Ухаалаг гар утас үйлдвэрлэгч Apple компанийн iPhone ухаалаг гар утсан дээр байдаг хэдий ч бидний тэр бүр мэдээд байдаггүй ухаалаг үйлдлүүдийг мэдэж авцгаая

 

1.  iPhone утасныхаа тохиргоонд бага зэрэг өөрчлөлт оруулаад л утасныхаа дууг өсгөх боломжтой гэдгээ та мэдэх үү?
Settings→Music→EQ гэж ороод Late Night сонголтыг хийнэ.

 

2. Гадаргуун тэгш эсэхийг шалгах хэрэгтэй болвол. iOS-ын Compass аппликейшнийг нээгээд зүүн тийш гүйлгэхэд л таны гарт тэгш ус байна гэсэн үг.
iPhone 2

 

3. Тооны машины дээр буруу тоо оруулсан бол C эсвэл AC товчлууруудыг ашиглан тооцоондоо хийсэн жижиг алдаануудаа дахин эхлүүлэх шаардлагагүй.Тоонууд гарч ирэх дэлгэцийн дээд хэсэгт та зүүн эсвэл баруун тийш гүйлгэхэд хамгийн сүүлийн оруулсан цифрийг устгаж болно.
iPhone 3

 

4. iOS-ийн хамгийн сүүлийн хувилбар нь таныг өглөө сэрээхээс гадна тодорхой цагт унтахад тусалдаг. iPhone дээрх Clock аппликейшн дээрээс Bedtime хэсэгрүү ороод өглөө хэдэн цагт босох хэрэгтэйгээ оруулсны дараа аль өдрүүдэд ашиглахаа сонгоно. Дараагын сонголтоор хэдэн цаг унтах хэрэгтэйгээ сонгоод танд унтахаас хэр хугацааны өмнө сануулах ёстойг сонгож өгснөөр iPhone танд унтах цаг болсныг мэдэгдэж байх болно.

 

5. Health аппликейшн дээрээ Medical ID буюу эрүүл мэндийн мэдээллээ оруулснаар та өөрийнхөө амь насыг аврах боломжтой. Эрүүл мэндийн мэдээлэл нь танд эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг агуулах тул хэн нэгэн таныг гэмтсэн үед утсан дээрх мэдээллийн дагуу ослын дуудлага хийн, түргэн дуудах болон ойр дотны хүмүүсрүү дуудлага хийх боломжтой.
iPhone 5

 

6. Камерын гэрлээр мэдэгдэл авах. Утасныхаа дууг хаасан үедээ ч дуудлага алдахгүй байх боломжтой болно. Settings→General→Accessiblity→LED Flash for Alerts-ыг идэвхжүүлэхэд таны утсанд мэдэгдэл эрхэд камерын гэрэл асах болно.

 

7. Камераа томруулдаг шил болгон ашиглах. Settings→General→Accessiblity→Magnifier идэвхжүүлэх доорх Auto-Brightness сонголтыг нээснээр орчны гэрэлд зохицож ажилна. Home товчлуур дээр гурван удаа дарж томруулдаг шилээ нээнэ.
iPhone 7

 

8. Санаандгүй хаасан Safari цонхыг дахин нээх. Хэрэв та Safari дээр нээлттэй байсан цонхоо санаандгүй хаасан бол Tab хэсэг дээр даран доор гарч ирэх + тэмдэг дээр удаан дархад сүүлд хаагдсан цонхнууд харагдах болно.

 

9. Messages дээр бичиж байсан текстээ бүгдийг нь устгахыг хүсвэл та утсаа сэгсрэхэд хэрэгтэй. Энэ үед сонголт хийх цонх гарч ирэх ба Undo дээр дархад текст устана.
iPhone 9

 

10. Vibrator буюу чичиргээг хүмүүст зориулан сонгох болон өөрөө шинээр хийх. Чичиргээг хүмүүсийн дуудлагадээр тохируулан сонгосоноор та халааснаасаа утасаа гаргаж харалгүй гээр хэнээс дуудла ирж байгааг мэдэх боломжтой болно.
Settings→Sound→Ringtone→Vibration→Create New Vibration. Contacts→Contact→Edit→Text Tone→Virbration→Create New Vibration эсвэл өөр чичиргээ сонгох.

эх сурвалж