BTS хамтлагийн ахлагч RM-ийг та хэр сайн мэдэх вэ? Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн хэмжээнд алдарт хүрсэн BTS хамтлагийн ахлагч RM-ийн талаар таны сонирхолтой мэдээ баримтуудаас сонирхуулж байна.

1. Kim Nam-joon 1994 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн

2. RM бол хамтлагийн ахлагч, гол рэппэр, дуу зохиогч бас продюсер юм.

3. Тэрээр 100 гаруй дуу зохиох болон продюсерласан.

4. 2010 онд Big Hit Entertainment-д элсэхээсээ өмнө RM нь Underground реппер байсан бөгөөд тайзны нэр нь Runch Randa байв.

5. Runch Randa нэрээрээ хэд хэдэн дуу гаргасан бөгөөд Block B хамтлагийн Zico-той  хамтран дуу гаргаж байсан.

6. Тэрээр Epik High хамтлагийн хит болсон Fly дууг сонссоны дараа хип хоп сонирхдог болсон.

7. Тэрээр 7-р ангид байхаасаа буюу 2007 оноос дуу бичиж эхэлсэн бөгөөд онлайн хип хоп сайтууд дээр хуваалцдаг байжээ.

8. Big Hit Entertainment-ийн гүйцэтгэх захирал Bang Si-hyuk RM-тэй уулзсаны дараа Bangtan Boys-ийг байгуулахаар шийдсэн.

9. RM хүүхэд байхаасаа дүрэмт хувцсанд дуртай байсан бөгөөд орон сууцны харуул болохыг хүсдэг байжээ.

10. Дуулахаас илүүтэй реп хийхдээ сайн. Bang Si-hyuk түүнийг дуулахыг сонсоод зүгээр л репээ хийсэн нь дээр гэж байсан. Гэвч V, RM-ийн хамтарсан 4 о’clock дээр түүний дуулалт фенүүдэд нь маш их таалагдсан.

11. RM-ийн хамгийн дуртай караоке дуу Supreme Team хамтлагийн Dang Dang Dang байсан.

12. Ахлах сургуульд байхдаа RM, BtoB хамтлагийн гишүүн байсан Ilhoon нар нэг клубийн гишүүд байсан.

13. Тэрээр Global Cyber Их сургуульд Suga болон J-Hope нартай хамт Энтертаймент болон хэвлэл мэдээллийн мэргэжил эзэмшсэн.

14. RM-ийн охин дүү нь Junkook-тэй чацуу. Гэхдээ тэр түүнийг Junkook-тэй танилцуулахгүй гэж хэлсэн.

15. RM нь 181 см өндөр бөгөөд BTS-ийн хамгийн өндөр гишүүн юм.

RM 1

16. Tэр шашин шүтдэггүй. Гэсэн хэдий ч түүнийг загалмайтай хүзүүний зүүлт зүүснийг нь зарим хүмүүсийн шашны ач холбогдолтой байж болзошгүй гэж үздэг.

17. Тэр хүүхэд байхдаа 30-40 Hagwon-д суралцаж байжээ.

18. Түүний IQ оноо 148.

19. 15 настай байхдаа өгсөн TOEIC-ийн 990 онооноос 850 оноо авч байсан.

20. RM сургуульд сурж байхдаа No More Dream дууны үгийг бичиж байсан бөгөөд тухайн үед түүнд ямар ч мөрөөдөл байгаагүй гэдэг.

21. RM анх дунд сургуульд байхдаа дредлок хийлгэж байсан.

22. RM Шинэ Зеландад зургаан сар суралцсан.

23. Тэрээр BTS-ийн гадаад хэвлэл мэдээллийнхэнд англиар ярилцлага өгөх үүрэгтэй. Тэрээр NBC-ийн Friends хэмээх хит ситкомыг үзэж Англи хэл сурсан.

24. RM Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон UNICEF-ийн залуучуудын Generation Unlimited санаачилгын хүрээнд илтгэл тавьсан.

25. RM-ийн бүжиглэх ур чадвар эхлээд муу байсан. Фенүүд нь түүний бүжиглэх ур чадварыг өхөөрдөн шоглодог байсан бол одоо тэр маш их сайжирсан.

26. Эрч хүчээ хянах чадваргүй, эргэн тойрондоо байгаа зүйлийг эвддэг тул RM-ийг Сүйтгэлийн бурхан гэж нэрлэдэг.

27. Тэрээр хөнөөлтэй гараараа тайзан дээр Fake Love дуугаа дуулж байхдаа Jungkook-ийн цамцыг урж хаясан юм. Фенүүд нь мэдээж энэ үйлдэл нь таалагдсан.

28. Бусад гишүүдээс зээлсэн зүйлээ буцааж өгөхөө мартах нь олонтаа V-ийн чихэвчийг аваад хоёр сар буцааж өгөөгүй.

29. Тэрээр хамтлагийн хамгийн болхи гишүүн бөгөөд тэр маш их асуудалд дагуулдаг.

30. RM Blood, Sweat and Tears дууны клипний зураг авалтын үеээр шилэн шал хүртэл хаглаж байсан удаатай.

31. Тэрбээр Хойд Европ, Чили улсуудаар тус тус аялж байхдаа 2016, 2017 онуудад гадаад паспортаа гээж байсан. Гишүүд одоо үүнд нь дасчихсан байгаа гэсэн.

32. Тэрээр номын хорхойтон бөгөөд ном их уншсанаараа дууны үгээ сайжруулахаас гадна үгийн сангаа баяжуулдаг.

33. Хэрэв тэр ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлбэл тэр түүндээ үнэхээр гүн ордог.

34. Түүний дуртай тоо бол 1 юм.

35. Тэр далайн хоол иддэггүй, тамхийг үзэн яддаг.

RM 2

36. Тэрээр ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалдаг дэмжигч юм.

37. RM нь хөвөн чихэр, шоколад, бялуу гэх мэт амттанд дуртай.

38. Тэрбээр Rap Mon хэмээх тэжээвэр нохойтой.

39. Тэрбээр хар, нил ягаан, ягаан өнгөнд дуртай.

40. Түүний дуртай киноны нэг бол Eternal Sunshine юм.

RM 3

41. Хэрэв тэр охин байсан бол J-Hope-тэй болзоно. J-Hope хамтдаа байхдаа яг л тэдний ээж шиг байдаг гэнэ.

42. Нэг радио нэвтрүүлэгт RM-ийг Playboy дүр төрхтэй байх магадлалтай гишүүнээр сонгосон.

43. Түүнд өөртэй нь чацуу эсвэл түүнээс ахимаг насны охид илүү таалагддаг. Нэгэн радио нэвтрүүлэгт  орж байхдаа дуучин, ая зохиогч Younha-г өөрт нь тохиромжтой төрлийн эмэгтэй гэж онцлоод түүний бүх дуунд нь дуртай гэсэн удаатай.

44. Сайхан хоолойтой, цайвар арьстай, галбирлаг, сэргэлэн цовоо, улаан өнгийн Converse өмссөн үедээ гайхалтай харагддаг бүсгүйчүүд түүнд их таалагддаг.

45. Тэрбээр ямар ч төлөвлөгөөгүйгээр аялах дуртай. Нэг өдөр тэр дууны ая дээр ажиллаж байгаад Туксеом арал дээр зүгээр л санаа амрахаар очоод Reflection дуугaa бичжээ.

46. Хэрэв тэр насан туршийн азаа нэг өдөр хэрэглэхээр бол хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж, цэцэрлэгээсээ найзалсан нөхөдтэйгээ насан туршдаа нөхөрлөлөө хадгалж үлдэх болно.

47. Түүний концертууд дээр хэлсэн үгс нь сэтгэл хөдлөм, урам зориг хайрладаг тул фенүүд нь түүний ишлэлийг цуглуулах дуртай байдаг.

48. Түүний сэтгэл санаа тавгүй болон сэтгэлээ уудлах үедээ ихэвчлэн Suga, Jimin нартай ярилцдаг.

49. BTS дотор хамтлаг үүсгэхээр бол Jungkook-тэй дуртайяа хамтрах болно.

50. RM BTS-д элсээгүй бол зохиолч эсвэл яруу найрагч болох байсан гэж хэлсэн.

эх сурвалж