BTS хамтлагийн Jimin-ийг та хэр сайн мэдэх вэ? Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн хэмжээнд алдарт хүрсэн BTS хамтлагийн Jimin-ийн талаар таны сонирхолтой мэдээ баримтуудаас сонирхуулж байна.

1. Park Ji-min 1995 оны 10-р сарын 13-нд Солонгосын Бусан боомт хотод төрсөн.

2. Тэрээр хамтлагийн бүжигчин, гоцлол дуучин юм.

3. Дэбют хийхээсээ өмнө тайзныхаа нэрээр Baby J, Baby G болон Young Kid гэх нэрүүдийг ашиглаж байсан ч Jimin гэж жинхэнэ нэрээрээ үлдэхээр шийджээ.

4. Тэрээр Бусаны Урлагийн ахлах сургуульд орчин үеийн бүжгээр дагнан суралцсан. Ахлах сургуулийн бүжгийн багш түүнд К-Поп од болохоор шалгаруулалтад орох санал тавьсан. Багшийнхаа зөвлөгөөний дагуу шарлгаруулатанд оролцон Big Hit Entertainment-эд дадлагажигч болсон.

5. Дадлагажигч болсны дараа тэрээр Сөүл рүү нүүж, Солонгосын Урлагийн ахлах сургуульд шилжин суралцсан. Түүнтэй хамт V нэг ангид суралцаж байсан.

Jimin 1

6. Анх Сөүлд нүүж ирэхэд Jimin өөрийнхөө Бусан аялгаасaa санаа зовдог байсан.

7. Өсөж том болоод дуучин эсвэл цагдаа болохыг хүсдэг байв. Хэрэв миний дуулах сонирхол бага байсан бол би цагдаа болох байсан гэж тэр нэгэн ярилцлагадаа хэлжээ.

8. Тэрээр BTS хамтлагт нэгдэн орохдоо тэдэнтэй хамгийн богино хугацаанд бэлтгэл хийсэн болон хамгийн сүүлд нэгдэж орсон гишүүн юм.

9. Jimin дуучин Rain-ээс үлгэр дууриалал авдаг. Jimin багаасаа бүжиглэх дуртай байсан. Rain-ийн тоглолтуудыг үзээд тайзан дээр гарахыг хүсдэг байв. Big Bang хамтлагийн Taeyang түүний бас нэг үлгэр жишээ авдаг хүн нь юм.

10. Jimin дунд ангидаа попинг стилээр бүжиглэдэг байсан.

11. Jimin хамтлагийнхаа гишүүдийн ярьснаар хамгийн шаргуу хөдөлмөрлөдөг гишүүдийн нэг юм. Тэрээр өдөр бүр чөлөөт цагаараа дасгал хийдэг.

12. Түүний цусны бүлэг нь А.

13. Түүний дуртай гурван зүйл: Jungkook, уран бүтээл хийх, анхаарал татах.

14. Jimin таэквондогийн хар бүстэй.

15. Түүний амьдралын уриа үг бол “Чадахгүй болтлоо бүх зүйлийг хий”.

Jimin 2

16. Тэрээр хувийн шинж чанараа RM, J-Hope-той адилхан гэдэг.

17. Jimin нүдээрээ инээмсэглэх чадвар нь түүний бусдыг татах цэг гэж боддог

18. Тэрээр 173 см өндөр, 60 кг жинтэй.

19. Marvel-ын супер баатруудаас The Hulk түүний хамгийн дуртай баатар нь юм.

20. Түүний дуртай өнгө нь хар болон цэнхэр.

Jimin 3

21. Тэрээр хөгжим эгшиглэх бүрд бүжиглэдэг зуршилтай.

22. Нүдээ будах нь түүний хувьд маш чухал. Тэр үнэхээр ичимхий тул нүдний будаггүйгээр бүжиглэхдээ хүмүүст хүчтэй сэтгэгдэл төрүүлж чаддаггүй гэдэг.

23. Тэрбээр ээмэг, бугуйвч, бөгж гэх мэт аксессуар зүүх дуртай. Тэрээр чихээ нийт 5 цоолсон, баруун чихээ 2, зүүн чихээ 3 цоолуулсан.

24. Гялалзсан, өөгүй арьстай гэдгээрээ алдартай Jimin арьс арчилгаандаа маш их анхаардаг. Онгоцоор нисэхдээ аль болох их ус уухыг хичээдэг. Тэрээр арьс арчилгаа нь өөрийгөө арчлах нэг хэлбэр гэж боддог бөгөөд тоглолтын дараа нүүрээ цэвэрлэж оюун ухаанаа цэвэрлэхийг хичээдэг.

25. Түүний хамгийн дуртай хүнс бол мах, жимс жимсгэнэ, ямар ч төрлийн шөл юм. Тэрээр кимчид бас үнэхээр дуртай.

Jimin 4

26. Jimin бие дээрээ “Nevermind” гэсэн шивээстэй. Энэ нь жинхэнэ эсвэл хуурамч эсэх талаар фэнүүд нь ихээхэн маргалдаж байсан.

27. Jimin өөрөөсөө хоёр насаар дүү эрэгтэй дүүтэй. Тэд үнэхээр ойр дотно.

28. Тэрээр адал явдалт кино үзэх дуртай

29. Түүний баримталдаг зорилгууд нь аялах, их мөнгө олох, сайн хүү байх.

30. Jimin, Jimmy Fallon хоёр сайн харилцаатай бололтой. Нэрүүд нь ч гэсэн төстэй сонсогддог. Jimin анхны бие даасан дуу болох Promise-ийг гаргахад Jimmy Fallon түүнд Twitter-ээр баяр хүргэн “Ooooohhhhhhh my man JIMIN with a solo jam!!I love it. Congrats! Your brother, Chimmy.” гэж жиргэж байсан удаатай.

31. Jimin-ий гар бусад хүмүүсийнхээс хамаагүй жижиг бөгөөд BTS хамтлагийн гишүүд түүнийг хааяа дооглодог. Түүний чигчий хуруу нь V-гийн хурууны тал шиг.

32. Тэрээр хамтлагийн отгон гишүүн Жунгукийн талаар маш их санаа тавьдаг тул шүтэн бишрэгчид нь түүнийг “Jungkook-ийн Ээж” ​​гэж өхөөрдөн дууддаг.

33. “Dragon Ball” бол түүний хамгийн дуртай комик ном юм. Тэрээр чөлөөт цагаараа комик номын кафед очих дуртай.

34. Jimin, J-Hope хоёр нэг өрөөнд амьдардаг.

35. Jimin-ийн Myers-Briggs зан чанар нь ENFJ.

Jimin 5

36. Тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр фенүүдтэйгээ харилцах дуртай. Тэрээр BTS хамтлагийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хаягууд, түүний хамтлагуудын өдөр тутмын амьдрал, селфигийн шинэчлэлтүүдийг байнга оруулдаг.

37. Jimin-ийн эцэг эх нь урьд нь Пусан хотод кафе ажиллуулдаг байсан бөгөөд түүний фенүүд байнга очдог байжээ.

38. Jimin өхөөрдөм, сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүдэд татдаг гэж хэлсэн. Түүний краш нь Холливудын жүжигчдээс Rachel McAdams.

39. Ddosoon нэртэй гөлөгтэй байсан бөгөөд тэр нас барсан.

40. Тэрээр сургуулийнхаа наадамд эмэгтэйчүүдийн ханбок өмсөж, уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ.

Jimin 6

41. Jimin-ийн дуртай тоо нь 3.

42. Тэр Taylor Swift-ийн “Never Grow Up,” Justin Bieber-ийн “Life is Worth Living,” мөн Taeyang-ийн “Only Look At Me” дуунуудад дуртай.

43. Түүний хоч нь Jiminie, mocha, manggaetteok (будааны бялуу), chimchim, Бусаны хун тайж юм.

44. Jimin сэрүүн салхитай нартай цаг агаарт дуртай.

45. Хүмүүс түүнийг магтан сайшаахад тэр үнэхээр баяртай байдаг.

Jimin 7

46. Дэбют хийснээсээ хойш үсээ шаргал, мөнгөлөг, улбар шар, ягаан, улаан, цэнхэр гэх мэт маш олон өнгөөр будаж байсан.

47. Концертын дараа Jimin хамтлагийнхантайгаа амттай хоол идэж баяраа тэмдэглэх дуртай.

48. Түүний амьдралын зорилго бол хийж байгаа зүйлээ маш сайн хийх, өдөр бүр өсөж хөгжих явдал юм.

49. Тэр кимчитэй шарсан будаа хийхдээ сайн.

50. Тэрбээр халуун ногоотой хоолонд дуртай боловч сайн идэж чаддаггүй.

эх сурвалж