BTS хамтлагийн Suga-г та хэр сайн мэдэх вэ? Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн хэмжээнд алдарт хүрсэн BTS хамтлагийн Suga-гийн талаар таны сонирхолтой мэдээ баримтуудаас сонирхуулж байна.

1. Min Yoon-gi 1993 оны 3-р сарын 9-нд Сөүлээс зүүн урагш 300 км зайд орших Тэгү хотод төрсөн.

2. Тэрээр BTS-ийн гол реппер юм.

3. Тэрээр Stony Skunk хамтлагийн Ragga Muffin дууг сонссоныхоо дараа рэп хийх сонирхолтой болж, Epik High хамтлагийн Fly дууг сонсоод реппер болохоор шийджээ.

4. Suga Big Hit Entertainment-д элсэхээсээ өмнө Gloss гэдэг нэрээр андерграунд чиглэлээр реп хийдэг байсан.

5. 2010 онд тэрээр D-Town хип хоп бүлгийн бүрэлдэхүүнд байхдаа Гванжугийн бослогын дурсгалд зориулан 518-062 дууг гаргаж байсан.

6. Тэрээр анх Big Hit-д продюсерээр элссэн.

7. BTS-ийг байгуулахдаа Big Hit-ийн гүйцэтгэх захирал Bang Si-hyuk Suga-д чи бүжиглэх шаардлагагүй, зөвхөн рэп хийхэд л болно гэж хэлсэн гэдэг. Suga сүүлд нь ярихдаа Bang намайг хуурсан гэж хошигнож байжээ.

8. Suga 2010 онд Big Hit Entertainment-аас зохион байгуулсан “Hit It” рэп шалгаруулалтад хоёрдугаар байр эзэлсэн.

9. Тэрээр 13 настайгаасаа дуу бичиж, синтезатор дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 17 насандаа дуу бичлэгийн студид цагийн ажил хийж, продюсер хийх талаар суралцаж байжээ. Хөгжим хийх онцгой сэдэл байгаагүй. Би үүнийг л хийх ёстой байсан гэж хэлж байсан.

10. Хөгжимд дуртай ч, сургуульд сурах бичгээр хөгжим судлах дургүй байв.

Suga 1

11. Тэрээр Тэгү хотод хөгжмийн чиглэлээр сурч байхдаа янз бүрийн цагийн ажил хийдэг байсан. Гэсэн хэдий ч хоол, унааны зардалд нь хангалттай хүрэлцдэггүй байв. Тэрээр дунд сургуульд байхдаа сургуулийнхаа дууг найруулж халаасны мөнгө олдог байжээ.

12. Тэрбээр шүдний аппарат зүүдэг байжээ.

13. Suga жолооны үнэмлэхтэй.

14. Suga BTS дуунуудаас Jump, Let Me Know, Boyz with Fun болон өөрийн бие даасан First Love дууг продюсерласан.

15. Agust D нэрээр хийсэн 140505 at Dawn дуугаараа өөрийгөө нийгмийн фоби, сэтгэл гутрал, хэт их сэтгэлийн шаналал гэх мэт сэтгэцийн бэрхшээлтэй байснаа илэрхийлж байсан.

16. Suga сагсан бөмбөгт дуртай. Тэрээр оюутан байхдаа сагсан бөмбөг их тоглодог байсан бөгөөд Big Hit Entertainment-д дадлагажигч байхдаа ням гараг бүр сагсан бөмбөг тоглодог байжээ. Тэр хамгаалагчийн байрлалд буюу холбон тоглогчоор тоглодог.

17. Тэрээр сагсан бөмбөгт дуртай байсан тул түүнийг 180 см-ээс дээш өндөртэй болно гэж дүгнэж байсан болов ч дебют хийхээсээ өмнө мотоциклын ослоор мөрөндөө гэмтэл авсны дараа тэр өмнөх шигээ дасгал сургуулилалт хийж чадахгүй болсон. Тэрээр осолд орохдоо хүргэлт хийж байсан юм.

18. Тэрээр бүжиглэх чадвар сайтай ч бүжиглэх дургүй. Мөн таалагдаагүй зүйлүүдэд нь чанга, хүн ихтэй газрууд багтдаг.

19. Тэрээр өөрөө төгөлдөр хуур тоглож сурсан.

20. Түүний цусны бүлэг нь О.

21. Suga зураг авах дуртай. Тэрээр Глобал Кибер Их Сургуульд гэрэл зургийн чиглэлээр мэргэшсэн.

22. Suga цайвар арьстай учир бүх төрлийн үсний өнгө түүнд зохидог.

23. Suga дуу цөөтэй бөгөөд их инээмсэглэдэггүй тул эхэндээ тийм ч их бусдын хайрыг татам харагдахгүй байсан байх.

24. Suga бол хамтлагийн хамгийн тайван гишүүн юм. BTS хамтлаг Jimmy Fallon-ийн Tonight Show-нд оролцож байхад бусад гишүүд бүжиглэж, Fallon-той хамт үсэрч байхад тэр буйдан дээр зүгээр л сууж байсан.

25. Түүний шулуун шударга, бодитой зан чанараас болоод түүний микстейп дуунуудын заримд нь хүнд цохилт өгөх үгс, шүүмжлэлт мөрүүд багтсан байдаг.

Suga 2

26. J-Hope-ийн хэлснээр тэрээр BTS хамтлагийн хамгийн халамжтай гишүүдийн нэг юм.

27. Suga гадуур гарахаас илүүтэй гэртээ үлдэхийг илүүд үздэг. Хамтлагийнх нь гишүүдийн ярьснаар тэрээр унтах, хэвтэх дуртай. Тэр гадуур их яваад байдаггүй бөгөөд ихэвчлэн студи, гэр, нэвтрүүлгийн байранд л очдог.

28. Тэр студид нэг орохоороо бараг л тэндээсээ гардаггүй, шууд утгаараа бараг л студид амьдардаг.

29. Тэрээр олон нийтэд ил гаргадаггүй ч гэсэн олны танил олон найзуудтай. Super Junior хамтлагийн Heechul, GOT7 хамтлагийн JB, Wanna One хамтлагийн Kang Daniel, Epik High хамтлагийн Tablo болон дуучин Suran гэх мэт.

30. Дуучин Lee So-ra-ийн Song Request дуун дээр Epik High хамтлагийн Tablo ажилласан бөгөөд Suga реп хэсгийг нь дуулснаар хамтарсан дууг бүтээсэн.

31. Тэрээр 3 жилийн турш эзгүй арал дээр амьдрах шаардлагатай бол авчрахыг хүссэн гишүүнээрээ Jimin-ийг сонгосон.

32. Тэрээр мөрийтэй тоглоом, хувьцаанд бизнес огт сонирхдоггүй.

33. Тэрээр залуу гишүүдэд зөвлөж, сургах ажлыг хариуцдаг.

34. Бүхий л зүйлээ хуваалцдаг нэг ахтай. Suga Skit нэртэй микстейп дээрээ ах нь Сугад итгэдэг тул дуу хөгжим хийх болсон гэж хэлдэг. Big Hit-ийн шалгаруулалтад тэнцсэнийхээ дараа Suga шууд л ах руугаа залгаж хэлсэн гэдэг.

35. Тэрээр студид ажиллаж байхдаа хамгийн аз жаргалтай байдаг.

Suga 3

36. Suga хумсаа мэрдэг зуршилтай.

37. Suga ярилцлага хийхдээ сайн. Тэрээр ихэвчлэн өөрсдийн контент болон Run BTS контент дээр хөтлөгч хийдэг.

38. Хэдийгээр тэр шивээсгүй ч гэсэн шивүүлэхээр бол хөлийнхөө хуруун дээр л жижиг цэг хатгуулах болно. Тэрбээр ирээдүйд буяны ажил хийнэ гэж найдаж байгаа бөгөөд шивээс нь сөрөг байдлаар харагдахаас эмээдэг.

39. Зуны улиралд ч гэсэн тэр ихэвчлэн наранд арьсаа ил гаргах дургүй тул урт ханцуйтай цамц өмсдөг.

40. Suga-гийн идеал эмэгтэй бол хип хоп сонсдог, тайван, ойлголцолтой нэгэн юм. Тэрбээр гадаад төрх байдлаас илүү хувийн шинж чанарыг чухалчилдаг.

Suga 4

41. Тэрээр дебют хийхээсээ өмнө найз охинтой байсан боловч түүнийг Big Hit Entertainment-д дадлагажигч болсны дараа тэд салсан.

42. Түүний дуртай Холливудын од бол Scarlett Johansson.

43. Тэрээр хүүхэд байхаасаа архитектор болохыг хүсдэг байв.

44. Suga өөрийгөө ганцаараа байх дуртай, бусадтай амархан нийлдэггүй тул өөрийгөө мууртай зүйрлэдэг.

45. Түүнд Holly хэмээх хүрэн пудель нохойтой бөгөөд түүнтэйгээ селфи хийх дуртай.

Suga 5

46. Түүний худалдаж авсан анхны цомог нь Eminem-ийн цомог байсан.

47. Ямар нэгэн газар луу явахаар болбол заавал авч явдаг зүйл нь зөөврийн компьютер юм бөгөөд тэр хүссэн үедээ, хүссэн газраа дуу хөгжмөө хийж чаддаг.

48. 2018 оны 1-р сард Suga Солонгосын Хөгжмийн Зохиогчийн Эрхийн Холбоонд бүрэн гишүүнчлэлтэй болсон.

49. Suga-ийн дуртай өнгө нь цагаан.

50. Түүний уриа үг нь I don’t give a s***.

эх сурвалж