Та дэлхийгээр аялах хүсэлтэй байдаг уу? Хэрэв тийм бол бид таньд дэлхий дээрх аялахад аюулгүй 10 улс орныг танилцуулж байна.

Хамгийн энх тайван сайхан улсууд юм.

  1. Исланд

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Исланд улс нь 12 дахь жилдээ дэлхийн хамгийн тайван аюулгүй улсаар шалгарчээ. Ердөө 340,000 гаруй хүн амтай бөгөөд дэлхийд хулгай дээрэм гэмт хэрэг маш бага гардаг улс байна. Иймдээ ч дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид сэтгэл хангалуун байдаг учраас Исланд улс нь хамгийн аюулгүй улсаар сүүлийн 12 жил дараалан тэргүүлж байгаа нь үүнтэй холбоотой байх.

2. Шинэ Зеланд

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Шинэ Зеланд нь энэ жагсаалтын хоёр дугаарт багтжээ. Хүн амын тоо нь 4,800,000 гаруй хүн амтай бөгөөд дэлхийн хамгийн сайхан хөндөгдөөгүй уул ус байгальтай зэрлэг ан амьтантай газруудын нэг юм. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо ихээр нэмэгдэж дэлхийн аялагчид олноор очих газар болжээ.

3.Португали

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Португали улс нь энэ жил амар тайван улсуудын гуравт бичигджээ. Хүн амын тоо 10,127,000

гаран хүн амтай улс юм. Португали улс нь өндөр бэлтгэгдсэн цагдаа цэрэг армитай бөгөөд хүн ам оршин суугчдынхаа аюулгүй байдлыг дээд зэрэгт хангаж өгдөг улс юм. Дотоодод гардаг зөрчил гэмт хэрэг нь маш цөөн гардаг учраас жуулчид цагаачид ихээр очиж аялж амьдардаг байна.

4.Австри

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Австри улс нь дэлхийн хамгийн аюулгүй улсын дөрөвт оржээ. Хүн амын тоо 8,677,000 гаран хүн амтай улс юм. Австри улсын нийслэл Вень хот нь сонгодог урлагийн эртний түүх арвинтай газар гэдгээрээ дэлхийд маш алдартай газар юм.

5.Дани

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Дани улс нь энэ удаад тавт оржээ. Хүн амын тоо 5,797,000 гаран хүн амтай улс юм.

Дэлхийд амар тайван байдлынхаа индексээр дэлхийд дээгүүр ордог байна. Дани улсын бүх хотууд хамгийн аюулгүй амар амгалан газар учраас сүүлийн хэдэн жилүүдэд хүмүүс ихээр очин амьдрах болсон байна.

6.Канад

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Дэлхийн хамгийн том газар нутгаараа хоёрт ордог Канад улс нь энэ удаад зургаа дугаарт багтжээ. Хүн амын тоо 37,905,000 гаран хүн амтай. Хүн ам оршин суугчдын аюулгүй байдлыг дээд цэгт нь хангаж чаддаг улс бол яах аргагүй Канад улс юм. Нийт хүн амын 20 гаруй хувийг цагаачлагчид эзэлдэг байна.

7.Сингапур

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Сингапур улс нь дэлхийн амар тайван улсуудын долоод оржээ. Хүн амын тоо 6,063,000 гаран бөгөөд дэлхийн цөөхөн хэдэн хот улсын нэг юм. Сингапур улс нь тусгаар тогтносноос хойш үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Дэлхийд баян улсаараа дээгүүрт ордог улс байна.

8.Словени

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Энэ удаад Словени улс найм дугаарт наймд оржээ.Хүн амын тоо 2,074,000 гаран бөгөөд Европт өгсөнгүй хурдацтай хөгжиж буйгаараа дээгүүр байранд оржээ.Гэмт хэргийн тоогоороо маш бага байр эзэлдэг амар тайван орнуудын нэг юм. Европ тивээр аялавал заавал очиж үзэх газрын нэг юм.

9.Япон

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Япон улс нь аюулгүй улсынхаа тоогоор есд бичигджээ. Хүн амын тоо 126,642,000 гаруй хүн амтай юм. Япончууд хүүхдүүдээ багаас нь хүнд ямар нэгэн байдлаар төвөг удахгүй, бусдыг хүндлэхийг бага наснаас нь сургаж заадаг байна. Иймдээ ч Япон улс маш хурдан хөгжиж, хөгжингүй улс болж байна.

10.Чех

Дэлхийн аялахад аюулгүй 10 улс /2021/

Чех улс энэ удаад арав дугаарт оржээ. Хүн амын тоо 10,573,000 гаран хүн амтай. Чех улс нь ажилч амьдарч суухад нэн таатай газар бас хөршүүд найрсаг, гэмт хэрэг маш бага гардаг улс байна. Өнөөгийн Чех улс эрүүл мэнд, боловсролын талаар Европт жишиг үзүүлж байна.