Сүүлийн 100 жилд хурдацтай хөгжих болсон технологийн хөгжил нь зарим мэргэжлийг үгүй болгож байгаа бөгөөд ирээдүйд ямар ажил мэргэжил эзэмшсэн хүмүүсийн хэрэгцээ өсөх вэ? Ирээдүйн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийг хамтдаа сонирхоцгооё.

 

1. Даатгалын мэргэжилтэн

Ирээдүйн

Даатгалын мэргэжилтэн гэгддэг энэ мэргэжлийн хүмүүс урт хугацаанд гарч болзошгүй үр дүнд санхүүгийн эрсдэлийн үнэлгээ хийж, түүний дагуу шийдэл боловсруулж, саналаа танилцуулж дүн шинжилгээ хийдэг. Эдгээр үнэлгээг хийх явцад: нас барах, гэмтэх, өвдөх, тахир дутуу болох, тэтгэвэрт гарах зэрэг нөхцөл байдлуудаас гадна хулгай, осол, газар хөдлөлт, үер ус, гал түймэр гэх мэт гамшиг тохиолдлыг багтаасан эрсдэлийн үнэлгээ хийдэг. Эрсдэлийн шинжилгээний үр дүнд санхүүгийн алдагдлаас урьдчилан сэргийлэх болон багасгах арга хэмжээ авдаг.

 

2. Эпидемиологич

Эпидемиологичид нь нийгэмд гарч болзошгүй өвчин эмгэг, үүнтэй холбоотой эрүүл мэндийн нөхцөл байдлыг эхэн үеэс дуустал судалгааны үйл явцыг явуулдаг хүмүүс юм. Судалгааны явцад тэд үйл явдлын тохиолдол, байршил, хэлбэр гэх мэт олон шалгуурыг ашиглан дүн шинжилгээ хийдэг. Энэхүү шинжилгээний үр дүнд олж авсан мэдээллийн дагуу тэд шинэ арга хэмжээ авах, цаашид анхаарах тал дээр ажилладаг юм.

 

3. Гар утасны програм ба тоглоом хөгжүүлэгч

Бид энэ мэргэжлийн бүлэгт багтдаг хүмүүсийг одоо ч гэсэн цөөнгүй байдгийг мэдэх болов ч ирээдүйд энэ мэргэжлийн хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдэх юм. Тэд худалдаа үйлчилгээ, тоглоом, аюулгүй байдал, банкны үйлчилгээ, эрүүл мэндээс хөгжим сонсох хүртэл хязгааргүй хүрээнд үйлчилгээ үзүүлэх боломжтой билээ.

 

4. Санхүүгийн менежер

Санхүүгийн менежерүүд нь санхүүгийн гүйлгээг бэлтгэх, удирдах үйл явцын мэргэжилтэн юм. Компани эсвэл байгууллагын санхүүгийн үйл явцыг удирддаг ажилтан нь компанийн хувьд маш чухал ач холбогдолтой юм. Ирээдүйд санхүүгийн салбар илүү томрох бөгөөд энэ мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээ маш их болох нь маргаангүй биз ээ.

 

5. Аж үйлдвэрийн мэдээллийн эрдэмтэн

Аж үйлдвэрийн хувьд цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, үйлдвэрлэлийн процессыг илүү нарийвчлалтай, чадварлаг удирдан зохион байгуулах боломжийг олгодог хүмүүсийг үйлдвэрлэлийн мэдээллийн эрдэмтэд гэдэг. Тэдний хэрэгцээ ирээдүйд ихтэй байх бөгөөд энэ нь онлайн худалдаатай шууд холбоотой билээ.

 

6. Робот зохицуулалтын мэргэжилтэн

Орчин үед роботыг үйлдвэрлэлийн процессод ашиглаж байгаа бөгөөд роботын ашиглалтын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс роботууд биднийг цоо шинэ мэргэжилтэй танилцахад хүргэнэ. Ирээдүйн хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг бол робот зохицуулалтын мэргэжилтэн юм. Эдгээр мэргэжилтнүүд роботын засвар, үр дүнтэй ажиллагааны зарчмуудыг судалж үздэг. Тэдний ажиллагааны үр дүнд роботууд шинэ ур чадвар эзэмших болно.

 

7. IoT (Internet of Things) мэргэжилтэн

IoT гэж товчилсон энэхүү ойлголт нь бидний эргэн тойрон дахь бараг бүх зүйл интернетэд холбогдсон болохыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ухаалаг барилгуудын агааржуулагч, дохиоллын систем, хамгаалалтын камер болон бусад олон зүйлс IoT-ын эхлэлийн үе шат юм. Ойрын ирээдүйд бид интернет холболтоор дамжуулан бүх электрон төхөөрөмжийг алсаас удирдах боломжтой болно. Тиймээс энэ чиглэлээр ажиллах сургалтад хамрагдсан хүмүүс шаардагдах болно.

 

8. Мэдээллийн ангууч

Мэдээллийн ангуучид юмсын интернет, интернетийн сүлжээ технологиос олж авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, холбогдох хувь хүн эсвэл байгууллагад шилжүүлдэг. Төрөл бүрийн компаниуд энэ зарчмыг ашиглан зөв зах зээлдээ дүн шинжилгээ хийж үйлчилгээ болон борлуулалтын ажилдаа ашигладаг байна. Мэдээллийн ангуучдын ачаар ирээдүйд компаниуд цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлт хийх боломжтой болох учиртай.

 

9. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн

Эцэг эхчүүд ирээдүйд өөрсдийгөө болон хүүхдүүдээ интернет, технологийн хүсээгүй үр дагавраас хамгаалахын тулд илүү их хүчин чармайлт гаргах болно. Ойрын ирээдүйд бид кибер халдлага гэсэн нэр томьёог илүү их сонсох болно гэж үздэг. Ийм халдлагаас урьдчилан сэргийлэх ажил хийх, чухал мэдээллийг нуух эсвэл шаардлагатай үед арилгах нь өгөгдлийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ажил байх болно.

 

10. Ухаалаг хотын мэргэжилтэн

Ухаалаг байшингууд төдийгүй ухаалаг хотууд бидний амьдралын төв болох гэж байна. Ирээдүйд хотууд сая саяар тоологдох мэдрэгчээр тоноглогдсон байх төлөвтэй байна. Эдгээр мэдрэгчийг цахилгаан, интернет, ус, байгалийн хий, хог хаягдал гэх мэт олон процессод ашиглах болно. Тиймээс ухаалаг хотын мэргэжилтнүүдэд томоохон даалгавар тулгарах болно.

 

11. Хиймэл оюун ухааны мэргэжилтэн

Хиймэл оюун ухаан гэдгээс айх зүйлгүй юм. Ойрын ирээдүйд бид хиймэл оюуны үр дүнг эрүүл мэнд, технологи, үйлдвэрлэл зэрэг салбарт хүртэж эхлэх болно. Үүний дагуу хиймэл оюун ухааны салбарын мэргэжилтнүүд шаардлагатай болно.

 

12. Цаг агаар хяналтын инженер

Янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан байгалийн гамшиг тохиолддог. Үер, ган, ой хээрийн түймрийн улмаас цаг уурын шинжлэх ухааны хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Цаг агаар, уур амьсгалыг судалж, түүнд нийцүүлэн шийдлийг гаргадаг цаг уурын шинжлэх ухааны ач холбогдлыг эдгээр гамшгуудын үеэр сайтар ойлгох болсон. Тиймээс цаг уурын хяналтын инженерчлэл нь шинэ эрин үеийн хамгийн эрэлттэй мэргэжлүүд, өөрөөр хэлбэл ирээдүйн мэргэжлүүдийн дунд хэдийнээ байр сууриа эзэлжээ. Дэлхийн дулаарлын сөрөг нөлөөллийг арилгах эсвэл багасгахын тулд бүх хүн төрөлхтөнд цаг уурын хяналтын инженерүүд хэрэгтэй болно.

 

13. Синтетик биологийн мэргэжилтэн

Дэлхийн хамгийн чухал тэжээлийн нэг бол мах юм. Эдгээр нь хязгаарлагдмал нөөц гэдгийг харгалзан хүнсний сүлжээнд хүн төрөлхтнийг ямар том аюул хүлээж байгааг бид их бага хэмжээгээр таамаглаж байгаа. Синтетик биологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд лабораторийн нөхцөлд хиймэл мах үйлдвэрлэх боломжтой. Өдөр ирэх тусам веган, цагаан хоолтнуудын тоо нэмэгдэж байгааг харгалзан үзвэл синтетик биологи хэчнээн хэрэгцээтэй болох нь тодорхой харагдаж байна. Түүгээр ч барахгүй махны үйлдвэрлэл бол ажлын өчүүхэн хэсэг юм. Шинжлэх ухааны энэ салбарын ачаар мэргэжилтнүүд олон амьд организмыг зохиомлоор нөхөн үржих боломжтой болно.

 

14. Ирээдүйд түгээмэл болох бусад мэргэжлүүд:

 

Генетикийн (гарал зүй) мэргэжилтэн

 

Роботын инженер / техникч

 

3D принтерийн мэргэжилтэн / инженер

 

Өмсөж, зүүж болдог технологийн дизайнер

 

Мэдээллийн шинжилгээний мэргэжилтэн

 

Өндөр настнуудын асаргаа эмчилгээний мэргэжилтэн

Геронтологийн мэргэжилтэн

 

Альтернатив эрчим хүчний инженер / техникч

 

Програм хангамж хөгжүүлэгч

 

Физик эмчилгээ, нөхөн сэргээх мэргэжилтэн

 

Дижитал контентийн мэргэжилтэн

 

Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч

 

Био-анагаахын инженер

 

Дижитал нөхөн сэргээх мэргэжилтэн

 

Блокчэйн хөгжүүлэгч

 

Дронын нисгэгч

 

Ухаалаг барилгын мэргэжилтэн

 

AR (өргөтгөсөн бодит байдал) хөгжүүлэгч

 

Хувийн брэндийн зөвлөх

 

Хотын хөдөө аж ахуйн мэргэжилтэн

 

Ёс зүйн мэргэжилтэн

 

VR (виртуал бодит байдал) хөгжүүлэгч / дизайнер

 

UX (хэрэглэгчийн туршлага) Дизайнер