Манчестер Юнайтед Рафиньяг энэ зуны гол наймааны бай болгохоор төлөвлөж байна. Лидс Юнайтедын шинэ жигүүрийн тоглогч Рафинья 1996 онд төрсөн бөгөөд Премьер Лигт нийт 22 тоглолтод оролцож 5 гол 5 голын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа. Манчестер Юнайтедын Норвеги дасгалжуулагч Уле Гюнар Сулшер түүний хувьд өндөр сэтгэгдэлтэй байгаа.

 

Манчестер Юнайтед зуны наймааны цонхоор Лидсийн од Рафиньяг багтаа нэгтгэх том зорилттой байна.

Манчестер 1

Рафинья өнгөрсөн жил Лидс Юнайтедэд нэгдсэнээс хойш Сулшерын анхааралд ороод байсан. Францын Ренн клубээс Лидс Юнайтедэд нэгдсэн Бразил залуу Ренн клубийг Аваргуудын Лигт хөтлөн оруулсан билээ.

эх сурвалж