Амьдралаа өөрчлөхөд бэлэн үү? Амьдралдаа энгийн жижигхэн өөрчлөлтүүдийг хийснээрээ томоохон үр дүн дагуулах боломжтой. Та доорх өөрчлөлтүүдийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. Таны амьдралд ашигтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

1. Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гурван зүйлийг бич.

Aмьдралаа 1

Үүний зорилго нь өдөр бүр таны амьдралд тохиолддог эерэг зүйлсийн талаар ойлгуулах явдал юм. Мэдээжийн хэрэг та тааруухан өнгөрсөн өдрөө үүнийг хийхийг хичээгээрэй, ингэснээр таны амьдралын сөрөг зүйлсээс эерэг талыг олж харах өнцөг өөрчлөгдөнө. Энэ зуршлыг тогтмол хэрэгжүүлдэг болох нь үнэхээр хялбар байдаг. Хэрэв та урьд өдөр нь амьдралаасаа эерэг зүйлс олж харахгүй байвал маргааш нь эрүүл саруул байгаад талархаж амьдралаа өөрөөр харах болно. Энэ бол урт хугацаанд энгийн боловч үр дүнтэй зуршил юм.

2. Бүх зүйлийг бүү зөвшөөр. Долоо хоногт ядаж нэг удаа татгалзаарай!

Aмьдралаа 2

Хэрэв танд тохиолдсон бүх зүйлийг хүлээн зөвшөөрвөл өөртөө хэзээ ч цаг зав гарахгүй. Жишээлбэл долоо хоногт ядаж нэг удаа таны сэтгэлийг хөдөлгөдөггүй зүйлээс татгалз. Ийм эхлэлийг хийснээр та өөрийгөө эрх чөлөөтэй мэдрэх болно. Хэн нэгэн таны утгагүй гэж үздэг юмны талаар уулзалт хийхийг хүсэж байна уу? Та завгүй байна гэж хэлээрэй. Танаас тусламж хүсэж байгаа хүн байна уу? Тэдэнд өөр хүн хайж олох хэрэгтэй гэж хэлээрэй. Хэрэв та бүх зүйлд зөвшөөрсөн хариулт өгдөг бол хүмүүс энэ өөрчлөлтөд дасан зохицоход хэсэг хугацаа шаардагдаж магадгүй юм. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд тэд үүнийг хүлээн зөвшөөрөх болно.

3. Сэрэнгүүтээ нэг минутын турш дасгал хий.

Aмьдралаа 3

Зөвхөн нэг минут. Та завгүй ч гэсэн амьдралдаа үүнд цаг гаргаж чадах байх. Үнэндээ бүрэн хэмжээний дасгал хийх талаар биш зөвхөн хэдэн энгийн дасгалын хийхэд л хангалттай. Жишээлбэл гар дээр 30 суниах болон суулт хийх гэх мэт. Өглөө хамгийн түрүүнд дасгал хийх нь цусны эргэлтийг түргэсгэж өглөөний хойрго байдлаас гаргадаг. Хэрэв та өглөө бүрэн дасгал хийхийг илүүд үзвэл мэдээжийн хэрэг үргэлжлүүлээрэй. Өглөө хийх энэ нэг минутын дасгал нь таныг эрч хүчтэй байлгана.

4. Илүү их туршлага хуримтлуулахын тулд мөнгөө зарцуул.

Aмьдралаа 4

Та ямар нэгэн зүйл худалдаж авахад хэр хэмжээний мөнгө зарцуулдаг вэ? Туршлага хуримтлуулахын тулд зарцуулсан мөнгөө зарцуулж байгаа зүйлтэйгээ харьцуул. Ихэнхдээ хүмүүс туршлага хуримтлуулахаас илүү ямар нэгэн зүйлс  худалдаж авахад илүү их мөнгө зарцуулдаг. Хэдийгээр та хоёуланд нь ижил хэмжээний мөнгө зарцуулсан ч энэ нь хэтэрхий их хэвээр байна. Танд дурсамж үлдээх зүйл бол таны худалдаж авсан эд зүйлс биш харин олж авсан туршлага юм. Найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж, дурсамж үлдээхэд мөнгөө зарцуул.

5. Гэрээ өөрчлөн тохижуулах.

Aмьдралаа 5

Хэрэв та урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй бол үүнийг туршаад үзээрэй. Таны гэрт орон зай байсан байгаагүй та гэрээ хялбархан өөрчилж болно. Унших, ажиллах, бясалгал хийх, унтах, тоглох гэх мэт өөр өөр орон зайг бий болго.

6. Илүүдэл зүйлсийг хая.

Aмьдралаа 6

Хэрэв та хэзээ нэгэн цагт хэрэг болох байх гэж хадгалж байсан бол өнөөдөр шийдвэр гаргаад хаяж үзээрэй. Үүнийг нэг л удаа хийсний дараа та дахиж хэзээ ч хэрэггүй зүйлс гэртээ цуглуулахгүй. Хүн бүрийн гэрт хаях зүйл ихтэй бөгөөд хаях нь танд орон зайг бий болгодог.

7. Мөнгөө хэмнэлттэй ашигла.

Aмьдралаа 7

Энэ нь заавал хөрөнгө оруулалт хийх гэсэн үг биш юм. Мөнгөө хэмнэлттэй ашиглах нь таны мөнгө хаанаас орж, хаашаа урсаж байгааг мэдэх явдал юм. Money Manager гэх мэт апликейшн дээр та эхлээд хэчнээн их мөнгөтэй байгаагаа оруулаад дараа нь тогтмол орлого, зарлагаа бичиж болно. Үндсэн зардлыг оруулсны дараа та бусад зардлууд, категориудаа хэдхэн товшилтоор оруулах боломжтой. Богино хугацаанд та мөнгөө хаана зарцуулж байгаагаа хянах боломжтой болно. Энэ нь үнэндээ маш энгийн бөгөөд хэдэн секундээс илүү хугацаа шаардагдахгүй.

8. Цаг тутамд хөл дээрээ зогс.

Aмьдралаа 8

Энэ нь хүн бүрд хамгийн хялбар шиг санагддаг боловч үнэндээ хамгийн хэцүү юм. Энэ нь энгийн бөгөөд хүн бүхэн энэ нь биед тустай гэдгийг мэддэг боловч үүнийг тогтмол хийгээд байдаггүй. Цаг тутамд нэг удаа хөл дээрээ зогсохын тулд сэрүүлэг тавьсан ч хүмүүс тэр бүр хэрэгжүүлдэггүй. Олон цагаар суухын хажуугаар хааяа нэг босож өөртөө бага зэрэг завсарлага өг.

9. Сургаал үгсийг анхааралдаа авч амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээ.

Aмьдралаа 9

Жишээлбэл Франц нэг зүйр үгтэй байдаг: Quand on a pas de tête, on a des jambes. Энэ үг нь толгойдоо бодсон зүйлсээ мартсан эсвэл хийж чадаагүй бол санаа зоволтгүй, бие махбодоо, өөрөөр хэлбэл хөлөө ашиглаарай гэсэн үг юм. Жишээлбэл та түлхүүрээ мартсан эсвэл дэлгүүрээс авах зүйлээ мартсан бол өөртөө уурлалгүй энэ үгийг санаарай. Дэлгүүр лүү буцаж очоод авах ёстой зүйлээ аваад гэртээ ир.

10. Нээлттэй асуулт асуу.

Aмьдралаа 10

Өөрөөсөө нээлттэй асуултууд аль болох олон удаа асуу. Яагаад, хаана, хэзээ, хэн, юу, аль гэх мэт асуулт асууж үзээрэй. Заримдаа та яагаад байгаагаа ойлгохгүй нөхцөл байдалтай тулгарч магадгүй юм. Өөрөөсөө аль болох нээлттэй асуулт асууж, хариултыг нь олохыг хичээ.