Видео тоглоом дэлхий дахинд цахим спорт гэгдэж спортын томоохон төлөөлөл болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Видео тоглоомыг цахим спортын хэмжээнд тоглож тэр ч бүү хэл сая сая долларын ашиг орлог олж буй тамирчид олон болсон.

Видео тоглоом нь цаг үрсэн дэмий зугаацах төдий зүйл биш гэдгийг хүн бүр мэддэг болоод буй өнөө үед дэлхийн томоохон групп, компаниуд дэлхийн хэмжээнд маш олон тэмцээнүүдийг санхүүжүүлдэг болсон. Үүнээс гадна групп, компаниуд цахим спортын багуудыг санхүүжүүлж ивээн тэтгэх болсон. Эдгээр компаниудаас цухас дурдвал: Red Bull, Intel, Coca-Cola, Mercedes Benz гэх мэт асар олон компаниуд байгаа. Мөн өөрсдийн гэсэн цахим спортын баг, тамирчидгүй NBA-ын баг болон хөлбөмбөгийн клубууд ховорхон болсон.

 

Хамгийн их мөнгөн шагнал хүртсэн цахим спортын тамирчдыг жагсаахад эхний 100 дотор Dota 2-ын тамирчид 68 байдаг. Хамгийн их мөнгөн шагнал хүртсэн эхний 31 тамирчдын 30 нь Dota 2-ын тамирчид байх бөгөөд 12 дугаар байранд Fortnite-ийн мэргэжлийн тамирчин Kyle Giersdorf буюу Bugha байдаг.

 

Dota 2-ын хамгийн том тэмцээн болох The International тэмцээн нь дэлхийн хамгийн өндөр шагналын сантай тэмцээнээр 2015 оноос хойш нэрлэгдээд байгаа. Тус тэмцээний шагналын сан 1 сая ам доллараас эхэлдэг бөгөөд үйлдсэн хэсгийг нь Dota 2 тоглодог хүүхэд залуучууд босгодгоороо онцлогтой. Дэлхийн хамгийн их шагналын сантай тэмцээн нь Dota 2-ын The International 2019 бөгөөд нийт шагналын сан 34,330,069.00 ам доллар байсан. За ингээд дэлхийн цахим спортод хамгийн их мөнгөн шагнал хүртсэн тамирчидтай танилцъя.

10. Matumbaman – $3,771,369.04

цахим 1

Нэр: Lasse Urpalainen
Төрсөн огноо: 1995 оны 3 сарын 3
Улс: Финланд
Баг: Team Secret

9. GH – $4,202,310.69

цахим 2

Нэр: Maroun Merhej
Төрсөн огноо: 1995 оны 6 сарын 17
Улс: Лебон
Баг: Team Nigma

8. MinD_ContRoL – $4,588,016.16

цахим 3

Нэр: Ivan Ivanov
Төрсөн огноо: 1995 оны 1 сарын 20
Улс: Болгар
Баг: Team Nigma

7. Miracle- – $4,806,941.68

цахим 4

Нэр: Amer Al-Barkawi
Төрсөн огноо: 1997 оны 6 сарын 20
Улс: Йордан/Польш
Баг: Team Nigma

6. KuroKy – $5,204,004.15

цахим 5

Нэр: Kuro Takhasomi
Төрсөн огноо: 1992 оны 10 сарын 28
Улс: Герман
Баг: Team Nigma

5. Topson – $5,481,317.57

цахим 6

Нэр: Topias Taavitsainen
Төрсөн огноо: 1998 оны 4 сарын 14
Улс: Финланд
Баг: OG

4. Ceb – $5,564,712.41

цахим 7

Нэр: Sébastien Debs
Төрсөн огноо: 1992 оны 5 сарын 11
Улс: Франц/Лебон
Баг: OG

3. ana – $6,000,411.96

цахим 8

Нэр: Anathan Pham
Төрсөн огноо: 1999 оны 10 сарын 26
Улс: Австрали
Баг: OG

2. JerAx – $6,470,548.78

цахим 9

Нэр: Jesse Vainikka
Төрсөн огноо: 1992 оны 5 сарын 7
Улс: Финланд
Баг: Зодог тайлсан

1. N0tail – $6,974,737.80

цахим 10

Нэр: Johan Sundstein
Төрсөн огноо: 1993 оны 10 сарын 8
Улс: Дани
Баг: OG

эх сурвалж