Дэлхийн дээр хамгийн их худалдаалж байсан Nokia яагаад хүчээ алдсан бэ?

 

Тимо О. Вуори болон Кую Н. Хую нэртэй хоёр академичийн хийсэн судалгаагаар Nokia-ны муу болон аймхай удирдагчийн нөлөө их байсан. Энэ хоёр академич Nokia-д ажилладаг 76 дээд болон дунд түвшний менежер, инженер болон хөндлөнгийн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагын үр дүнд хачирхалтай үр дүнд хүрсэн байна.

 

Nokia

 

Nokia 1998 онд хамгийн их худалдаалагдаж байсан гар утсыг үйлдвэрлэж байсан. 1999 онд 4 тэрбум долларын орлого. 2003 онд хамгийн их худалдаалагдсан гар утас болох 1100-ийн үйлдвэрлэгч. 2007 онд анхны iPhone худалдаан гарснаас хойш Apple дөнгөж нийт гар утасны борлуулалтын 5 хувьд хүрж байхад Nokia 50 хувиас илүүд хүрж дэлхийд тэргүүлэгч гар үйлдвэрлэгч байсан компани яагаад 2013 онд Microsoft-од худалдаалагдаад удалгүй үйл ажиллагааг зогсооход хүрсэн.

 

Одоо хувьцаа эзэмшигчийн хувиар зөвхөн брендийн нэр болон үлдсэн. Nokia-ны гунигтай төгсгөлд компанийн дотоод соёлын том алдаа байсан. Компанийн соёлд хувирамтгай дээд түвшний менежерүүд болон дарамт доор ажлаасаа халагдахаас айсан захирлууддаа ихэнхдээ худалдаа хэлдэг, үнэнийг хэлхээс айдаг дунд түвшний менежерүүд компанийг илүү холыг харахгүй байхад ирээдүйг зөвөөр төлөвлөх чадамжгүй болгосон. Улмаар Android-ын өсөлтийг анзаарахгүй байх, Android-ын амжилт олохыг тооцоолохгүй байхад хүрсэн.

 

2

 

2007 онд iPhone худалдаанд гарахад Nokia-ны удирдлагууд тэвдэж эхэлцгээсэн. Учир нь Symbian үйлдлийн систем нь харьцуулагдах болсон iPhone-н iOS хажууд хэт хуучин ярвигтай байхад нь iPhone өрсөлдөхүйц үйлдлийн систем бүтээх нь багадаа 3-4 жил шаардлагатай болохыг мэдсэн удирдлагууд хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийг үүнийг мэдвэл Nokia-ны гар утаснуудыг худалдаж авахаас зайлсхийхээс айж энэ асуудлаа доод түвшний ажилтнуудаасаа хүртэл нуусан байна.

 

Юу ч болоогүй юм шиг царайлж бидний хувьд бүх юм сайн байгаа гэх худалдаа өөрсдийгөө, дунд түвшний менежерүүдийг мөн гар утсыг нь худалдан авч байгаа хэрэглэгчдээ итгүүлсэн. Гэхдээ энэ худал нь удаан үргэлжилсэнгүй хэсэг хугацааны дараа гар утас авсан хэрэглэгчид технологийн хувьд байгаа ялгаануудыг ойлгож эхэлсэн. Symbian үдлэлийн систем анх гарч байхдаа тун давгүй үдлэлийн систем байсан.

 

Тухайлбал aппликейшнүүд ихтэй ба суулгахад хялбар байх нь хүмүүст таалагдаж байсан. Ялангуяа Nokia-ны камер голчилсон гар утаснуудад камерын аппликейшнүүд нь Symbian үйлдлийн системийн хүмүүсийн дуртай хэсэг нь байсан. Одоогийн гар утаснуудтай харьцуулахад чадвар нь хязгаарлагдмал ба болхи хэдий ч тухайн үедээ хүмүүсийн хэрэглээнд хангалттай сайн байсан.

 

3

 

Мэдрэмтгий дэлгэцийг Nokia огт төлөвлөөгүй байсан ба Communicator загварууд гар утаснууд үйлдвэрлэж байсан хэдий ч үүнийгээ зөвхөн хэт дээд зэрэглэлийн хүмүүст зориулж хийдэг байсан. Apple iPhone-оор маш том өөрчлөлт хийсэн нь гар утсаа хургаараа удирдах нь товчлуур хэрэглэхгүйгээр гар утсаар хурдан бичвэр бичих боломжтойг харуулсан.

 

Мөн үед iPhone-н хийж чаддаг гайхалтай зүйл байсан одоог хүртэл ухаалаг гэгдэх болсон гар утаснуудад мобайл-сайтуудад ярвигтай удаанаар хэсүүчилж байхад iPhone-оор компьютер дээр ордог вэб сайтуудруу маш хурдан ордог байсан. Тухайн үедээ харьцуулагдаж байсан утаснууд нь iPhone-н хажууд хэт муу байсан.

 

4

 

Nokia үнэндээ огт оролдлого хийгээгүй биш. N900 загварыг Linux-ийг ашигласан Maemo үйлдлийн системээр хэрэглэгчдэд Multi-touch, мэдрэмтгий дэлгэц болон товчлуур гээд бүгдийг нь агуулсан гар утас хэрэглээнд гаргасан. Харамсалтай нь эдгээр утаснууд нь Nokia-ны уналтыг, Apple-н өсөлтийг зогсоож чадаагүй. Шалтгаа нь үндсэн програм хангамж нь хэт муу, өрсөлдөгчтэй нь харьцуулахад бүх талаараа хойно нь байсан.

 

Nokia өөрт байгаа үйлдлийн системээ хөгжүүлэхийн оронд бусад үйлдлийн системүүдэд анхаарлаа хандуулсан. Дунд түвшний менежерүүд болон инженерүүд нөхцөл байдлыг ойлгож байсан ч дээд түвшний удирдлагууддаа тайлбарлаад ч нэмэргүй байдалтай байсан. Хоёр академичийн хийсэн судалгаа үүнийг харуулсан. Халагдахаас айсан дунд түвшнийхөн дээд түвшний удирдлагуудаа шүүмжилж чадахгүй байсан.

 

Шүүмжлэл хүлээж авдаггүй алдаа хийснээ огт ухамсарлахгүй байсан удирдлагууд хурдацтайгаар компанийг уналтад ороход хүргэж байсан. Android үйлдлийн систем удирдлагуудад ирээдүйтэй харагдаагүй шалтгаан нь Samsung гэх мэт өрсөлдөгчид нь тэдэнтэй адилхан үйлдлийн системтэй гар утаснууд үйлдвэрлэхийг нь мэдэж байсан. Samsung олон төрлийн өөрсдийн бэлтгэсэн тоног төхөөрөмж хэрэглэсэн гар утаснууд үйлдвэрлэх бөгөөд Nokia-тай адилхан гар утас үйлдвэрлэвэл үнийн зөрүүнээс үүдэн хүнд байдалд орохоос сэргийлэн өөр сонголт хийхдээ санхүүгийн дэмжлэг авах боломжтой Mircosoft-ыг сонгосон.

 

5

 

Mircosoft-ыг сонгосон нь тухай үед мэдрэмжтэй сонголт байсан. Учир нь тухайн үед Apple-тай өрсөлдөхүйц хүчтэй үйлдлийн систем гэвэл Windows-өөс өөр сонголт байгаагүй. Nokia-ны удирдлагууд Windows Phone-той хамтран худалдаан гарч Microsoft-той гэрээ байгуулах юм бол бидэнд тохирох өвөрмөц тохиргоо Windows Phone-д байх юм бол шинэчлэл хийх боломжтой гэж харсан. Microsoft бидэнтэй хамтдаа худалдааны сурталчилгаан дээр дэмжлэг үзүүлнэ, камерын хувьд давгүй утаснуудтай, утасны дизайнерууд угаасаа сайн тиймээс бид ухаалаг гар утасны зах зээл дээр Nokia-г эргүүлэн тэргүүлэгч компани болгож чадана гэж үзсэн.

 

Харамсалтай нь хүссэнээр болоогүй. Хархад утаснууд нь тийм ч муу байгаагүй одоогийн тренд болоод байгаа утасгүй цэнэглэгчийг анх Nokia танилцуулсан. Nokia тухайн үед Bluetooth спикерээрээ гар утсаа утасгүйгээр цэнэглэдэг байсан. NFS технологийг хамгийн их ашигладаг байсан ба анхны NFC чихэвч, Bluetooth спикерийг бид Nokia-гаар дамжуулан хэрэглэж эхэлсэн.

 

Гар утсандаа хүргэх төдийд төхөөрөмжүүд ажиллахад бэлэн болдог байсан. Уул нь ийм л шинийг эрэлхийлэгч, инженерийн баг нь сайн ажилладаг, бүтээгдэхүүний хувьд гайхалтай хийдэг байсан ч харамсалтай нь бүтэлгүй удирдлагуудын улмаас Android үйлдлийн системийг ямар амжилтыг Windows Phone-оос илүү байхыг тооцоолж чадаагүй. Windows Phone-н хувьд хэзээ ч амжилт олоогүй, утаснууд нь сайн, Windows Phone үйлдлийн систем хурдтай байсан хэдий ч хангалттай сайн хөгжүүлэлт хийж чадаагүй.

 

Microsoft-ын хувьцаа эзэмшигч Facebook Beta хувилбар нь л Windows Phone дээр ажиллаж байсан. Twitter байгаа боловч вэб хувилбараар орвол илүү дээр байсан. Google Mirosoft-той өрсөлдөгч тул харамсалтай нь ямар ч аппликейшнээ Windows Phone-д хэрэглүүлээгүй. Хэрэглэгчид гар утасны зургийн чанар, үйлдлийн системийн хурд, вэб хэрэглээний хурд гэх мэт зүйлсэд сэтгэл хангалуун байсан хэдий ч аппликейшний хангалтгүй цөөн улмаас Windows Phone-г хэрэглэхээ больсон. Nokia уналтаа зогсоож чадалгүй 2013 онд 7.6 тэрбум доллароор Microsoft-од худалдагдахад хүрсэн.

 

6

 

Энэ болтол Nokia огт Android үйлдлийн системийг сонирхоогүй. Хэрвээ Android үйлдлийн системийг сонгосон бол Nokia одоог хүртэл гар утасны зах зээлд тэргүүлсээр байх байсан болов уу? Та ямар Nokia гар утаснуудыг хэрэглэж байсан бэ?

 

эх сурвалж