100 настай хүмүүсийн хувийн амьдрал, ажил мэргэжил, хайр, эрүүл мэндийн талаарх зөвлөгөөнүүд.

 

Ажил мэргэжлийн талаар.

 

1. “Хүсэл тэмүүлэлгүйгээр та амжилтад хүрч чадахгүй. Өөрийн дуртай ажил мэргэжлээ хайж олоод түүнийхээ төлөө бүхнийг хий.”

 

 

2. “Хэрэв та хайрцаглагдах юм бол амжилтад хүрэхгүй. Өөрийгөө чөлөөл. Шинэ ур чадвар эзэмш. Хүрээлэн буй орчноо ажиглаж цоо шинийг нээж илрүүл.”

 

 

3. “Тогтсон ажил, аюулгүй байдлын оронд эрх чөлөө, боломжуудын араас хөө.”

 

 

4. “Хөрөнгө оруулалт болон хэмнэлт хийж сур. Эдгээр нь хэзээ, ямар нөхцөл байдалд танд хэрэг болохыг урьдчилан таамаглах боломжгүй болов ч тэр өдөр хэзээ нэгэн цагт ирэх болно.”

настай

 

 

5. “Хэрэв та карьераа зөв сонгосон бол эрт тэтгэвэрт гарах шаардлагагүй юм. 70 наснаас хойш ажлын карьераа өндөрлүүлэх хэрэгтэй.”

 

 

Хайр, харилцааны талаар.

 

6. “Аль болох олон хүмүүсийг хайрла. Та хайраас илүү гайхалтай зүйлсийг мэдрэх боломжтой гэж үү?”

 

 

7. “Та хайртай бүх зүйлээрээ бахархах хэрэгтэй.”

 

 

8. “Таны харилцаа холбоо ирээдүйн таныг бүтээхэд маш чухал юм. Зөв харилцааг бий болгож сур.”

 

 

9. “Та олон хүмүүстэй танилцах болно. Зарим нь таны эсрэг тэсрэг хүмүүс ч байх болно. Та хүн бүрийг үгүйсгэж чадахгүй, хүлээцтэй байж сур.”

 

 

10. “Хайртай хүнтэйгээ гэр бүл зохио. Хоёр өөр хүнийг нэгтгэж чадах цорын ганц зүйл бол хайр юм.”

 

 

11. “Сайн хань, олон найз нөхөдтэй байж сайхан мэдрэмж авч сураад өөрийгөө завгүй байлга.”

 

 

Амьдралын талаар.

 

12. “Өөрийнхөөрөө бай. Та хэн нэгний амьдралаар амьдарснаар 100 насална гэж байхгүй шүү.”

 

 

13. “Аялж зугаал. Би олон газраар аялж байсан бөгөөд үргэлж шинэ адал явдал, туршлага хуримтлуулахад нээлттэй сэтгэлээр ханд. Магадгүй үүний үр дүнд би одоог хүртэл Альцхеймер (зөнөх өвчин) өвчнөөр өвдөөгүй.”

 

 

14. “Инээж баяс. Амьдралд хэтэрхий нухацтай хандах нь утгагүй юм.”

 

 

15. “Амьдрал таньд юу ч өгсөн бай хамаагүй хүлээн зөвшөөрч хүлээж ав.”

 

 

16. “Өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг уучилж сур.”

 

 

17. “Дотоод сүсэг бишрэлийн мэдрэмжээ хөгжүүлээрэй. Энэ нь танд хүч чадал өгөх болно.”

 

 

18. “Битгий хямд байгаарай. Өөрийгөө үнэл.”

 

 

19. “Олон юмсад санаа бүү зов. Би ихэнх найзуудаа алдсан. Учир нь тэд бүхий л зүйлсийг маш эрт хүсэж байсан юм.”

 

 

20. “Хүмүүс сэтгэл ханамжийг аз жаргал, аз жаргалыг сэтгэл ханамжтай холих хандлагатай байдаг. Та үргэлж аз жаргалтай байхгүй ч үргэлж сэтгэл хангалуун байж сурч болно.”

 

 

21. “Өөртөө итгэ. Ийм итгэл үнэмшил таныг гайхалтай үр дүнд хүргэж чадна.”

 

 

22. “Аз завшааныг хэзээд дутуу үнэлж болохгүй.”

 

 

23. “Баттай бөгөөд чухал алхмуудыг хийвэл та өөрийн төсөөлж ч чадахааргүй амжилтад хүрэх болно.”

 

 

Эрүүл мэндийн талаар.

 

24. “Эрүүл амьдралын хэв маяг таныг урт наслуулах болно. Таны бие амжилтад хүрэх хэрэгсэл байх ёстой.”

 

 

25. “Санаа зовсноор амжилтад хүрсэн зүйл огтхон ч байхгүй шүү.”

 

 

26. “Цаг хугацаа бүх шархыг эмчилдэг.”

 

 

27. “Идэвхтэй бай. Энэ нь таныг амьд байлгадаг. Ашиглагдаагүй зүйл ялзардаг.”

 

 

28. “Тамхи битгий тат, архи битгий уу, хөдөлмөрлөхөө битгий зогсоо.”

 

 

29. “Хүмүүс залуу байхдаа бие махбодоо хайрлаж гамнадаггүй. Миний насанд хүрэхэд бие чинь хэчнээн чухал болохыг ойлгож эхэлдэг.”

 

 

30. “Нас ахих тусам танд илүү олон сонголт гарч ирнэ. Олон зүйлсэд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй бөгөөд тэдгээрийг хүндээр хүлээж авах хэрэггүй юм.”

 

Эдгээр зөвлөгөөнүүд танд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Share хийхээ битгий мартаарай.