Антарктидын Жерлашийн хоолойд нэгэн оцон шувуу алуурчин халимуудаас зугтаж байхдаа далайн аялалд явсан жуулчдын завинд хоргодож байгаа сонирхолтой үйл явдлыг жуулчид бичлэг болгон авчээ. Уг аяллын багт явж байсан блог хөтөлдөг Мэтт тус үйл явдлын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эцсийн мөчид алуурчин халимуудын золиос болохоос зугтсан оцон шувууны авхаалжтай үйлдэл жуулчдын аяллыг улам сонирхолтой болгожээ.

Алуурчин 1

Аялал жуулчлалын блог хөтөлдөг 40 настай Мэтт Карстен болон түүний эхнэр 32 настай Анна нар Антарктидын Жерлашийн хоолойд хийлдэг завьтай аялж явахад олон тооны алуурчин халимын сүрэг таарчээ.

Мэтт хэлэхдээ “Өөрийн нүдээр үйл явдлыг харах нь үнэхээр галзуу байсан. National Geographic телевизийн сувгийг хажуугаас нь үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Оцон шувууг алуурчин халимуудаас аврагдахад сэтгэл минь маш их тайвширсан” гэжээ.

эх сурвалж