Өмнөд Солонгосын охидын хамтлаг Blackpink аль хэдийн дэлхийд алдартай К-Поп хамтлаг болжээ. К-Попын гүнжүүд гэж хэлж болох Blackpink бол сүүлийн үеийн хамгийн их сонирхол татаж байгаа хамтлагуудын нэг юм. Тэний амжилтын нууц юунд байв? Blackpink-ийг илүү ойроос танилцая.

 

1. Blackpinк нь 4 гишүүнээс бүрддэг: Jisoo, Jennie, Rosé болон Lisa нар 2016 оны 8-р сарын 8-нд тайзны гараагаа хийсэн.

 

2. Jisoo-гын бүтэн нэрийг Kim Ji-soo гэдэг. Тэрээр  1995 оны 1-р сарын 3-нд Гёнги мужийн Гунпо хотод төрсөн. 2011 онд YG Entertainment-д элсэж, 2015 оноос хойш телевизээр гарч танигдаж эхэлсэн. 2015 болон 2017 онд өөрийнхөө дүрээр телевизийн цувралуудад гарч байсан ба 2019 онд жижиг дүр бүтээсэн. Харин энэ онд Snowdrop цувралд гол дүр бүтээхээр болсон юм.

 

3. 2011 онд Blackpink байгуулагдахаас өмнө Jisoo LG Electronics, Nikon болон Samsonite брэндүүдийн сурталчилгаанд ажилладаг байсан.

 

4. Jennie-гийн бүтэн нэрийг Kim Jennie гэдэг. Тэрээр  1996 оны 1-р сарын 16-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төрсөн. Тэрээр 8-13 насандаа Шинэ Зеландад сурч байжээ.

 

5. Jennie дуулахын зэрэгцээ реппер бөгөөд TLC, Lauryn Hill болон Rihanna зэрэг уран бүтээлчдээс үлгэр жишээ авдаг.

Blackpink

6. Rosé-ын бүтэн нэрийг Roseanne Park гэдэг. Тэрээр 1997 оны 2-р сарын 11-нд Шинэ Зеланд улсын Аукланд хотод төрсөн. Blackpink хамтлагийн гишүүн болохоосоо өмнө YG Entertainment-эд 4 жилийн турш бэлтгэл хийсэн.

 

7. Rosé нэгэн ярилцлагадаа Америкийн дуучин, ая зохиогч Tori Kelly түүний хөгжмийн хэв маягт нөлөөлөл үзүүлсэн гэж хэлжээ.

 

8. Lisa-гын бүтэн нэрийг Pranpriya Manoban гэдэг. Тэрээр  1997 оны 3-р сарын 27-нд Тайландын Бурирам мужид төрсөн. Тэрээр нэрээ Lalisa гэж хууль ёсоор өөрчилсөн.

 

9. Lisa 4 настайгаасаа бүжиглэж эхэлсэн бөгөөд “To Be Number One” гэх мэт тэмцээнүүдэд оролцож байсан. Тэрээр бусад 11 бүжигчин хүүхдүүдтэй хамт We Zaa Cool бүжгийн хамтлагт байсан бөгөөд үүнд Солонгосын хөвгүүдийн Got7 хамтлагийн BamBam хамт байсан.

 

10. Blackpink-ийн анхны цомог нь “Square One” гэдэг сингл цомог байв. Үүнд “Boombayah”, “Whistle” дуунууд багтсан байв. Whistle дангаараа зөвхөн Өмнөд Солонгост л гэхэд 2.500.000 орчим зарагдсан.

2

11. Дэбют хийснээс нэг сарын дараа буюу 2016 оны 8-р сарын 25-нд Blackpink анхны реалити шоу нэвтрүүлгийг Blackpink Reality нэртэйгээр хийх урилга авсан хэдий ч 2018 оны 1-р сарын 6 хүртэл шүтэн бишрэгчид нь хүлээх хэрэгтэй болсон. Blackpink Reality 1 улирал 12 ангитай.

 

12. “Square Two” цомгийг 2016 оны 11-р сарын 1-ний өдөр гаргасан. Энэхүү макси-синглд “Playing with Fire” дуу багтсан бөгөөд 2020 оны байдлаар 2.500.000 гаруй удаа татагдсан байна.

 

13. Blackpink анхны шагналуудын нэг болох “Rookie Singer Award” шагналаа 2016 оны Азийн уран бүтээлчдийн шагнал гардуулах ёслолоос хүртсэн. Тэд 2017 онд Icon Award шагналыг Busan One Asia Festival-аас хүртсэн.

 

14. Blackpink Dua Lipa-тай хамтран “Kiss And Make Up” дуугаа 2018 онд бүтээжээ.

 

15. Lisa 2018 оны 3-р сарын 21-ний өдөр Хятадад гоо сайхны Moonshot брэндийн нүүр царай болжээ.

4

16. 2018 онд Blackpink-ийн “Ddu-du Ddu-du” дууны видео клип YouTube-д байршуулснаас хойш 24 цагийн дотор YouTube дээр хамгийн их үзсэн видео болжээ. Энэ нь хамгийн их үзэлттэй K-Pop видео бөгөөд доогийн байдлаар 1.5 тэрбум үзэгчтэй болжээ.

 

17. 2018 онд Jisoo, Rosé нар Kiss Me нэртэй Өмнөд Солонгосын нүүр будалтын брэндүүдийн загвар өмсөгчид болжээ.

 

18. Солонгосоос жил бүр зохион байгуулдаг хөгжмийн санал асуулга Gallup нь Jisoo-г 2018 онд Өмнөд Солонгос дахь хамгийн алдартай 10 дахь одоор шалгаруулав.

 

19. 2018 оны 11-р сарын 12-нд Jennie-ийн “SOLO” нэртэй бие даасан сингл цомог гаргасан.

 

20. Blackpink 2018 онд Elle сэтгүүлийн “Elle Style Awards”-аас K-Style Icon шагналыг хүртсэн.

3

21. 2018 онд Өмнөд Солонгост зохиогдсон хөгжмийн томоохон шоу болох Melon Music Awards дээр Blackpink 2 шагнал хүртсэн. Эдгээр нь Шилдэг эмэгтэй бүжиг, Шилдэг 10 уран бүтээлчийн жагсаалтад багтсан байв.

 

22. 2019 онд Jennie Coachella хөгжмийн фестивальд бие даан оролцсон анхны Солонгос дуучин болжээ. Түүний тоглолт нь тэр жилийн Coachella-гийн шилдэг арван үзүүлбэрт багтсан юм.

 

23. Jisoo 2019 оны 4-р сард Instagram-д 12.8 сая дагагчтай арав дахь хамгийн олон дагагчтай К-Поп од байв.

 

24. Дараа нь Jisoo 2019 оны тэр сардаа Instagram-д нийт 17.4 сая дагагчтай хамтлагийн гишүүн Lisa-г гүйцэж түрүүлжээ.

 

25. 2019 оны 5-р сарын 11-нд Lisa Тайландад Samsung Galaxy S10-ийн сурталчилгааны брэнд хөтлөгч болов. Тэрээр тэдний сурталчилгаанд Ragnarok M: Eternal Love тоглоомыг тоглохдоо S10 ашиглан загвар өмсөгчөөр оролцов.

8

26. 2019 он бол Lisa-гын жил байсан, учир нь 5-р сард Harper’s Bazaar сэтгүүл дээр түүний зураг хэвлэгдэв. Хэвлэгдсэн бүх 120,000 хувь зарагдсан ба дунджаар 60,000 зарагддаг сэтгүүл юм.

 

27. Lisa хоёр жил дараалан The Standard Awards-аас 2018, 2019 онуудад “Person of the Year” шагналын эзэн боллоо.

 

28. Тайландын их үерт автсан хүмүүст зориулан Тайландын жүжигчин Bin Bunluerit-ийн үүсгэсэн хандивын санд Lisa 100,000 бат буюу 3200 орчим ам доллар хандивлав. Энэ нь 2019 оны 9-р сард Тайландын 32 муж даяар болсон их үер юм.

 

29. 2019 оны 12-р сараас Jisoo Dior-той хамтран ажиллаж, Dior Beauty-ийн орон нутгийн нүүр царай болжээ.

 

30. 2020 оны 2-р сард Samsung Galaxy S20-ийг “Jennie Red” хэмээх тусгай хувилбараар худалдаанд гаргажээ.

5

31. Rosé 2020 оны 2-р сард Yves Saint Laurent-ын шинэ брэндийн нүүр царай болжээ.

 

32. 2020 оны 3-р сард Blackpink Spotify Awards-аас хамгийн их сонссон K-Поп уран бүтээлч (эмэгтэй) шагналыг хүртсэн. Тэд BTS-тэй зэрэгцэн Spotify дээр хамгийн их цацагдсан К-Поп уран бүтээлчид болов.

 

33. 2020 онд Lisa төрсөн өдрөөрөө YG Entertainment-ээр дамжуулан “0327” нэртэй өөрийн гараар хийсэн гэрэл зургийн ном гаргажээ. Энэ номонд түүний кино камер ашиглан авсан зургуудыг дэлгэсэн байв.

 

34. Instagram дээр 24 сая гаруй дагагчтай болсон Rosé 2020 оны 6-р сард К-Поп оддын жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

 

35. 2020 оны 6-р сарын 26-нд Blackpink YouTube дээрх нэг дор үзсэн дээд амжилтыг эвдэв. “How to like it” нэртэй шинэ клипний нээлтийг нэг дор 1.65 сая шүтэн бишрэгчид нь үзсэн байв.

 

Blackpink бол хөгжилтэй, бүтээлч K-Поп хамтлаг бөгөөд тэдний олон янзын загварын мэдрэмж, авьяас чадвар нь дэлхийг алмайруулж, өөрсдийн хийсэн бүтээлээрээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

 

эх сурвалжэх сурвалж