Видео тоглоомын салбар нь асар их хэмжээний мөнгө эргэлддэг салбар болж байгаа тул бид дэлхийн алдартай оддыг видео тоглоомоос илүү их олж харах болсон. Видео тоглоомд өөрийн дүрээ үлдээсэн 13 алдартай хүмүүстэй болон ямар тоглоомд оролцсон баримтуудтай танилцъя.

1. Keanu Reeves – Cyberpunk 2077

Видео 1

2019 оны E3 экспод хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийг гайхшруулан Cyberpunk 2077 тоглоомын трейлерийн төгсгөлд тайзан дээр гарч ирсэн Keanu Reeves нь тус тоглоомын чухал дүрүүдийн нэг бөгөөд маш их шуугиан дагуулсан.

2. Mads Mikkelsen – Death Stranding

Видео 2

Hideo Kojima видео тоглоом бүтээгчийн хамгийн сүүлд хийсэн Death Stranding тоглоомын эсрэг дүрд амжилттай тоглосон жүжигчин Mads Mikkelsen гайхалтай жүжиглэлтээрээ энэ дүрд хамгийн зөв сонголт болохоо батлан харуулсан.

3. Norman Reedus – Death Stranding

Видео 3

Дахиад Death Stranding өөр нэгэн од. Norman Reedus тоглоомын гол дүр болох Sam-ын дүрийг бүтээсэн. Үндсэндээ Death Stranding тоглоомд өөр олон жүжигчид тоглосон билээ.

4. Vin Diesel – Ark II

Видео 4

The Game Awards ёслолын ажиллагааны үеэр анхны трейлерээ үзэгчдэд сонирхуулан биднийг гайхшруулсан уг тоглоомд Vin Diesel зөвхөн дүрийн хувьд төдийгүй гүйцэтгэх продюсерын үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг тоглоомын ертөнцөд ойрхон гэж хэлж болно.

5. Mike Tyson – Mike Tyson’s Punch-Out!!

Видео 5

Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн тоглоомтой цөөхөн алдартнуудын нэг болох Mike Tyson боксын рингнээс тоглоомын ертөнцөд хөл тавьсан тамирчин билээ. Mike Tyson-ы анхны тоглоом болох Mike Tyson’s Punch-Out 1987 онд NES (Nintendo Entertainment System) консольд зориулагдан худалдаанд гарч байсан.

6. Michael Jackson – Michael Jackson’s Moonwalker

Видео 6

Өөрийн нэрээр нэрлэгдсэн тоглоомтой өөр нэгэн од бол Michael Jackson. 1988 онд худалдаанд Michael Jackson’s Moonwalker тоглоом нь түүний бүжгийн хөдөлгөөнүүдийг өөртөө шингээсэн тухайн үедээ цоо шинэ арга барилтай өвөрмөц тоглоом юм.

7. Ricky Gervais – GTA IV

Видео 7

Та GTA IV-ийн хүйтэн, дүнсгэр уур амьсгалд бага зэрэг инээж тайвшрахыг хүсвэл стэндап комеди үзэх боломжтой. Эдгээр шоуны нэг дээр дэлхийн алдарт комедиан Ricky Gervais тайзан дээр гарч ирдэг.

8. Rami Malek – Until Dawn

Видео 8

Гялалзаж яваа авьяаслаг жүжигчин Rami Malek кинонд дүр бүтээхийнхээ хажуугаар сонирхолтой үйл явдалтай Until Dawn видео тоглоомд дүр бүтээсэн байна. Тоглоомын дүрээрээ шүүмжлэгчид болон жүжигчдээс олон сайшаал хүртээд байгаа билээ.

9. Ellen Page – Beyond Two Souls

Видео 9

Ellen Page жүжигчин Beyond Two Souls видео тоглоомд Jodie-гийн дүрийг амжилттай бүтээсэн. Бидний сонголтоор үйлд явдал нь өөрчлөгддөг яг л кино шиг сайн зохиолтой тоглоом билээ.

10. Sean Bean – Hitman 2

Видео 10

Видео тоглоомын түүхэнд урт хугацаанд цуврал хэлбэрээр хийгдсэн Hitman-ын 2018 онд худалдаанд гарсан Hitman 2 тоглоомд алдарт жүжигчин Sean Bean-ыг харах боломжтой. Sean Bean энэхүү бүтээлээрээ тоглоомын ертөнцөд хөл тавьсан юм.

11. Kevin Spacey – CoD: Advanced Warfare

Видео 11

Сүүлийн үед  томоохон асуудлуудтай холбогдоод байгаа жүжигчин Kevin Spacey 2014 онд худалдаанд гарсан Call of Duty: Advanced Warfare тоглоомд Jonathan Irons-ын дүрийг бүтээсэн.

12. Kit Harington – CoD: Infinite Warfare

Видео 12

Бараг жил бүр шинэ тоглоом гаргаж ирдэг Call of Duty цуврал тоглоомд оролцон тоглосон алдартнуудын нэг бол Kit Harington юм. Salen Kotch нэртэй эсрэг талын гол дүрийг бүтээсэн Kit Harington ур чадвараараа видео тоглоом сонирхогчийн сэтгэлд хоногшсон билээ.

13. Mark Hamill – Star Citizen: Squadron 42

Видео 13

Маш удаан хугацаанд хийгдэж байгаа Star Citizen: Squadron 42 кикстартер төсөл бөгөөд 2 сая гаруй хүн төсөлд хандив өгсөн хэдий ч одоог хүртэл бүтэн хувилбар нь гараагүй л байна. Хүмүүсийг догдлуулсан трейлер дээр Mark Hamill гардаг.