Дэлхийд алдартай дизайнер Вера Ванг 72 насны төрсөн өдрөө тэмдэглэв. Залуу охидыг өөрийн төрхөөрөө алмайруулдаг дизайнерын нууц бол сайн нойр болон дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Хөгшрөлт гэж юу болохыг тэр мэддэггүй!

 

Нас ахих мэдрэмж нь хүн бүрийн хар дарсан зүүд юм. Гэхдээ зарим хүмүүс хөгшрөлттэй тэмцэн үр дүнд хүрсээр байна. Тэдгээр нэг нь алдартай загвар зохион бүтээгч Вера Ванг юм.

 

 

6 сарын 27-нд 72 нас хүрсэн хуримын даашинзны алдарт дизайнер Вера Ванг урсан одох он жилүүдийг үл тоомсорлож буй зургаараа олон нийтийн сүлжээг доргиож байна.

 

 

Алдарт дизайнер неон шар өнгийн даашинзтай гэрэл зураг дээрх залуу төрхөөрөө фенүүдээ дахин гайхшруулж чаджээ.

 

 

Вера олон нийтийн сүлжээнд хуваалцсан төрсөн өдрийн зургуудаараа шүтэн бишрэгчдийнхээ сайхан сэтгэгдлүүдээр дүүрээд байна.

 

 

Алдарт дизайнер өнгөрсөн 11 сард хэвлэгдсэн нэгэн ярилцлагадаа залуу төрх байдалдаа үе үе дасгал хийж, сайн унтах хуваарь гэх энгийн зүйлстэй шууд холбоотой гэж хэлжээ.

 

 

Өөрийнхөө спортлог дүр төрхийг залуу насандаа хийж байсан спортлог амьдралтайгаа холбоотой гэж хэлээд “Би залуудаа тамирчин байсан. Би АНУ-д чадвартай тэшүүрчин, Баланчин Америкийн балетын сургуулийн бүжигчин байсан” гэжээ.

 

 

Вера зөвхөн сайхан харагдах гэж хөлсөө дуслуулдаггүй. Тэрээр дасгал сургуулилт нь сэтгэлийн түгшүүрийг арилгах хэрэгсэл мөн гэжээ.

 

 

Унтах нь бас маш чухал гэдгийг Вера онцлов. “Сайн нойр нь компаниа, өөрийн 2 хүүхэдтэйгээ зэрэг өсгөх гол түлхүүр юм. Хэрэв би сайн унтдаггүй байсан бол ийм үр дүнд хүрсэн байна гэж бодохгүй байна. Сайн нойр нөхөн төлжүүлэгч гэдгийг хүн бүр мэддэг болохоор амрах хэрэгтэй байсан.”