BTS хамтлагийн Jin-ийг та хэр сайн мэдэх вэ? Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн хэмжээнд алдарт хүрсэн BTS хамтлагийн Jin-ийн талаар таны сонирхолтой мэдээ баримтуудаас сонирхуулж байна.

1. Түүний бүтэн нэрийг Kim Seok-jin гэдэг.

2. Тэрээр 1992 оны 12-р сарын 4-нд төрсөн.

3. Ам бүл 4, дээрээ ахтай.

4. Тэрээр BTS-ийн хамгийн ахмад гишүүн юм.

5. Тэрээр 2011 онд Сөүлийн Konkuk их сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд 2017 онд жүжигчний мэргэжлээр төгсжээ.

Jin 1

6. Тэрээр хамтлагийн дэд дуучин бөгөөд ихэвчлэн дууны хэсгүүд дээр гоцлон дуулдаг. BTS-ийн дуунууд ихэвчлэн хүчтэй цохилттой хөгжмийн аянд бүжиг хослуулсан хэв маягтай байдаг. Jin ихэвчлэн илүү зөөлөн хэсгүүд дээр нь дуулдаг. Фенүүд нь түүнийг бусад гишүүдээсээ илүүтэйгээр дуугаараа сэтгэл хөдлөлөө хамгийн сайн илэрхийлдэг гэж хэлдэг.

7. Тэрээр өндөр ноот гаргахдаа гаргууд, Жишээлбэл Crystal Snow дээр гайхалтай өндөр ноот гаргадаг.

8. Jin BTS-ийн 2016 онд гаргасан Wings цомогт багтсан Awake дууг ганцаарчлан дуулсан бөгөөд тус дуу нь  2017 оны 2-р сард дэлхийн хөгжмийн стриминг Spotify вебсайтад 2-р байранд орж байсан.

9. Тэр биедээ үргэлж дэвтэр авч явдаг бөгөөд түүн дээрээ өдрийн тэмдэглэл болон дууны үгнүүдээ бичиж тэмдэглэдэг.

10. Jin дууны үг бичихдээ сайн гэдгийг Most Beautiful Moment in Life Part 2 цомогт орсон дуунуудаар нь сайн мэднэ.

11. Тэрээр Солонгосын рок хамтлаг YB хамтлагийн In Front of Post Office in Autumn дууны ковер хувилбарыг гаргасан бөгөөд энэ нь SoundCloud дээр шууд хит болсон.

12. Тэр төгөлдөр хуур болон pipe organ тоглож чаддаг. Тоглолтууд дээрээ Epiphany дуугаа дуулахдаа өөрөө төгөлдөр хуураа дардаг.

13. Тэр спортод үнхээр сайн. Сноуборд, теннис, гольфын ур чадвар сайнтай. Орон нутгийн телевизийн шоуны үеэр анхны оролдлогоороо вейкбордоор амжилттай гулгаж байсан.

14. Тэрээр 2017 оноос гитар тоглохыг сурж эхэлсэн. 2018 онд өгсөн ярилцлагадаа гитарыг төгс тоглож сурах нь түүний тухайн жилийн зорилгын нэг гэж хэлсэн. Тэр зорилгодоо хүрсэн нь тодорхой.

15. Түүний бүжиг нь анх тийм ч сайн биш байсан. Шүтэн бишрэгчдийнх нь түүнийг эв хавгүй бүжиглэдэг гэдэг байсан. 2016 он хүртэл тэр бүжгийн хэсгүүдэд хэзээ ч урд хэсэгт бүжиглэдэггүй байсан бөгөөд ганцаарчилсан бүжиггүй байсан. Гэвч тэр бүжгийн чадвараа эрс сайжруулж Wings дууны бүжгээрээ фенүүдээ алмайруулж байсан.

jin 2

16. Урьд нь бүжигчний хувьд муу гэгдэж байсан ч Jin хөдөлмөрлөсний үр дүнд хамтлагийн гишүүд болон фенүүдээсээ сайшаал хүртсэн бүжигчин болсон.

17. BTS-ийн Японы фен клубийн мэдээлснээр Jin ахлах сургуулийнхаа эхний жил хүртэл сэтгүүлч болно гэж бодож байжээ. Дараа жил нь тэрээр Queen Seondeok цуврал тоглосон Kim Nam-gil жүжигчний ур чадварыг бишрэн жүжигчин болохоор шийдсэн гэдэг.

18. Түүнийг дунд сургуульд байхад нь S.M. Entertainment-аас шалгаруулалтын урилга ирж байсан. Тэрээр эхний шалгаруулалтад тэнцсэн боловч уг саналыг луйвар гэж үзсэн тул дараагийн шалгаруулалтад орохгүй гэж шийджээ.

19. Эцэст нь тэр олон янзын туршлага хуримтлуулсны үр дүнд K-Поп од болсон.

20. Чехийн CzDollic компаниас 2018 онд явуулсан санал асуулгаар түүнийг “Дэлхийн хамгийн царайлаг эрэгтэй царай”-аар тодруулсан бөгөөд тэрээр 58 орны 18000 өрсөлдөгчийг ялжээ. Санал өгсөн 1,5 сая хүнээс 1 сая гаруй нь Jin-ий төлөө саналаа өгсөн байна. Компанийн мэдээлснээр тэрээр ямар ч өнцгөөс тэгш хэмтэй харагддаг зууван нүүртэй.

Jin 3

21. Түүнийг бусад К-Поп одууд нь хамгийн царайлаг К-Поп од гэдэг гэж Ариранг ТВ мэдээлэлж байсан.

22. Түүний сургуулийн зургуудыг түүний коллежийн хүүхдүүд нь олон нийтэд дэлгэсэн ба “Seok-jin Seonbae” гэж бичсэн байв. Seonbae нь доод ангийнх нь дээд ангийнхаа ахыг хүндэтгэсэн нэршил юм.

23. Зураг нь интернетэд цацагдсаны үр дүнд Jin онлайнаар олон хочтой болжээ. Түүнийг Melon Music Awards 2015 дээр автомашинаас бууж буй бичлэг интернетэд цацагдсаны дараа түүнийг “Car door guy”, 2017 оны 5-р сарын Billboard Awards-ын дараа “#Third member from the left” Twitter дээр алдартай болсон. Хамтлаг Chainsmokers-тэй хамт зургаа авахуулахад Jin “Grey hoodie in the middle” хочтой болжээ.

24. 179 сантиметр өндөртэй тэрээр хамтлагийнхаа хоёр дахь өндөр гишүүн.

25. 2018 оны 2-р сард Ази тивийн 269 эрэгтэй нүүр царайнд дүн шинжилгээ хийсэн нэр нь үл мэдэгдэх гоо сайхны мэс засалч Jin-ийн 1:1.618 харьцаатай нүүрний харьцааг жишээ болгон харуулсан байна. Энэ бол дуучны чих хоорондын зай болон духнаас эрүүний хоорондох зайны харьцаа юм.

Jin 4

26. Тэрээр BTS-ын V Live сувгаар өөрийнхөө Eat Jin Live контентоо хийж эхэлсэн.

27. Тэрээр хамтлагийн тогооч бөгөөд өөрийн блог болон V аппликейшнээр дамжуулан хийсэн хоолоо хуваалцдаг.

28. Jin хоол голомтгой. Жишээлбэл тэрээр гүзээлзгэнэд дуртай боловч гүзээлзгэнийн амттай хүнс иддэггүй бол шоколадны амттай хоолонд дуртай боловч шоколад иддэггүй.

29. Тэр хоолонд сайн. Их хэмжээгээр идэх нь хамтлагийн гишүүдээс илүү сайн хийж чаддаг зүйл юм. Тэрбээр өдөрт найман удаа хооллодог гэж бичсэн байсан бөгөөд нэг дор 600 грамм мах идэж чаддаг.

30. Түүнд хамгийн тохиромжтой эхнэр болох хүн нь сайхан хоол хийж чаддаг сайхан сэтгэлтэй, түшигтэй эмэгтэй.

jin 5

31. Jin мөөг идэх дургүй байсан бөгөөд RMын хийж өгсөн уламжлалт солонгос маягийн мөөгтэй цагаан будааг идсэний дараагаас мөөгөнд дуртай болсон.

32. Шүтэн бишрэгчдийн хэлж буйгаар тэрээр 2016 оны 9-р сарын орчимд үзэгчдэд үнсэлтээр даллаж эхэлсэн байна.

33. Тэр богино онигоонд дуртай.

34. Тэрээр Сөүл дэх хамгийн тансаг орон сууцнууд байдаг Hannam The Hill-д 87.56 метр квадрат метр талбай бүхий байшинг 1.8 сая ам доллараар худалдаж авч байсан.

35. Тэр ирээдүйд хүүхдэдээ Yu-sun гэж нэр өгнө.

jin 6

36. Түүний алс холын зорилго бол фермер болох. Тэрбээр дунд ангид байхдаа хэдэн сарын турш авга ахынхаа гүзээлзгэнэ тариалангийн ферм дээр фермийн аж амьдралтай танилцсан.

37. Түүний хайртай мальтын холимог үүлдрийн нохой болох Jjanggu түүнтэй 12 жил амьдарсны эцэст 2018 оны 9-р сард таалал төгссөн.

38. Тэрбээр одоогоор Eomuk, Odeng гэдэг хоёр уутат олби оготнотой.  Энэ хоёр нэр нь загасны бялуу гэсэн солонгос үгнээс гаралтай.

39. Jin чихээ нэг л цоолуулсан.

40. Түүний хурууны ясны хэлбэр нь жаахан инээдтэй. Хурууных нь эхний үе дунджаас илүү урттай.

jin 7

41. Jin хөлөө сайн ашигладаг. Тэрээр энэхүү өвөрмөц ур чадвараа хамтлагийн нөхөдтэйгээ V Live дээр сонирхуулсан. Телевизийн шоун дээр тэр хөлийнхөө хуруугаар ууттай бүтээгдэхүүнийг төвөггүй хурдан задалдаг.

42. Jin нүдэндээ давхраагүй.

43. Түүний дуртай өнгө нь ягаан юм. Тэр үсээ ягаанаар будуулах дуртай.

44. Тэр жолооны үнэмлэхтэй.

45. Түүний хобби бол компьютер тоглоом тоглох явдал юм. Ялангуяа Maplestory MMORPG тоглох дуртай. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн ярилцлагын дагуу тэрээр 14 настайгаасаа эхлэн тоглоом тоглож эхэлсэн. Коллежид ороод тоглохоо бүр мөсөн больсон боловч дебют хийснийхээ дараа тулгарч байсан хүнд хэцүү цаг үеийг даван туулахын тулд дахин тоглодог болжээ.

jin 8

46. Түүний өөрийнхөө мөнгөөр авсан анхны цомог нь Girls’ Generation хамтлагийн Gee байсан.

47. Тэрээр B1A4 хамтлагийн Sandeul, VIXX хамтлагийн Ken-тэй дотно найзууд бөгөөд тэд бүгд чацуу юм.

48. BTS-ын гишүүдээс зөвхөн түүний тайзны нэрийг Хятад үсэг Ханжагаар бичиж болдог.

49. Тэрээр дунд ангид байхдаа Австралид богино хугацаанд амьдарсан. Тэрбээр энэ тухайгаа анх удаа, тэр ч байтугай хамтлагийнхаа найзуудад 2019 оны Season’s Greetings видео бичлэг дээр хэлсэн. Англи хэлэндээ муу болохоор энэ тухайгаа ярьдаггүй байжээ.

50. Тэрээр амьдралынхаа зорилго бол аз жаргалтай байх явдал бөгөөд олон хүнд хайрлагдсан болохоор тэр зорилгодоо хүрсэн гэж хэлжээ. Тэр одоо аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсэж байна.

эх сурвалж