хоёр талд байрлах чидун жимсийн навч нь гойд онцгой байдал, нэр төрийг бэлгэддэг.

 

Анх байгуулагдсан 1878 оноос гадна доод хэсэгт латин үгсийг байрлуулсан байдаг. “Nil Satis Nisi Optimum” нь шууд орчуулахад хүндрэлтэй юм.

Хэрвээ та уг үгний утгийг мэдэж байгаа бол сэтгэгдэл хэсэгт бусадтайгаа хуваалцаарай.

 

Челси, Англи

 

Байгуулагдсан үеэсээ хойш олон төрлийн лого ашиглаж байсан Лондон хотын клубийн анхны лого нь тухайн үеийн хоч нь болох “The Pensioners” буюу ахмад дайчдаас санаа авсан байжээ.

Анхны логонд зөвхөн ахмад дайчин болон клубийн нэр нь байсан билээ.

 

1952 онд илүү орчин үеийн логотой болсон Челсигийн шинэ логонд толгой нь хойш харсан, сарвуундаа таяг барьсан хөх арслан байршуулсан байдаг. Мөн логондоо Англи улсыг төлөөлсөн гурван улаан сарнай цэцэг болон хоёр хөлбөмбөгийн бөмбөг нэмжээ.

Тус арслан болон таягийг Вестминстер, Эрл Кадоганы сүлд тэмдгүүдээс санаа аван бүтээсэн гэдэг.

 

Удаах лого нь 1986 оноос хойш 19 жилийн турш ашиглах болсон үзэмж муутай гэж дүгнэгдэж байсан нь маргаангүй биз ээ.

CFC үсгүүдийн дээр арслангаас бүрдэж байсан тус логоны өнгөний сонголтууд гэх мэтчилэн өөлөх зүйл ихтэй байсан билээ.

2005 онд Роман Абрамовичийн клуб болсон Челси бага зэргийн өөрчлөлттэйгөөр хуучин логогоо орчин үеийн хэв маягтай болгон ашигласан хэвээр байна.

 

Вест Хэм Юнайтед, Англи

 

1895 онд усан онгоцны үйлдвэрийн ажилчдын байгуулагдаж байсан Лондон хотын клубийн анхны логонд солбисон байрлалтай хоёр алх сонгож байжээ.

1904 оноос хойш уг хоёр алхны хойно цайз нэмсэн байна. Энэ цайз нь Вест Хэм Юнайтедийн цэнгэлдэх хүрэх замд байрлах Грийн Стрийтэд байдаг. Грийн Стрийтийг бид “Green Street Hooligans” киногоор сайн мэдэх болсон билээ.

 

Логод байрлаж байсан цайз нь VIII Хенригийн гэргийдээ зориулан бариулсан Болейн цайз юм.

 

2016 оноос хойш ашиглаж байгаа одоогийн логодоо тус цайзыг оруулаагүй бөгөөд маш энгийн, анхны логонуудтайгаа адилаар зөвхөн хоёр алх болон клубийн нэрээс гадна Лондон хотын нэрийг оруулан ашиглаж байна.

Энд дарж Арсенал, Манчестер Сити, Манчестер Юнайтед клубуудын логотой танилцаарай.