Финланд, Исланд эсвэл Скандинавын орнуудын аль нэгэнд явахдаа гадаа тэргэндээ унтаж буй хүүхэдтэй элбэг таарах болно. Хүйтэн агаарт нялх хүүхдийг салхилуулах нь түгшүүртэй мэт санагдах боловч эцэг эхчүүд энэхүү дадал зуршлын олон давуу талтай гэж үздэг.

 

1. Хүүхдийг сайтар дулаалах

Эцэг эхчүүд гадаа хүйтэн байгаа нөхцөлд салхилуулахдаа хүүхдийг маш сайн дулаалах шаардлагатай. Олон давхар дулаан хувцас өмсүүлж мөн ноосон хөнжил зэргээр сайтар өлгийдсний дараа гадаа унтахын давуу талуудтай танилцъя.

2

 

2. Дархлаа сайжирдаг

Ажиглалтын үндсэн дээр Скандинавын орнуудын эцэг эхчүүд хүүхдийг багаас нь гадаа унтуулах нь өвлийн өвчнүүд буюу ханиад томуу тэр бүрчлэн тусаад сургуулиас хоцрогдуулаад байдаггүй. Гэртээ унтдаг хүүхдүүдтэй харьцуулбал өдрийн цагаар гадаа унтдаг хүүхэд дархлааны систем сайн, бат бөх унтдаг мөн илүү тогтуун тайван хүүхэд болдог байна. Эцэг эхчүүд өдөр гадаа унтдаг хүүхэд илүү идэвхтэй хөдөлгөөнтэй ба хоолны дуршил сайтай байгааг нь ажигласан байна.

3

 

3. Урт бат бөх унтдаг

Финландад явуулсан судалгаагаар дотор унтдаг хүүхдийг гадаа унтдаг хүүхэдтэй харьцуулбал илүү их унтаж байгааг нь эцэг эхчүүд олж мэджээ. Гадаа унтаж буй хүүхдийн нойр бараг 3 цаг үргэлжилсэн бол дотор унтаж буй хүүхэд ердөө 1-2 цаг байв.

4

 

4. Сургуулиуд энэ дадлыг дэмждэг.

Швед, Дани зэрэг орнуудад мөн сүүлийн үед Их Британийн сургуулиуд хүүхдүүдийг гадаа тоглох, хооллох, унтаж амрахыг уриалах болсон. Судалгаагаар бактери, вирус нь гэр дотор тархах магадлал өндөр байдаг тул гадаа унтдаг хүүхдүүд өвчлөх, хичээлээ орхигдуулах нь бага байдаг. Цэвэр агаар хэнийг ч хохироохгүй гэсэн үг байдаг бөгөөд Шведүүд муу цаг агаар гэж байдаггүй харин буруу хувцаслалт л байдаг гэж хэлдэг.

5