Онгоцны ослоос амьд гарсан нисгэгчийг олжээ. Нисгэгч Antonio Sena Бразил дахь Амазоны ширэнгэн ойд осолдсоноосоо хойш 36 хоногийн дараа олдлоо. Нисгэгч шувууны өндөг, ургамал идэж амьд үлдсэн гэж мэдэгджээ.

Нэгдүгээр сард Бразил улсад Cessna 210 загварын нэг хөдөлгүүрт онгоцоор ниссэж байсан нисгэгч Antonio Sena онгоцны хөдөлгүүрт доголдол гарсны улмаас Амазоны ойд яаралтай буулт хийжээ. Онгоцонд гал гарсны улмаас газарт унасан гэж мэдэгдсэн.

36 1

Хүмүүсийн найдвар тасарч байв.

Онгоц радараас алга болсныг мэдээд эрх баригчид Sena-г хаа сайгүй хайж эхлэв. Долоо хоногийн хугацаанд эрэн хайх ажил явагдсаны эцэст онгоцны хэлтэрхий болон түүнийг олж чадсангүй. Sena-г нас барсан гэж үзэн хайгуулын ажиллагааг зогсоохоор шийджээ.

36 2

 

 

Ширэнгэн ойд 36 өдөр амьдарсан.

Ойд зарим шувууны өндөг, ургамлаар хооллодог байсан гэж Sena хэлжээ. 36 хоногийн дараа ойд самар түүж байсан бүлэг хүмүүстэй санамсаргүй байдлаар таарч аврагдсан гэж мэдэгдэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа Sena “Намайг амьд үлдэх хүчийг өгсөн цорын ганц зүйл бол гэр бүл минь байсан” гэжээ.

36 4

эх сурвалж