Энэ ухаалаг нүдний шилийг зүүсэн үед эргэн тойрны бодит ертөнц виртуал биетүүдтэй нэгдэх учиртай. Үүний үр дүнд энгийн цагруу хархад ухаалаг цаг харж байгаа юм шиг илүү олон дэлгэц нээгдэж харах төдийд илүү олон мэдээлэл авах юм. Тэнгэр өөд хархад цаг агаарын мэдээлэл, авто замруу хархад хэрэгцээтэй бол замын түгжрэлийн мэдээлэл болон явах замын мэдээлэл шууд л таны нүдэнд харагдах болно. Ухаалаг цаг болон гар утаснаасаа мэдээлэл авах шаардлагагүй болно.

 

Урьд өмнө нь олон тооны ухаалаг нүдний шил худалдаанд гарсан хэдий ч хэрэглэгчдэд таалагдаагүй. Тиймээс Apple юуг бусдаас илүү сайн хийж бидэнд худалдаж авах хүслийг бүрдүүлэх вэ?

 

Ухаалаг нүдний шил технологийн хувьд цоо шинэ зүйл биш. 2014 онд Google анхны танилцуулах видеогоо цацхад ихээхэн хүлээлт үүссэн. Учир нь ухаалаг нүдний шилээр хийж болох зүйлс нь гайхалтай харагдаж байсан. Яг л ирээдүйгээс ирсэн мэт харсан биетүүдийн мэдээллийг авч, мэдээ мэдээлэл авч, хүмүүстэй ярилцаж, интернетэд аялж, замд чиглүүлэлт хийж байсан.

 

Ухаалаг нүдний шилэн дээр байрласан камерын тусламжтайгаар бүх зүйлсийн бичиж авч байсан. Google Glass худалдаанд гарахад хүлээлтэд хүрсэнгүй. Учир нь Google Glass үзэмж муутайгаас гадна чадвар нь хүлээлтээс хэт доогуур байсан. Цэнэг нь хангалттай хугацаанд хүрэлцэхгүй байсан тул хэрэглэгчид сэтгэл дундуур байсан тул Google ухаалаг нүдний шилний төслөө түр хойшлуулсан бөгөөд одоогоор ямар төвшинд байгаа нь тодорхойгүй л байна.

 

шил

 

Бид дараа нь HoloLens-тай танилцсан. HoloLens Mircrosoft-ийн хийсэн илүү дэвшилтэт төхөөрөмж байсан. Хэрэглэхийн тул гар утасны шаардлагагүй байсан. Яг л компьютер шиг илүү дэвшилтэт процессортой байсан. Үүний үр дүнд бодит ертөнцөд виртуал биетүүдийг бодит юм шиг харагдуулж байсан. Гэхдээ мэдээжийн хэрэг үүнийг хийхийн тулд өндөр боловсруулах хүч болон хангалттай хэмжээнд цэнэгтэй байх шаардлагатай байсан. Тиймээс нүдний шил гэхэд арай л тохиромжгүй яг л хамгаалалтын малгай шиг том байсан. Толгойдоо зүүгээд бүтэн өдрийн турш хэрэглэх бараг л боломжгүй. HoloLens 2 ч гэсэн онцын ялгаагүй.

 

3

 

HoloLens-ын дараа Magic Leap гарсан. Энэ үеэс хойш олон төрлийн ухаалаг нүдний шилтэй танилцах болсон.

 

4

 

Magic Leap Google-ээс их хэмжээний хөрөнгө оруулалт авсан. Google 2020 онд шинэ компани худалдаж авсан нь Канадын North-ыг худалдаж авсан. North-ын Focals нэртэй их сонирхолтой ухаалаг нүдний шил байгаа. Өмнөх шилнүүд шиг виртуал биетүүдийг хэрэглэлгүй мэдээллүүдийг харуулдаг бөгөөд харах мэдээллүүдээ бөгж шиг төхөөрөмжөөр удирддаг. Магадгүй нүдний шилийг удирдах зарчмын хувьд хамгийн боломжийн хувилбар юм. Google Glass-ыг хэрэглэхдээ ярих шаардлагатай болон дээрх нь камер нь эргэн тойрны хүмүүсийг тавгүй байдалд оруулж байсан.

 

5

 

Apple-н гаргах ухаалаг нүдий шил нь энгийн ухаалаг нүдний шил шиг байхгүй. Бидэнд зөвхөн мэдээллүүд болон сануулга өгөөд  зогсохгүй. Бодит ертөнц виртуал биетүүдтэй нэгтгэх юм. Одоогоор Apple-н 2017 онд танилцуулсан ARKit нэртэй программын тусламжтайгаар iPhone, iPad дээр бодит ертөнцөд виртуал биетүүдтэй байгаа юм шиг харагдах болсон. Харамсалтай нь бас нэгэн хязгаар байгаа нь виртуал биетүүдтэй байгаа эсэхийг хархын тулд таблет эсвэл гар утсаа тэр зүгт харуулж дэлгэцээрээ харах шаардлагатай. Тиймээс хэрэглэхэд хялбар биш.

 

6

 

Apple-н ухаалаг нүдний шилэнд LiDAR мэдрэгчтэй гарна гэж яригдаж байна. Одоогоор iPhone 12 болон iPad Pro дээр LiDAR мэдрэгч ажиллаж байгаа. LiDAR мэдрэгчийн тусламжтайгаар эргэн тойрон дохь биетүүдийг 3D лазер шинжилж виртуал биетүүдийг эргэн тойронд яг нарийн тааруулж байрлуулах юм. Учир нь 3D эргэн тойрны мэдээлэл дээр үндэслэн виртуал биетүүд анх байрлуулсан байрандаа таныг хараагүй байсан ч гэсэн байж л байх болно гэсэн үг.

 

7

 

Тэгэхээр ухаалаг нүдний шилийг яаж ажилладаг байх талаар цуу ярианд бие даасан төхөөрөмж байна гэх боловч өндөр боловсруулах хүч шаардлагатай болох бөгөөд жижиг байхын тулд гар утсан дээр ажилладаг байх шаардлагатай болно. Магадгүй энэ шилийг iPhone, iPad-тай холбогдож хэрэглэгдэх байх үүний үр дүнд бүх боловсруулалтыг iPhone хийж бид шилээрээ дүрсийг харах байх. Боловсрол, үзвэр үйлчилгээний болон интертеймент цоо шинэ эрин үед хөл тавих нь тодорхой.

 

8

 

Хэрвээ та өдөр тутам шил зүүдэггүй бол ухаалаг нүдний шилийг энгийн амьдрал дээр жолоо барьж, гадуур явж байхдаа хэрэглэнэ гэж бодоод хэрэггүй байх. Ухаалаг нүдний шил өнгө болон бусад мэдээллүүдийг өгөхийн тулд шил нь тунгалаг байх шаардлагатай. Тиймээс нартай өдөр зүүх боломжгүй шил ухаалаг байгаад ч үр дүнгүй.

 

Apple

 

Apple ухаалаг нүдний шилээ энэ жилд багтааж гаргах магадлалтай байна. Үнийн хувьд ойролцоогоор 500-750 ам доллар байх төлөвтэй байна. Интертеймент хэрэглээнд тохиромжтой байх нь ойлгомжтой. Харин энгийн амьдрал дээр хэрэглэхэд боломжийн байх болов уу? Ерөнхийдөө гэр, ажлын байр, сургуулиудад хэрэглэхэд тохиромжтой байх нь ойлгомжтой байх.

эх сурвалж  эх сурвалж