DJI FPV дроннын нээлт 2021 оны гуравдугаар сарын 2-нд боллоо. Уралдааны дроннын зах зээлд цоо шинэ сүүлийн үеийн бүхий л технологийг агуулсан DJI FPV дронн худалдаанд гарлаа.

Олон хоногийн турш сайт дээрээ нууцлаг бичлэг байрлуулж байсан DJI компанийг шинэ дронн танилцуулна гэж таамаглаж байсан ч дроннын төрлийг сонирхогчид тодорхойлж чадахгүй л байсан. DJI компани нууцлаг байдлаа хадгалж сайтад бүтээгдэхүүнийг танилцуулах цаг байршуулснаар олон нийтэд томоохон хүлээлт үүсгээд байсан. Бүтээгдэхүүнийг танилцуулах цаг болоход DJI FPV дронныг олон нийтэд танилцуулсан. Олон нийтийн хүрээлэлд Fast and Furious гэж нэрлэгдээд байгаа DJI FPV үнэхээр энэ хочиндоо таарсан мэт. DJI компанийн анхны уралдааны дронн болох DJI FPV өндөр хүчин чадалтай агаараас бичлэг хийхдээ гайхалтай сайн. Худалдаж авхад дагалдаж ирэх нүдний шилний тусламжтайгаар дронноор гайхалтай нислэгийн мэдрэмж авах боломжтой.

 

140 км/цаг хүртэл хурдлах чадвартай дронн.

4K / 60 FPS эсвэл 1080p / 120 FPS дүрсний чанарыг авах боломжтой DJI FPV-ийн тусламжтай та 140 км/цаг хурдлах боломжтой болно. Дроннын талаар дэлгэсэн өөр нэг онцлог нь 2 секундийн дотор 100 км/цаг хүртэл хурдлах чадвартай гэсэн мэдээлэл байна. Хэрвээ хүсвэл нэмэлтээр нэг гараараа удирдах боломжтой удирдах гар төхөөрөмж авах боломжтой. Таны гарын хөдөлгөөнийг даган нисэх дронноор бичлэг хийхэд илүү хялбар болно. 150 градус хүртэл супер өргөн өнцгийн бичлэг хийх боломжтой DJI FPV дронныг энэ жил их хэмжээгээр худалдаалагдах таамагтай байгаа.

DJI 1

DJI FPV дронн гурван өөр горимоор ажилладаг.

S горим: S горимд динамик бичлэг хийхэд хялбар болно. Энэхүү нислэгийн горим нь гар удирдлагаар чөлөөтэй нисэх ба өмнөх DJI дроннуудад байсан хялбаршуулсан нислэгийн горимтой хослуулсан хэлбэр юм.

N горим: N горим нь шинэ хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой. Саадыг мэдрэх DJI аюулгүй байдлын онцлогтойгоос гадна уламжлалт дроннын удирдлагатай.

M горим: M горим нь мэргэжлийн түвшинд хэрэглэгчдэд тохиромжтой. M горимд ямар ч хязгаар байхгүй бөгөөд та хүссэн үйлдлээ хийх боломжтой.

DJI FPV дроннын үнийг бусад дроннын үнэтэй харьцуулахад дундаж гэж үзэж болох бөгөөд 1299 ам долларын үнэтэй худалдаалагдаж байна.

DJI 2

эх сурвалж