Нисдэг машин Terrafugia Transition АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаанаас (FAA) ашиглах зөвшөөрлөө авлаа.

 

Ирээдүйн тээврийн хэрэгсэл болох төлөвтэй байгаа нисдэг машин хэрэглээд нэг алхам ойртлоо. Нисдэг машин Terrafugia Transition шаардлагатай зөвшөөрлүүдээ авч эхлэлээ.

 

Нисдэг машин 2

 

Нисдэг машин Terrafugia Transition АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаанаас (FAA) ашиглах зөвшөөрлөө авсан ба зөвхөн нисэх онгоц хэлбэрээр ашиглах боломжтой юм. Нисдэг машиныг авто зам дээр ашиглах эрхийг 2022 онд авах төлөвтэй байна.

 

6

 

Энэхүү зөвшөөрлийн дараа компанийн гүйцэтгэх захирал Кевин Колбөрн хэлэхдээ дэлхийн анхны нисдэг машиныг худалдаанд гаргахад нэг алхам ойртсоноо хэлсэн ба 80 хоногийн нислэгийн тест болон нөр их хөдөлмөрлөсний дараа нисэх эрхээ авч чадлаа гэжээ.

 

2

 

3000 метрийн өндөрт гарах боломжтой нисдэг машины хойд талд байрлах сэнснүүдийн тусламжтай нисдэг байна. Rotax 912iS 100HP 4 цилиндртэй хөдөлгүүртэй нисдэг машин 161 километр цаг хүртэл хурдлах боломжтой.

 

0

 

Terrafugia корпорац 2011 оноос хойш нисдэг машины төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Хятадын Zhejiang Geely Holding Group-ын доор үйл ажиллагаа явуулж байна.

 

эх сурвалж