Мартамхай болох нь аль ч насанд тохиолдож болох тул мартамхай байдлын эсрэг эрүүл мэндийн зарим үндсэн дадалтай болох хэрэгтэй. Тэгэхээр ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүдтэй танилцъя.

 

Загас болон загасны тос

мартамхай

Загас, загасны тос нь омега 3 тосны хүчил EPA ба DHA-ээр маш их баялаг юм. Омега 3 тосны хүчлүүдийн хамгийн чухал шинж чанар нь сэтгэцийн үйл ажиллагааны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Судалгаанаас харахад энэ нь зөвхөн сэтгэцийн үйл ажиллагаа төдийгүй зүрх судасны өвчин, нүдний эрүүл мэнд, хорт хавдраас хамгаалахад үр дүнтэй байдаг. Хэрэв омега 3 тосны хэрэглээ бага бол мартах, сэтгэл гутрал, нойргүйдэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.Тиймээс загас болон загасны тосыг хангалттай хэмжээгээр хэрэглэхэд анхаарах хэрэгтэй. Загасыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой.

 

Хушга

2

Хушга нь загасны нэгэн адил омега 3 тосны хүчлээр баялаг. Тиймээс мартамхай байдал болон бусад сэтгэцийн үйл ажиллагаа, ой тогтоолтыг бэхжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Мөн Е витаминаар баялаг, 2-3 ширхэг хушга хэрэглэснээр хэрэгцээгээ хангаж чадна.

 

Өндөг

3

Хөхний сүүний дараах хамгийн сайн чанарын уургийн эх үүсвэр болох өндөг нь В витамины төрлийн амин дэм болох Choline агуулдаг. Choline нь тархины хөгжил, биеийн үйл ажиллагааны хэвийн байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мэдрэлийн болон булчингийн тогтолцооны үйл ажиллагаа хэвийн байлгах нөлөөтэй.

 

Тараг

4

Тарагны найрлага дахь тирозин мартамхай байдлын эсрэг чухал амин хүчлийн нэг юм. Тарагыг өдөр тутам хэрэглэж байвал тун тохиромжтой.

 

Бууцай

5

А, С, Е, К аминдэмээр баялаг ба төмрийн, кальци, магнийн эрдэс бодисоор баялаг бууцай тогтмол хэрэглэх нь тархи, сэтгэцийн эрүүл мэндэд маш үр дүнтэй байдаг. Үүний зэрэгцээ цусны даралтыг бууруулах, ходоод, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдгөөс гадна дархлааг бэхжүүлдэг тул бууцайг хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.

 

В12 витамин агуулсан хоол хүнс

6

В12 витамины дутагдал нь мартамхай байдлын хамгийн чухал шалтгаануудын нэг юм. Энэхүү витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх нь В12 витамины дутагдлаас болж мартамхай болохоос сэргийлнэ. В12 витамин нь амьтны гаралтай эх үүсвэрт их хэмжээгээр агуулагддаг. Мах, элэг болон сүү зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдийг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

 

Турмерик

7

Турмерик бол сүүлийн үед их хэрэглэгдэх болсон хүнсний бүтээгдэхүүний нэг юм. Антиоксидант ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул олон өвчний эсрэг үр дүнтэй турмерик нь тархинд шинэ эсүүд үүсэх, тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

 

Ногоон цай

8

Судалгаанаас үзэхэд тогтмол ногоон цай уух нь ухаан алдах, мартамхай болох болон тархины үйл ажиллагааны эмгэгээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байдаг.